УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Засгийн газраас цар тахлын үед зарцуулсан 5.1 их наяд төгрөгийн тайланг танилцуулахыг шаардсан юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2020 оны төсвийн орлогын талыг цар тахлын эсрэг арга хэмжээнд зарцуулсан. Уг 5.1 их наяд төгрөг зарцуулсны үр нөлөө гарсангүй. Иймд Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн тайлангаа тавьж байж 10 их наядын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой. Эрх баригчдын зарцуулсан мөнгө гаргасан хөтөлбөрийнхөө талдаа хүрч байхад үлдсэн нь хаашаа орсон бэ.
5.1 их наядын төлөвлөгөөг гаргахдаа гурван зүйлд зарцуулна гэж Засгийн газар танилцуулсан. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэндийг цар тахлаас хамгаална. Хоёрдугаарт, эдийн засгаа хамгаалах, гуравдугаарт, аж ахуйн нэгжүүдийг эрсдэлд оруулахаас хамгаална гэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд энэ гурван зорилт хэрэгжсэнгүй.
Өнөөдөр цар тахлыг дотооддоо алдчихсан олон хүн өвчилсөн байна. Мөн эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ сүүлийн хэдэн жил байгаагүй уналт. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон. Мөн 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй байна. 5,1 их наяд төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулсан ч яагаад иргэн бүрт очсонгүй вэ гэж хүмүүс хардаж байна. Ингээд би Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд асуулга явуулсан.
Өнөөдөр халдвар авсан нэгийг эмчлэхэд хүн найман сая төгрөгийн зардал гарч байгаа ч өдөрт хэдхэн витамин ууж байгаа гэх юм. Хамгийн наад захын хулгай бол N95 маск нэг ширхгийг 20 мянган төгрөгөөр авсан байна. Асар их хэмжээний хулгай хийж байна. Энэ хулгайлж авсан мөнгөнийхөө тал хувийг нь УИХ-ын сонгуульд зарцуулсан. УИХ-ын дарга индэр дээрээс "мянгат малчин хоолны талон аваад байна" гэж хэлсэн. Тиймээс 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагна. Үүний дараа 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүл. Өнөөдөр хоёр их наяд төгрөгийг гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжид зээлнэ гэж байгаа.
Энэ зээлийг авахын тулд маш өндөр шалгууртай. Эсрэгээрээ зээл өгөхгүй гэсэн шалгууртай. Энэ шалгуурыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд танай компани санал өгөх юм бол хариуд нь зээл өгнө гэж байгаа. Мөн 500 мянган залуусын саналыг худалдаж авах зорилгоор хоёр сарын сургалт нэрээр нэг сая төгрөгийн цалинтай хөтөлбөрт хамруулах гэж байна. Ард иргэдийн татварын мөнгөөр 2020 оны сонгуулиа худалдаж авсан. 2021 оны сонгуулийг мөн 10 их наядаар худалдаж авах гэж байгаа бол андуурал шүү. Нэг зүйлийг хатуу хэлье. 5.1 их наяд төгрөгийн хүрээнд маш олон хөтөлбөрийг тендергүй худалдаж авсан. Цаашид эрх баригчдын хулгайлсан хөрөнгийг олон улсын эдийн засагчид, сэтгүүлчдийн байгууллагатай хамтарч илрүүлэх болно" гэлээ.
| Б.ПҮРЭВДОРЖ: Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагначихаад 10 их наядын хөтөлбөрөө хэрэгжүүл |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |