• Өнөөдөр 2025-11-06

"RED EVE Beauty Night" загварын үдэш болно

       Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбооноос зохион байгуулж буй "RED EVE Beauty Night" загварын үдэш энэ сарын 20-нд Helios cocktail bar-т болох байна. Тус арга хэмжээнд мэргэжлийн шилдэг стилист, мэйкап артист, үсчин, гоо засалчид хамтран ажиллах байна.
 
            Энэ тухай зохион байгуулагчдын зүгээс "Шинэ жилийн баярын өмнөхөн бүсгүйчүүд, "Хэрхэн хувцаслах вэ, ямар будалт танд хамгийн зохих вэ, яаж үсээ засуулах вэ" гэсэн асуултын хариуг салбар салбарын мэргэжилтнүүдийн гараар бүтээх мөч эндээс эхлэх юм. Онцгой 50 бүсгүйд зориулсан энэхүү үдшид мэргэжлийн артистууд, загварын шилдэг брэндүүдийн даашинз, гутал, аксессуарын хамтаар таны дүр төрхийг төгөлдөр болгохоор зэхэж байна" хэмээн онцолсон байна.
 
Тасалбарыг https://shoppy.mn/products/red-eve-beauty-night-251120 линкээс аваарай.

"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188