Гадаад өр, ханшийн дарамтад баригдсан Монгол Улс стагфляцид ороход ойрхон байна.
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд ердөө 1.4 хувь өссөн үзүүлэлттэй гарсан. Энгийнээр тайлбарлавал, эдийн засаг сүүлийн хоёр жилд агшсан. Харин энэ оны эхний улирлын дүн хасах 3.8 хувь буюу маш муу байна.

Азийн хөгжлийн банкаас 2021 онд гаргасан Монгол Улсын эдийн засгийн төлөвийн тайлан
Азийн хөгжлийн банкнаас оны эхэнд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд 2.3 хувь байна гэж танилцуулж байлаа. Тэгвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг долоон хувь байхаар төсөөлөл танилцуулаад байсан Олон улсын валютын сангаас саяхан гаргасан шинэ танилцуулгадаа нэг хувь байх талаар мэдэгдэв.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch Ratings” компани саяхан гаргасан тайландаа Монгол Улсын урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, эдийн засгийн төлөвийг тогтвортой гэж үнэлсэн. Монголыг “B” зэрэглэлд хамт жагссан бусад оронтой харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ-ий орлого харьцангуй өндөр, эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөв хэвийн байсан аж. Гэсэн ч Монгол Улс гадаад санхүүжилтээс “хараат”, эдийн засгийн суурь нь үндсэндээ БНХАУ руу экспортолж байгаа бараа, бүтээгдэхүүнд тулгуурласан, улстөрийн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйл Монголын зээлжих зэрэглэлийг ахиулахад хүндрэл болж байгааг онцолжээ.. Цар тахлын эсрэг вакцинжуулалтын түвшин сайн байгаа, олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаагаас үл харгалзан Монголын эдийн засгийн өсөлт энэ онд өнгөрсөн оныхоос 0.2 хувиар буурч, 1.2 хувьтай гарах талаар “Fitch Ratings” таамаг дэвшүүлсэн байсан.
Дээрх гурван жишээнээс авч үзэхэд оны өмнөх гадаад төсөөллөөс Монголын эдийн засаг "алд, дэлэм" зөржээ.
Олон улсын валютын сангийн эдийн засгийн төлөвийн тайлан
Монгол Улс 33 тэрбум ам.долларын гадаад өртэй. Саяхан эдийн засагч Ж.Дэлгэрсайхан манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан жишээгээр бол 3.4 сая хүн амтай Монгол Улсын иргэн бүр 31 сая төгрөгийн өртэй болж байгаа юм. Мөн саяхан 22 сая хүн ам.тай Шри-Ланка Улсын ДНБ нь 80 тэрбум ам.доллар давж, гадаад өр нь 51 тэрбум ам.долларт хүрч, дефолт зарласан. Гэтэл манай орны жишиг нэг хүнд ногдох өрөөрөө Шри-Ланкатай харьцуулахад дөрөв дахин илүү болсон өрний асуудалтай, инфляц 15 хувьд хүрсэн нь Шри-Ланкийн араас орох үзүүлэлт юм.

Монгол Улсын гадаад өр 2021 оны байдлаар
Энэ оны эхний улиралд эдийн засаг хасах 3.8 хувьтай гарч, инфляц 15 хувьд хүрсэн нь гадаад шок, валютын дарамтад тэсвэргүй байдалтай холбоотой. Хоёрдугаар сард ОХУ, Украины дайн эхэлснээс хойш Монгол Улсад үнийн өсөлт улам их эрчимжсэн. Үүнээс шалтгаалан импортын өртөг нэмэгдэж, хоёр хөрш орны хил, гаалийн нөхцөл байдал асуудалтай байгаатай холбоотойгоор экспортын биет хэмжээ нэмэгдэхгүй байсаар гадаад валютын дарамт үүсэж, улсын хэмжээнд валютын албан нөөц хорогдоход хүрсэн.
Монгол Улсын гадаад өрийн задаргаа
Олон улсын валютын сангаас саяхан Монгол Улсад айлчилж гаргасан тайландаа стагфляцид орох төлөвтэй болсныг онцолжээ. Харин Монгол Улс стагфляцаас зайлсхийхийн тулд инфляцийг барьж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгийн бодлогоо чангаруулах онцгой шаардлагатай болж байна.
Эдийн засгийн зогсонги байдлын үеийн инфляцийн үйл явцын тодорхойлох нэр. Хамгийн энгийнээр бол, эдийн засаг нь агшиж, өндөр инфляцтай давхцах үзэгдлийг стагфляц гэдэг. Стагфляц гэх нэр томъёо нь орчин үеийн макро эдийн засагт ихэвчлэн ашиглагдах болсон. Эдийн засгийн мөчлөгийн хөгжил, капиталын нөхөн үйлдвэрлэлийн шинэ хэлбэрүүд үүссэнтэй холбоотойгоор стагфляц ч гарч ирсэн юм.
Стагфляц бол инфляцийн эpэлт, зapдлыг нэгтгэcэн эдийн зacгийн хамгийн муу үйл явц. Үр дагавар нь 20-30 жилийн турш үргэлжилж, ажилчдын орлогод нөлөөлөөд зогсохгүй нийгмийн тогтмол тэтгэмжтэй хүмүүсийн орлого, хөрөнгөд хүртэл нөлөөлдөг.

.png)
| Монгол Улс эдийн засгийн “там” стагфляцид ороход “хуруу дутуу” үлджээ |
|
Монголын хүүхдүүд “United World Games” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-06-25 08:30:25
2026-06-25 08:16:05
Элчин сайд Д.Булган, Италийн Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа
2026-06-25 08:00:36
2026-06-25 07:27:51
НУУЦЫН ЭРЭЛД
2026-06-25 07:00:27
БРАВО, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани 100 хүрч, лиценз нь 10 давжээ
2026-06-25 07:00:04
УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
2026-06-25 07:00:00
Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
2026-06-25 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |