-Шинээр гаргасан багц бүтээгдэхүүнийхээ талаар товч мэдээлэл өгөөч?
-Төрийн банк нь харилцагчдадаа банкны үйлчилгээг хамгийн хялбараар нэг дороос, багцаар нь хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд гадаадад урт хугацааны ажлын гэрээ болон бусад визний зөвшөөрлийн дагуу сурч, ажиллаж буй монголчууддаа зориулан хуримтлал үүсгэж улмаар орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, санхүүгийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн багц бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ. Бид эхний ээлжинд монголчууд хамгийн их амьдардаг БНСУ-д урт хугацаанд сурч, ажиллах зөвшөөрөлтэй Монгол иргэддээ Олон улсын карт, Гялсбанк, Хаус хадгаламж болон Орон сууцны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамтад нь багцалж санал байгаа юм.
-Яагаад заавал Солонгост зөвшөөрөлтэй амьдарч байгаа монголчуудад зориулсан юм бэ?
-Төрийн банкны хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны зөвшөөрөл бүхий Төлөөлөгчийн газартай. Тус төлөөлөгчийн газраараа дамжуулан БНСУ-д амьдарч буй 37 мянган монголчуудад санхүүгийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллаж байна. Бидний хийсэн судалгаагаар Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд маань хуримтлал үүсгэх, орон сууц худалдан авах хүсэл зорилгоор тус улсыг зорьдог тул хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн багц бүтээгдэхүүн гаргасан юм.
-Багц бүтээгдэхүүнийг хэрхэн, хаанаас авах вэ?
-Солонгосруу явах гэж байгаа визний зөвшөөрөлтэй харилцагч Монгол Улсад байх хугацаандаа Төрийн банкны өөрт ойрхон салбарт очиж Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж, олон улсын карт нээлгэх боломжтой. Харин Хаус хадгаламжийг Солонгос дахь Төрийн банкны Төлөөлөгчийн газарт хандан нээлгэх бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээш дүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Хаус хадгаламждаа сар бүр хуримтлал хийж орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн орон сууцны зээл авах, зээл болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө Гялсбанкаараа төлөх, картаа ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх гэх мэт багц боломжуудыг энэхүү багц бүтээгдэхүүн олгож байгаа юм.
-Хаус хадгаламжийн хүү, нөхцөлийн хувьд?
-Хаус хадгаламж 365 хоногийн хугацаатай жилийн 10.3 хувийн хүүтэй, доод үлдэгдэл нэг сая төгрөг, Сар бүр тогтмол хийх орлогын дүн 2.5 сая төгрөгөөс дээш байгаа. Мөн Хаус хадгаламжийн бүтээгдэхүүн нээсэн харилцагчийн Карт болон Гялсбанкны эхний жилийн хураамжаас чөлөөлнө.
-Орон сууцны зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл өгч болох уу?
-Бид харилцагчдадаа гурван төрлийн орон сууцны зээл санал болгож байна. Үүнд:
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл, Орон сууцны ипотекийн зээл багтахж байгаа. Дээрх гурван төрлийн зээлийн нөхцөлийн хувьд харьцангуй уян хатан буюу Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл сарын нэг, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл сарын 1.2, Орон сууцны ипотекийн зээл Монголбанкны эх үүсвэртэйгээр жилийн 6 хувийн хүүтэй байгаа.
-Бүтээгдэхүүн нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
-“Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан багц бүтээгдэхүүн”-ийн нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас https://www.statebank.mn/product/1258 -т хандан авах боломжтой. Мөн Төрийн банкны БНСУ дахь төлөөлөгчийн газрын 010-8280-0712, 010-4480-1883, 010-7280-1883 утсаар мэдээлэл авах боломжтой.
| СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ТӨРИЙН БАНКААР ДАМЖУУЛАН ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |