• Өнөөдөр 2024-05-19

Дэд сайд нарын ажлын хэсэг орон нутагт ажиллана

2021-03-17,   618

Улсын онцгой комиссоос гарсан бодлого шийдвэр дунд, доод шатанд ажлын уялдаа холбоогүйн улмаас хэрэгжилт тааруу байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан Дэд сайд нарын ажлын хэсэг байгуулагдсан.
 
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөрчил дутагдлыг арилгасан байдал, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад тайлагналаа.
 
Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Дэд сайд нарын ажлын хэсэг өнөөдрөөс аймаг, орон нутагт хуваарилагдан, ковидын тархалтыг хумих, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллана гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Дэд сайд нарын ажлын хэсэг орон нутагт ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188