• Өнөөдөр 2025-03-31

МОНГОЛ ДАХЬ УРАНЫ 13 ОРДТОЙ ТАНИЛЦ

2025-03-11,   22285

-“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛ МОНГОЛ ДАХЬ УРАНЫ 13 ОРД ГАЗРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА- 

Монгол Улс ураны салбарт балчирдахгүй. Бид аль 60 гаруй жилийн өмнөөс Орос, Хятад, Франц гэсэн хэд хэдэн орны том компаниудтай хамтарч, ураны хайгуул, судалгаа, шинжлэлийн ажил хийж байсан цацраг идэвхийн салбарт зузаан түүхтэй улс. Өөрөөр, 60 жилийн ураны туршлагатай ч гэж болно. 

1940-өөд оны сүүлчээр Зөвлөлт, Хятадын хайгуулын баг анх Монголын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын геологийн судалгаа эхлүүлсэн байдаг. Зөвлөлт, Хятад, Монгол хамтарсан ураны геологийн судалгааны ажил 1990 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Монголын нийт газар нутгийн 70 орчим хувьд хайгуул, судалгаа хийжээ. Харин энэ салбарын хайгуул, шинжлэлийн ажил 2010-аад оны үед дахин “цэцэглэж” эхэлсэн бөгөөд “Камеко”, “Арева”, “Денисон майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжсэн. Ингэхдээ жилд 20-30 сая ам.долларын гаднын хөрөнгө оруулалттай ураны төсөл, хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд уг хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ураны ордыг илрүүлсний нэг нь өдгөө ураны талбарт Монголыг аваачаад буй Зөөвч-Овоо орд юм. Өдгөө Монгол Улсын дөрвөн аймгийн нутагт нийт 160 мянга гаруй гектар талбайд хайгуулын зургаа, ашиглалтын найман тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. 

Дэлхийн хөгжингүй орнууд ураныг сонгож, цөмийн энергийг ашиглахтай зэрэгцэн уран гэх шар нунтаг зах зээлд талх шиг хурдан ч алтнаас үнэтэй зарагдаж байна. Харин манай улсад дэлхийд томоохон тооцогдох хэд хэдэн ураны орд газар бий. Тиймээс ч Монгол Улс Францын “Орано” групптэй хамтран дэлхийн ураны гол тоглогчдын нэг болж, эдийн засгаа гацаанаас гаргах боломж бүрдэх нь. “Эргэлт” сэтгүүл уншигч таны өмнө Монгол дахь ил болгож болох ураны 13 орд газрыг нэрлэж байна 

 

ЗӨӨВЧ-ОВОО ОРД 

Өдгөө Монгол Улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс монгол” групп, Францын Засгийн газрын харьяа “Орано” групп хамтран байгуулсан “Бадрах энержи” ураны төслийн Зөөвч-Овоо ордыг анх мөн л гаднын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нээн илрүүлсэн байдаг. Тус ордыг 2013 оны гуравдугаар сарын 20-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаанаар “В+В/бус/+С+С/бус/” зэрэглэлийн 57 мянган тонн нөөцтэй гэж тооцож, Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэсэн. Зөөвч-Овоо орд нь дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох орд бөгөөд жилд 2050 тонн хүртэлх уран олборлох хүчин чадалтай бөгөөд ашиглах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байгаа юм. 

 

ДУЛААН-УУЛ ОРД 

“Бадрах энержи” ХХК хайгуул хийж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт буюу Зөөвч-Овоо ордын ойролцоогоос Дулаан-Уул ураны ордыг илрүүлсэн байдаг. Тус орд нь “В+В/бус/+С+С/” зэрэглэлийн 7000 тонн ураны нөөцтэй. Дулаан-Уул ордыг Зөөвч-Овоо ордын хамт ашиглах бөгөөд уг хоёр ордын нөөц нийлээд 64 мянган тонн болж байгаа. Энэ хэмжээний уранаар дэлхийн ураны 20 орчим жилийн хэрэгцээг хангах боломжтой талаар гаднын мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд мэдэгдэж байв. 

 

МАРДАЙ ОРД 

Мардай ураны ордыг анх зөвлөлтийн хайгуулчид илрүүлж, Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг. Уг ордыг ил уурхайн зориулалтаар ашиглаж, уран олборлохоор Эрдэс сууринг байгуулж, гүний усны цооног, өндөр хүчдэлийн шугам татаж, бүр ачаа ачих, буулгах, зөөх зорилгоор ашиглах төмөр зам барихаар төлөвлөж байв. Гэсэн ч ураныг ил уурхайд олборлох нь хүрээлэн буй орчинд нэн хор хөнөөлтэй гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Мардай голын ил уурхайг 1997 онд хаасан байдаг. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших тус уурхайг 10 сая гаруй рублиэр нарийвчилсан судалгаа хийсэн хайгуулын баг 0.100 агуулгатай 2300 тонн ураны нөөцтэй гэж батлуулжээ. 

 

ХАЙРХАН ОРД 

“Гурвансайхан” ХХК-ийн судалгаа, хайгуулын ажил хийж, нээн илрүүлсэн дөрвөн ордын нэг нь Хайрханы ураны орд. Тус ордыг 2009 оны есдүгээр сарын 16-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, “В+С” зэрэглэлийн 8400 тонн ураны нөөцтэй гэж Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэжээ.

 

ХАРААТ ОРД 

Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутгаас Хайрханы ордтой ижил зэрэглэлийн ураны агуулгатай Хараатын ураны ордыг илрүүлсэн байдаг. Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэснээр тус орд нь “В+С” зэрэглэлийн 7200 тонн ураны нөөцтэй аж. 

 

ГУРВАНСАЙХАН ОРД 

Канадын “Денисон майнз” группийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК Дундговь аймгийн Өлзийт суманд өрөмдлөгө хийж, Гурвансайхан ордыг нээн илрүүлсэн. Тус ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “С” зэрэглэлийн гэж тооцон 4500 тонн ураны нөөцтэй хэмээн бүртгэсэн байдаг. 

 

ӨЛЗИЙТ ОРД 

“Гурвансайхан” ХХК-ийн 245 мянган метр өрөмдлөгө хийж, нээн илрүүлсэн дөрвөн ордын сүүлийнх нь нэг Өлзийтийн ураны орд. Өлзийт ордын зэрэглэлийг “С” гэж Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэсэн байдаг бөгөөд 3000 тонн ураны нөөцтэй юм байна.

 

ДОРНОД ОРД 

Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт оршдог Дорнод ордыг анх Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг аж. Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс Дорнод орд “С1+С2” зэрэглэлийн үнэлгээ өгч, нөөцийг нь 28 мянган тонн гэж баталсан байна. Мөн Дорнод ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн чухал ач холбогдолтой гэж тодотгосон байдаг. 

 

ГУРВАНБУЛАГ ОРД 

Гурванбулаг ордыг “Эмээлт майнз” ХХК нээн илрүүлж, анхны нарийвчилсан хайгуулын ажлыг хийж байсан. Тус компанийн хайгуулын дүнгээр “В+С+С/бус/” зэрэглэлийн 13 мянган тонн ураны нөөцтэй гэж баталсан байна. Харин хайгуулын дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэж, батлахдаа Гурванбулаг ордын уран вулканоген гаралтай, далд аргаар олборлох боломжтой ч олборлолтын зардал өндөр гэж тооцсон байдаг аж. 

 

НЭМЭР ОРД 

Нэмэрийн ураны ордыг Мардай, Дорнод ордын адил Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авчээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нь “Адас майнинг” ХХК эзэмшдэг бөгөөд хайгуулаар Нэмэр орд нь 5900 тонн ураны нөөцтэй гэж бүртгэсэн байна. 

 

УЛААН ОРД 

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны ураны орд нь полиметалл, ураны хүдрийн холимог орд. Анх тус ордод улсын төсвөөр хайгуул хийж, 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 0.145 хувь агуулгатай 270 тонн ураны нөөцтэй гэж бүртгэж авсан гэдэг. Ордыг “Шинь шинь” ХХК, “Хунбоо” ХХК хамтран эзэмшдэг бөгөөд ураны таамаг нөөц нь 8400 тонн гэнэ. 

 

ДАЛТ ОРД 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших Далтын ураны ордод “Нуклер энержи монголиа” ХХК хайгуулын ажил хийн, “В+С-“ зэрэглэлийн 0.032 агуулгатай хүдрээр 51 мянга, металлаар 15 мянган тоннын нөөцтэй гэж баталж, 2018 онд Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэж авчээ. Гэсэн ч тус ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар орон нутгийн иргэд эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн учир эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байна. 

 

ЭНГЭР АР ОРД 

“Лукрий” ХХК-ийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн Энгэр ар ураны орд Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Тус ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “В+С- “ зэрэглэлийн 0.05 хувь агуулгатай 52 тонн нөөцтэй гэж баталсан байдаг аж. 

 

Өдгөө Монгол Улсын дөрвөн аймгийн 10 сумын нутагт нийт 121 мянган гектар талбайд зургаан аж ахуйн нэгж цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын найм, хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөлтэй байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрлийг БНХАУ, БНФУ, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай дөрөв, дотоодын хоёр аж ахуйн нэгж эзэмшдэг юм байна. Тодруулбал, дээр дурдсан ураны орд газруудад Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Гурвансайхан” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК, “Хунбөө” ХХК нар цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж.

 


МОНГОЛ ДАХЬ УРАНЫ 13 ОРДТОЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 35
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-26 23:29:52
    Салаавч: ЯНХАН АРХИЧИН ХУЛГАЙЧИЙН ХҮҮХДҮҮД МОНГОЛБГ ХОРЛООД ДУУСЛАА ПИЗДА. ЛАЛРУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-12 11:59:26
    Зочин: Ураныг эсэргүүцэж байна монголчууд бид урангүй амьдарсаар ирсэн нь үнэн билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-12 09:23:32
    Мко: Казакстаныхан яагаад үхчихгүй олборлоод бгаа юм болоо?!Орос хятадын хооронд хавчуулагдаж, тоглоом болж эрчим хүч, бензинээ дийлдэггүй номхон хонь болсон дуракууд минь ийм байх чинь сайхан уу?! Хохь чинь. Хөлсөөр коммент бичигч нараа болиорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-12 09:06:41
    Бид: Монголчуудыг хуурч чадахгүй.Уран олборлох нь сүйрэл.Ирээдүйтээгээ дуусна...Ард түмэндээ хайргүй төр засаг....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-12 09:06:34
    Бид: Монголчуудыг хуурч чадахгүй.Уран олборлох нь сүйрэл.Ирээдүйтээгээ дуусна...Ард түмэндээ хайргүй төр засаг....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-12 09:06:09
    Монголчууд: Урангүй бид сайхан амьдраад ирсэн, цаашдаа ч урангүй амьдрах болно!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-03-12 08:20:45
    Зочин: Зүгээр л францын,цөмийн нөөц хангагч дайсныхаа түлшийг бэлдүүлэх гээд байна. Сэрцгээ тэмцэцгээ МОНГОЛЧУУДАА. Энд ямар ч ашиг байх боломжгүй Олборлолоо гэж мөрөөдөхөд газар нутгаа хүн амьдрах аргагүй,болгоно, олсон хэд нь ард түмэнд ямар ч хүртээлгүй. Дээр нь олон жил гай багатай явсан орсын дайсан болно. Ухсан хогоо энд булвал та бид хаана амьдрах юм. ГАЗАР НУТАГ, АМЬ НАСААР ЧИНЬ ТОГЛОХ ГЭЭД ЦАГААНДАА ГАР Ч БАЙНА. ЭНЭ ӨЛӨН БӨӨСНҮҮД Ю. УЧРАЛ УРАН 2 ГАЗАР ДОРОО БАЙВАЛ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-27 08:35:53
    Irmuun: Minii tsagiig hemnej ugsun bayrlalaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-21 01:53:33
    Зочин: Газар доорх ордоор биш толгой доторх ордоор амьдармаар!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-03 23:10:04
    Иргэн: Ураны олон орд байгаа , уран олборлоо гээд Монголд юу наалдах юм..Том төслүүдээ хөдөлгөнө гэж хөөрцөглөөд байх ..манай улсад нэг их өгөөжтэй юу ??!! Уран .. үхэл сүйрэл авч ирэхгүхэн шиг дуусвал их юм. ☢️☢️☠️☠️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-01 14:29:25
    Gerlee: Тэгвэл яагаад бусад улсууд өөрсдөө олборлохгүй байгаа юм. Франц гэхэд өөрсдөө ордтой олборлохгүй л байгаа биз дээ . Газрын хөрс рүү шахах хүчтэй шүлттэй хортой ус нь бидэнд яаж нөлөөлөх үү. Бид биш ч дараагийн үр хүүхдүүдэд генийн удамд ямар хор уршигийг мэдэх үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-01 14:29:24
    Gerlee: Тэгвэл яагаад бусад улсууд өөрсдөө олборлохгүй байгаа юм. Франц гэхэд өөрсдөө ордтой олборлохгүй л байгаа биз дээ . Газрын хөрс рүү шахах хүчтэй шүлттэй хортой ус нь бидэнд яаж нөлөөлөх үү. Бид биш ч дараагийн үр хүүхдүүдэд генийн удамд ямар хор уршигийг мэдэх үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-01 14:29:23
    Gerlee: Тэгвэл яагаад бусад улсууд өөрсдөө олборлохгүй байгаа юм. Франц гэхэд өөрсдөө ордтой олборлохгүй л байгаа биз дээ . Газрын хөрс рүү шахах хүчтэй шүлттэй хортой ус нь бидэнд яаж нөлөөлөх үү. Бид биш ч дараагийн үр хүүхдүүдэд генийн удамд ямар хор уршигийг мэдэх үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-31 14:46:20
    Баатар: Авилгалч хахуульч уихын нохдыг одоо урантай нь хамт цаазалж булшил төрийн эргэлт хий онц байдал тогтоо хулгайч нарыг бүгдийг нь цаазалж устга францыг ахиж шиншлэхгүй болтол нь дэлхийд зарлаж хөөж зайлуул данх оюунэрдэнэ хүк учрал бүгд нь цаазын ял өг бүгдийнх нь хөрөнгүүдийг хураа ард түмэн хөдөл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-31 11:50:23
    МӨНХӨӨ: УЛААНБААТАРЫН УСНЫ ЭХЭНД УРААН ОЛБОРЛОНО ГЭДЭГ ЧИНЬ СҮЙРЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? ЦАЦРАГ ИДЭВХЭТ БОДИСЫН ТУХАЙД ИНГЭЖ ОЛБОРЛОХ БУРУУ УЛААНБААТАР СӨНӨНӨ! ЭСВЭЛ ЭЦСИЙН ЗОРИЛОГО НЬ ТЭР ҮҮ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-31 10:03:01
    Бат: УИХ тар ингэж амьдардаггүй байх шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-31 02:11:29
    Ээж, Эргүн: Алт багаад ус үгүй бол яах юм. Амь байгаад эх орон үгүй бол яах юм? Ажилаа хийж байна гэж бодож байна уу та нар? Ирээдүй чинь бүрхэг байхад ажил чинь хэнд хэрэгтэй юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-31 00:21:18
    Монголын Иргэн: Эх оронд маань "Гамшиг" дагуулах" #УРАН " -аа зогсоо!!!УИХ тар!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 23:26:43
    Дуламаа: Уран хэрэггүй уух ус эрүүл байгаль маань хэрэгтэй мөнгө хэрэггүй та нар хууль бус юм аа зогсоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 23:08:23
    Huch: Уранаа болиочээ тансаг сайхан эх орноо африк шиг болгох гээд байгаа юмуу?? Франц хөгжил муутай буурай орнуудын мөнгөнд дуртай хулгайчдыг ашиглаж авилгал өгч улс орныг нь үгүй хийдэг бузрын улс шүү дээ. Колоничлох санаатай байгаа даа нигер болохыг хүсээд байгаа юм байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 23:00:06
    УИХ тар: УИХ тар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 12:36:41
    Зочин: Шинжлэх ухааны химийн хүрээлэнгийн доктор чамд хэлэхэд урантай холилдсон хүхэртэй ус уугаад үзээч .Манайх дор хаяж жижиг оврын АЦСтай бол бас яах гэхсэн .Баялагаа гаргасан улс хөгждөг үү.ҮГҮЙ .Өрөнд ордог .Худалдаж авсан орон баяждаг . ӨЛӨНГҮҮД уран ухахгүй бол ӨЛСӨЖ ҮХЧИХ гээд байгаа юм уу . Байгаль дээрээ хөдөлгөөнгүй байгаа уран хор багатай .Харин ухаад хөдөлгөөнд оруулчихвал тори , радон , ради гэх дэгдэмхий цацраг идэвхит бодис агаарт дэгддэг .орчиноо хордуулдаг .Газрын гүнд хүхрийн хүчил шахаж гаргаж авах хоргүй гээд хэн хэлчихсэн бэ . ТҮЛЖ БАЙГАА ШАХМАЛ НҮҮРСЭЭ ХОРТОЙ ХОРГҮЙГ ШИНЖИЛЧИХЭЖ ЧАДАХГҮЙ. ХЯТАД , ЯПОН ГЕРМАНД ДЭЭЖИЙГ НЬ ЯВУУЛЧИХДАГ МӨРТЛӨӨ УРАН ХОРГҮЙ ГЭЭД УЯНГАЛААД БАЙГАА ДОКТОРУУД ИЧИЖ ҮХЭЦГЭЭЛДЭЭ . ШАХМАЛ НҮҮРСЭЭ ШИНЖИЛЧИХДЭГ БОЛЧИХООД УРАН ХОРГҮЙ ГЭЖ ХУЦАЦГАА .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-30 11:52:05
    Шинжлэх ухааны химийн хүрээлэнгийн доктор: Газар луу хүхрийн хүчил шахлаа гэж маш их хашгирч байна. Гэтэл хүхэр нь газрын маш их хэмжээгээр байдаг. Хүчлийн хувьд хүний ходоодонд байдаг зүйл ш дээ. Хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаад 100% эргүүлээд сорчихдог юм ш дээ. Тэнд бараг үлдэхгүй. Үлдээд устай нийллээ гэхэд ус түүнийг сулруулж харин амьдрал дэмжигч болдог. Хүхэр хортой биш. Харин ч ашигтай. Байгаль дээрхи түүхий шар нунтаг ямар ч цацраг ялгаруулдаггүй. Гэтэл анх Африкийн хар нигерүүд ийм худал цуурхлыг тараасан байдаг. Тэд өөрсдөө болрвсролгүй. Тэдний тараасан цуурхалд итгэдэг нь таг харанхуй боловсролгүй монголчууд л итгэдэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-29 22:23:34
    Уран: Нүүрсний хогоо баяжуулаад уран олборлож болно. Улаанбаатарын тэц 3 болон тэц 4 нүүрсний шаарыг шууд франц руу зарж болно шүү. Маш их урантай. Харин Дорноговийн гүний ус бэлчээр нутаг хордох нь маш хайран байна. Монголын гүний ус говиос эхтэй байдаг юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-29 20:40:23
    Зочин: Нүүрснээс олох орлогын өчүүхэн хэсгийг уран ухаж одно гэнэ! Энэ сүйрэл, зүгээр л устгал солиорол. Ард түмэн босох ёстой тэмцэх хэрэгтэй. Эх орноо хахууль авсан чөтгөрүүдээс хамгаалах хэрэгтэй. Энэ ямар ч шинэ технологи биш харин ч аюултай хоцрогдсон ажил. Энд ганцхан мөнгөний сонирхол явж байнаа. Усаар нараар ажилдаг технологи гаргаад байна шүүгээ! Хувьсгал хийж бүгдийг сууриар нь өөрчилж байж энэ бүх солиоролд дуусна. Монголоо гэсэн бүхэн нэгдэх хэрэгтэй. Юун цагаан сар , морины уралдаан газаргүй болвол яаж Золгох юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-29 20:18:25
    Зочин: Буянтын орд. Оросын Думын дарга асан С.Миронов илрүүлсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-29 20:17:01
    Зочин: Буянтын орд. Оросын Думын дарга асан С.Миронов илрүүлсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-05 09:12:26
    Кккк: Дундговь Дэлгэрхангай уулын урд говьд маш том Ураны орд Оросууд илрүүлсэн маш олон цооног одоо бий ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-06 08:09:07
    Өлзий: Францтай хамтрах хэрэнтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-05 13:35:26
    Zochin: Uran uhah ni suirel shu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-03 11:58:59
    Зочин: XUCHNDX ERCHUUDN BOOBN80955877XXI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-03 11:49:40
    хуульч: Уран ухаж сүйрэх л манай Монголд үлдээ юү, усгүй болох бусад бүх сүйтгэлийг хэдийнээ хийсэн, энэ тэнэглэлээ үтэр түргэн зогсоохыг шаардаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-31 20:44:11
    С.цэрэнпүхэв: Сайн мэдээлэл байна аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-30 12:52:12
    Зочин: XUCHINDEX SEKSY TACHAANGUI80955877ERTEI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-30 12:51:37
    Зочин: ANUSDI AXTAI UILCHLEED 80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188