Дэлхий даяар банкны хямрал болж “Silicon Valley Bank”, “Signature Bank”, “Silvergate” зэрэг томоохон банк дампуурлаа зарлажээ. Олон улсдаа л томоохонд тооцогддог дээрх банкууд хаагдсанаар санхүүгийн салбарыг бүхэлд нь донсолгож, бүр Холбооны нөөцийн системд нөлөөлсөн байна. АНУ-ын арилжааны банкуудыг хянах арга буюу Холбооны нөөцийн систем. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Төв банк өнгөрсөн оноос хойш хэрэгжүүлсэн цар тахлын дараах эдийн засгийг сэргээж, инфляцийг бууруулахаар бодлогын хүүгээ нэмж байсан болон бусад банкны хямралтай холбоотойгоор дампуурал зарлахад ойрхон ирээд байгаа гэнэ.
АНУ-ын Хөдөлсөрийн статистикийн хорооноос мэдээлснээр хэрэглээний үнийн индексийн сарын өсөлт 6.0 хувьтай гарч, өнгөрсөн сарын үзүүлэлттэй харьцуулахад 0.4 хувиар буурсан байна. Инфляц буурахад гол нөлөө үзүүлсэн салбар нь эрчим хүч, хуучин автомашин борлуулалтын зах зээлд дефляц ажиглагдсантай холбоотой болохыг шинжээчил тайлбарлажээ. Харин суурь инфляц нь өнгөрсөн сард 0.5 хувьтай гарсан нь нэгдүгээр сарынхтай харьцуулахад 0.1 нэгжээр өссөн дүн болсон аж.

Инфляц нэг сарын хугацаанд 0.4 хувиар буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт хэвээр байгаа гэнэ. АНУ-д өрхийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өндөр байна.
БНХАУ-ын 2023 оны эхний хоёр сарын үйлдвэрлэлийн гарцын үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.4 нэгжээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Цар тахлын оргил үеэс хойш хэд хэдэн удаа томоохон хот коронавирусийн голомт болж, эдийн засаг, гадаад худалдаанд нь сөрөг нөлөө үзүүлж байсан ч тус улсын Үндэсний статистикийн товчооноос гаргасан шинэ мэдээллээр БНХАУ-ын эдийн засаг бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Шинжээчдийн таамаглаж байснаар БНХАУ-ын худалдаа, борлуулалт 3.5 өсөж, амжилт гаргасан ч тус улсад тулгарч буй эдийн засгийн эрсдэлүүд хэвээр байгаа гэв. Зөвхөн Бээжингээс эдийн засагт чиглэсэн төсвийн дэмжлэг нь улс даяарх ажилгүйдлийн түвшин, үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт буурч, дотоодын эрэлт суларсан сөрөг нөлөөг намжааж чадаагүй аж. “Citigroup Global Markets”-ийн ахлах эдийн засагчийн хэлснээр зарим шинжээчийн таамаглалын дагуу БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлт бага зэргээр сэргэж байгаа ч “тэсрэлт” хүлээх хэрэггүй гэнэ.

Олон улсын валютын сангийн шинэ таамгаар өнгөрсөн 2022 онд 8.8 хувь болж өсөөд байсан дэлхийн инфляц энэ онд 6.6 хувь болж буурах төлөвтэй байна. Инфляцийн бууралт ирэх 2024 онд 4.3 хувь болж буурах үзүүлэлттэй байгаа ч ирэх жилүүдийн төлөв цар тахлаас өмнөх үеийн буюу 3.5 хувиас доош буух төлөвгүй байгаа аж.
“Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш агшилттай гарсан дэлхийн эдийн засаг эргэн сэргэх явцад ОХУ, Украины дайн, БНХАУ-д дахин коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор дэлхийн засаг 3.4 хувь гарсан бол энэ жилд бүр 2.9 хувь болж буурах үзүүлэлттэй байна.

Банк, санхүүгийн салбар хямарч, зарим том банк дампуурал зарласантай холбоотойгоор хөрөнгө оруулагчид хувьцаанаас татгалзаж, криптовалют койн, жетонд мөнгөө төвлөрүүлж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор банкны хямрал эхэлснээс хойш DEX, CEX гэх хоёр жетон хамгийн өндөр өсөлт үзүүлсэн байна. Харин OKB, GMX, dYdX, GT зэрэг жетон 13 хүртэлх хувийн өсөлттэй гарчээ.

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хувьцааны татгалзсан хөрөнгө оруулагчдын гол анхаарлыг нь татаж байгаа зүйл нь SNX шиг токенжуулалттай жетон юм байна. Өнгөрсөн өдрүүдэд криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 5.59 хувиар нэмэгдэж, 1.1 орчим их наяд ам.доллар болжээ. Гэсэн ч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим банкны эзэн банкны хямралыг криптовалют эзэмшигчидтэй холбосон. Харин үүний эсрэг санхүүгийн салбарын зарим төлөөлөгч АНУ-ын эрх баригч, хөрөнгөтнүүдийг криптовалютын эсрэг байр суурьтай хэмээн буруушаагаад байгаа юм. Хэрэв одоогийн банкны хямрал, койн, жетоны хөрөнгө оруулалтын өсөлт цаашид үргэлжилбэл АНУ-ын Засгийн газраас криптовалютын зах зээлд хяналт тавьж болзошгүй аж.
| ХОЛБООНЫ НӨӨЦИЙН СИСТЕМ ДАМПУУРАЛД ТУЛЖ, ОЛОН УЛСАД ИНФЛЯЦ БУУРЧ БАЙНА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |