Улстөрчид албан тушаал, эрх мэдлийн өмнө бөхийж, ямар ч төлөөсөөр хамаагүй шуналын хүслээ дарж, өндөр албан тушаалд хүрдэг тохиолдол цөөнгүй. Нэг урвасан хүн дахиад ч урвана гэдэг үг бий. Эрх мэдэл, албан тушаалын төлөө намаа сольж, туйлбаргүй загнаж байсан улстөрчдийг эргэн сануулъя.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дагалдаж явсаар төрд том алба хашсан хүмүүсээр УИХ-ын гишүүн асан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг нэрлэж болно. МАХН буюу одоогийн МАН-ын удирдлагуудын дунд намын нэрний маргаан үүсэж, туурга тусгаарлахад тэд Н.Энхбаярт дагаар орсон билээ. Түүгээр ч зогсохгүй, МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон, бүр Д.Тэрбишдагва Шадар сайдаар хүртэл ажиллаж байв. Гэвч өөрсдөө албан тушаалд хүрэхэд нь Н.Энхбаярын “уналтын цэг” эхэлж, тэд 2012 онд намын иргэншлээ сольж, МАН-д ирсэн түүхтэй. Үүнийхээ ачаар хэн, хэн нь албан тушаал, эрх мэдлийн бялуунаас хангалттай хүртээд авсан.

Тэд анхнаасаа МАН-ын угшилтай байв. Намаас нь УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсний төлөө тэд бие даан нэр дэвшиж сонгогдсон байдаг. Тэд 2012 УИХ-д бие даагчдын бүлэг гэдгийг одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатартай нийлж, байгуулсан удаатай. Ц.Даваасүрэн намаас гарахдаа нэлээд хэл ам дагуулж байсан. МАН доторх уур амьсгалыг эвдээд зогсохгүй, даргынхаа өөдөөс тэрсэлдэж, өширхсөндөө бие даасан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, “У.Хүрэлсүх намайг ална гэсэн” гэх ярилцлагыг өдөр тутмын сонинд өгч байлаа. Намдаа нүд үзүүрлэгдэж байсан ч удалгүй намын иргэншлээ сэргээж байв. 2016 оны парламентад У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж, Эрчим хүчний салбарыг толгойлж байлаа. Х.Болорчулуун ч мөн намаасаа гарч бие даан нэр дэвшиж, төд удалгүй дахин намдаа ирж байсан билээ. Иймд гаргасных нь шан ердөө л албан тушаал гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярт шадарлаж, өмгөөлөгчөөс нь эхлээд хамгаалагч, төлөөлөгч хүртлээ зүтгэсэн хүн бол О.Баасанхүү. Жирийн өмгөөлөгчийг улс төрд бэлтгэж, өөрийнхөө төлөөлөл болох хүртлээ тэд эв найрамдалтай байв. Түүний хувьд МАХН болон Н.Энхбаяр гэх нэрийн хуудсаар дамжин, парламентад хоёр удаа сонгогдсон. Өнгөрсөн найман жилийн хугацаанд сайн, муу, саар бүхнийг дуулсан ч О.Баасанхүүгийн хувьд намаа ч, даргаа ч сольсон нь ялагдал хүлээх шалтгаан болсон. Үүнд МАХН-ыг өөрийн эрхшээлдээ авч, хэдэн гишүүдээ талцуулж, Н.Энхбаярынхаа эсрэг бослого өдөөсөн гээд тарьсан хэрэг нь багадахгүй. Үүнийхээ гороор найман удаа МАХН-аас хөөгдсөн байдаг. Энэхүү үйлдэлд шархалсан О.Баасанхүү УИХ-ын найм дахь удаагийн парламентад АН-аас нэр дэвшиж, ялагдал хүлээснээр улс төрийн карьер нь дууссан юм. Харин бөхийн дэвжээнээс сүр дуулиантай зодог тайлсан аварга А.Сүхбат 2013 онд АН-д элсэж, гишүүний үнэмлэхээ авч байлаа. Түүнээс төд удалгүй МАН-д элссэн удаатай. МАН-д элсэх болсон шалтгаан нь УИХ-д нэр дэвших мандат өвөртлөхийн тулд билээ. Намаа солиод УИХ-д сонгогдсон нь үнэн. Гэвч тус намынхан түүнийг ахин сонгоогүй билээ.


Тэд АН-ын нэрээр нийгэм болоод улс төрд танигдсан. АН-ын унах, босох үед нь хамт байж, түшилцсэн гэхээс илүүтэй тэд нам болоод даргынхаа эсрэг бодлого боловсруулж явсан улс. Энэ нь эцэстээ намаа солихоос аргагүй шалтгаан болсон бөгөөд ШИНЭН хэмээх нам байгуулж, туурга тусгаарласан. Тэд хамтдаа нийгэм, улс төрийг шинэчлэхээр зорилго шулуудан, гар нийлсэн ч өөрсдийгөө ч өөрчилж чадалгүй ялагдсан. Гэхдээ замын дундаас Л.Болд АН-даа буцаж ирээд зогсохгүй даргаар ажиллах амбицтай байгаа. Харин иргэний хөдөлгөөний нам, АН, ШИНЭ гэх мэтээр дэндүү олон буурь сэлгэсэн Ж.Батзандан харин юу төлөвлөж суугаа бол.

МАХН-ын гэх Э.Магнайбаярын хувьд орон нутгийн сонгуульд МАХН, АН, ШИНЭН-тэй эвсэн орж, Баянгол дүүрэгт ялалт байгуулсан байдаг. Олонхийн дэмжлэг авсан залуухан улстөрч ялалтын баярын дараахан МАН-ыг сонгосон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулж, өндөг, гурилаар шидүүлж, олонд адлагдаж яваа. Өөрөөр хэлбэл, санал нь тэнцсэн Баянголд аль нам засаглах вэ гэдгийг шийдвэрлэх эгзэгтэй мөчид тэр намаа сольсон нь хамгийн залуухан урвагчаар нэрлэгдэж хэд хүргээд байгаа.Түүнийг эргүүлэн татах хүртэл АН-ын төлөөлөгч нар хуралдаа суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Энэ мэтээр цөөнгүй улстөрч жилээс жилд эрх мэдэл, албан тушаалын төлөө арга ядахдаа нам, эвсэлээ сольж нэгээс нөгөө рүү урвадаг. Энэ үзэгдэл олон жилийн өмнө ч байсан одоо ч газар авсан хэвээр. Гэхдээ ийм ёс зүйгүй улстөрчдөд хэн, ямар хариуцлага тооцох ёстой вэ. Эсвэл урваач, шарваачдыг өндөглүүлсээр л байх уу.
.jpg)
| Улстөр дэх "урвагчид" |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |