Цар тахлын жилүүдэд Монгол Улсын эдийн засаг агшсан үзүүлэлттэй байсан. Хөл хорионы үед гадаад худалдаа, экспорт, импорт "тэг" зогсож, эдийн засгаа сэргээж чадаагүй. Гэтэл ОХУ, Украинтай холбоотой геополитикийн асуудал Зүүн Европт улам хурч болж, дэлхийд нөлөөлсөн нь Монголын эдийн засаг, бизнесийн салбарт ч хүчтэй нөлөө үзүүлжээ. Цар тахал, дайны үе манай орны эдийн засаг хэрхэн нөлөөлснийг судалгаагаар хүргэж байна.

Өнгөрсөн цар тахлын нөхцөл байдал Монголын бизнесийн салбарт их хэмжээгээр нөлөөлсөн. Цар тахлын жилүүдэд худалдаа, үйлдвэрлэлд нь нөлөөлсөн бизнесийн салбарын гурав хүртэлх хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, 11 орчим хувь нь өнөөг хүртэл сэргэж чадаагүй байна. Тухайлбал, хамгийн их алдагдалтай ажилласан нь гадаад худалдаа, аялал жуулчлал, тээврийн салбар байжээ. Үүнээс,

Тэр дундаа цар тахлын оргил үеэс хойш түр саатсан мэдээлэл технологийн салбарын есөн хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон дүнтэй байх аж. Цар тахлын нөхцөл байдал нааштай эргэснээс хойш бизнесийн салбарын нийт аж ахуйн нэгжийн 86 хувь нь ямар нэг байдлаар сэргэсэн бөгөөд өдгөө 79 хувь нь тогтвор ажиллаж, 21 хувьд саад, хүндрэл тулгарч байгаа гэнэ.

Дэлхийн банк болон Дэлхийн тэгш бус байдлын лабораториос гаргасан судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.8 хувьд хүрч, гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд багтах болжээ. Судалгааны дүнг задалж үзвэл, ядуурлын гүнзгийрэлт 7.4 хувь буюу ядуу гэх ангилалд багтаж буй хүн амын хэрэглээ нь амьжиргааны доод түвшнээс 7.4 хувь доош байгаа юм.

2021 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь баян ангилалд буюу сард дунджааар 71.1 мянган ам.долларын орлого олдог бол, нийт хүн амын 50 хүртэлх хувь нь таван мянган ам.долларын орлого байна. Өөрөөр хэлбэл, хүн амын өндөр орлоготой 10 хувь нь бага орлоготой 50 хувиасаа 15 дахин их мөнгө олдог гэсэн үг.

Зүүн Европт ОХУ, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш хил, гаалийн асуудлаас эхлэн Монголд олон төрлийн асуудал тулгарч байв. БНХАУ-аас “ковид тэг” бодлогынхоо хүрээнд хилээ хааж, Украинтай холбоотой асуудлаар ОХУ-ын хил саатсан нь Монголын тээвэр ложистикийн салбарт нөлөөлсөн. Үүнээс үүдэн Монгол Улсын 2022 онд төлөвлөсөн нийт экспорт, импортын бүтээгдэхүүн төлөвлөгөөнөөсөө гажуудаж, экспортын орлого багассан. Тэгвэл МҮХААТ-аас гаргасан тайланд ОХУ, Украины дайны Монголын бизнес, худалдааны салбарын 48 хувьд нь нөлөөлсөн тухай онцолжээ.

ОХУ, Украины мөргөлдөөн Монголд хамгийн хүчтэй нөлөөлсөн нь эрчим хүчний салбар. Монгол нийт эрчим хүчний салбарын 62 хувьд нь нөлөөлжээ. ОХУ, Украин хоёул Европ тивийн төдийгүй дэлхийд томоохон тооцогддог эрчим хүч нийлүүлэгч орон. Харин хоёр орны хооронд мөргөлдөөн эхэлсэнтэй холбоотойгоор зөвхөн эрчим хүчний салбар гэлтгүй олон төрөл, салбарт янз бүрийн нөлөө үзүүлжээ.

Цар тахлын хөл хорио, гадаад худалдааны хаалт арилсан ч Монголд бизнесийн салбар дунджаар бүрэн хүч чадлынхаа 47.5 хувиар ажиллаж байгаа гэх судалгааны дүн гарсан. Уг асуудалд Монголын эдийн засгийг сэргээж, бизнесийн чадварыг ахиулахаар бизнес эрхлэгчдийн дунд асуулга явуулахад,
Гэсэн ч нийт бизнес эрхлэгчийн дунд зээл авах хүсэлтэй 71 хувь нь ямарваа нэгэн байгууллагад хандсан ч ердөө 27 хувь нь зээлээ авч чаджээ. Харин үлдсэн хувь нь зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэрэг шалтгааны улмаас бизнесээ сэргээхэд шаардлагатай зээл, санхүүжилтээ авч чадахгүй байгаа юм.
Мөн өөр нэг асуудал тулгарч байгаа нь мэргэжлийн ажлын хүчний хомстол. Манай оронд бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ажиллах хүчний дутагдал орсон нь цар тахлын өмнөх үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.
| АГШСАН ЭДИЙН ЗАСГАА АВРАХ БОЛОМЖ БИЙ ЮҮ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |