• Өнөөдөр 2025-01-19

ТАНСАГЛАЛАА ТАТВАРААР НӨХӨХ НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ

2024-12-07,   509

       “Чоно борооноор” гэгчээр улсын төсвийнхөө учрыг олоогүй суутал НИТХ ээлжит бус хуралдаан зарлаж, нийслэлийн төсвийг хэлэлцээд эхэллээ. Улсад төсөв төвлөрөхгүйн дээр түгжрэлийн төсөв гэж тусдаа төсөв жил бүр улсаас авдаг Улаанбаатарын төсөв жил ирэх тусам томорч, хэрэгждэггүй төсөл, хийдэггүй ажил нь нэмэгдсээр байна.

     2025 онд нийслэлийн суурь орлогыг 3.2 их наяд, зарлагыг мөн 3.2 их наяд төгрөг байхаар төсөвт оруулж иржээ. Энэ жилийнхтэй харьцуулахад хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсэн том тоотой төсөв орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны нийслэлийн төсвийн суурь зарлагыг 1.9 их наядаар, суурь орлогыг 1.1 их наядаар баталж байсан. Улмаар нийслэлийн төсөвт гурван удаа тодотгол хийж байлаа.

      Нийслэлийн төсөвт танаж болох тансаг зардлууд байна гэдгийг аудитаас гаргасан байна. Тухайлбал, Нийслэлийн төсвөөс танаж болох 16.2 тэрбум төгрөг байгааг сануулсан. Нийслэлийн Засаг даргын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд төсөвлөлтийн шаардлага хангаагүй 2.1 тэрбум төгрөг байна. Мөн Нэг удаагийн тэвчиж болон үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. “Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах 400 сая төгрөг, бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэх 900 сая төгрөг, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авах 60 сая төгрөг, хууль тогтоомжийн тухай хуулийн судалгаа хийх 40 сая төгрөг, "Эх оронч сурагч" аяныг хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг төлөвлөсөн байна. Нийслэлийн өмчийн үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх есөн тэрбум төгрөг төсөвлөсөн нь нотлох баримтаар дэмжигдээгүй  нэршил хуваарилалт зориулалт тодорхойгүй байна гэдгийг  хэмээн нийслэл дэх төрийн аудитын газар танилцуулсан юм.

       Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа 10.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 426 төсөл арга хэмжээг 4.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан байна. Үүнд нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх 7.8 их наядын төсөвт өртөгтэй 295 төсөл арга хэмжээ, нийслэлийн үнэт цаасны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй долоон төсөл арга, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 183.5 тэрбум төгрөгийн  69 төсөл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх 43.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 55 төсөл арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл арга хэмжээний 1.8 их наядын төсөвт өртөгтэй 98 арга хэмжээ нь 2025 онд шинээр эхлэх юм байна.

МЕТРОНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД 25 ТЭРБУМ, ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 333 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРНА

      Нийслэлд өнөөдөр хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь утаа, түгжрэл агаар орчны асуудал. Энэ хүрээнд  ямар ажил хийх вэ гэдэг нь олны анхааралд бий. Гэвч 2025 онд үр өгөөжөө шууд өгөхөөс илүүтэй, цаасан дээр хэрэгжих төсөл хөтөлбөр олон байна. Тухайлбал, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг бүтээн байгуулалтын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгасан хэмээн төсөв боловсруулжээ. Тэгвэл нийслэлчүүдийг метортой болгох мөрөөдлийн төлөвлөгөөнд ирэх онд чамгүй хөрөнгө төсөвлөсөн байна.  Тодруулбал, Их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл буюу 2024-2030 оны хооронд хэрэгжих  Метро барих төслийн 145.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий зөвлөх үйлчилгээнд 2025 онд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин 2024-2028 он хүртэл хэрэгжих 4.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий метро барх төслийн бүтээн байгуулалтын ажилд энэ жил 333 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

    Харин автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022 онд эхлүүлсэн Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажилд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Туул авто замыг Нисэхийн хурдны автозамтай холбож, Наадамчдын автозам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил эхлүүлэх юм байна. 2025-2025 онд хэрэгжих уг ажил нь 120 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй багаад ирэх онд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. Мөн Туулын хурдны замын ажлыг 916 тэрбум төгрөгөөр хийх бөгөөд ирэх онд 600 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Улмаар нийслэлийн түгжрэл бууруулах төсөлд 12 тэрбум зарцуулна хэмээн ирэх оны төсөвт суулгасан байна. Үүнээс Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн ажилп 6.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн Ухаалаг Улаанбаатар Смарт Сити” төсөлд 14 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөжээ.

ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ЗУРАГ ТӨСӨЛД 10 ТЭРБУМ, АГРО-СИТИ ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД 2.3 ТЭРБУМ ТӨРӨГ ЗАРЦУУЛНА

        Шинэ Зуунмод дагуул хотын байгуулж, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь түгжрэлийг бууруулах нийслэлээс барьж буй гол бодлогын нэг гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцолж байлаа. Тэгвэл ирэх оны нийслэлийн төсөвт Шинэ Зуунмод хотын дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилтэлд 10 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 14 хот болгон хөгжүүлнэ хэмээн тусгасан. Үүний ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын санхүүжилтэд 23.4 тэрбум төгрөг, Агро-сити хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын санхүүжилтэд 2.3 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна. Улмаар хот байгуулалт, барилга стандартын шинээр хэрэгжүүлэх төсөлд Улс нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл арга хэмжээний газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 341 тэрбум зарцуулах юм байна. Улмаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрт 21 тэрбум, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл гэх шинэ төсөлд 2.1 тэрбум зарцуулахаар төлөвлөжээ.

НИЙТИЙН ЭЗЭМШИЛ ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТИЙН АЖИЛД 32 ТЭРБУМ,  СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БЕЙСБОЛЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХАД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

     2024 оноос эхэлж, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг ажлыг нийслэлээс эхлүүлсэн 2025 он хүртэл үргэлжлэх уг ажил нь нийт 65 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Тэгвэл ирэх онд 32 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Тэгвэл 2025 оны төсөвт шинээр 1.5 тэрбум төгрөгийн бейсболын талбайг Сонгинохайрхан дүүрэгт барих төсөв оруулж ирсэн нь анхаарал татаж байна. Мөн 2025 онд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасадны зураг төсөв, засварын ажлыг 40 тэрбум төгрөгөөр хийх ажлыг хүртэл тусгажээ. Энэ мэтээр нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд өндөр зардалтай, үр ашиг багатай, ижил төстэй төсөл хөтөлбөр олон байна.

АВТОТЭЭВРИЙН ТАТВАРЫГ 2-3 ДАХИН АВТОЗАМ АШИГЛАСАН ТАТВАРЫГ ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨВ

      Хамгийн гол анхаарал татаж байгаа асуудал нь нийслэлийн 2025 оны төсвийн төсөлтэй хамт Автозам ашигласны татвар хураамжийг нэмэх тогтоолын төсөл орж ирсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Угтаа бол ирэх онд авто тээврийн татварыг 2-3 дахин, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх төсөл оруулж ирсэн. Нэг ёсондоо тансаг төсвөө татвар нэмэгдүүлж нөхөхөөр 2025 оны нийслэлийн төсвийг боловсруулсан болж таарах нь.

       Ингээд үзвэл нийслэлийн төсөв улсын төсвөөс ялгарах зүйлгүй өндөр төсөөлөлтэй, тансаг хэрэглээтэй байна. Цаашлаад танаж болох 16.2 тэрбум төгрөгийн зардал байгааг аудитын байгууллагаас гаргасныг дахин сануулах нь зүйн хэрэг биз ээ.

 


ТАНСАГЛАЛАА ТАТВАРААР НӨХӨХ НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-07 17:23:15
    Зочин: XALYYN S3XSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-07 15:29:24
    Судлаач : Данхайсан паразит тер тансаглахаас еер юу ч мэдэхгуй, чадахгуй бол а!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-07 15:24:16
    S: MERGJLN SEXSY XANAGCH80955l877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-07 14:43:54
    S: ANUSDI SEXSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-07 14:43:09
    S: SHAAX DYRTAI XUSDEG SEKSDMEER ERTEI80955877XUSLIN SEKSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-07 14:21:42
    S: BOOBN XXOOD80955877SHAAX SEKSY AXTAI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188