Засгийн газрын сайд нарын хэлж байгаагаар Монгол Улс гурилын уутаа гөвж дууссан юм биш үү дээ. Сангууд нь хоосорч, оны эцэст цалин, мөнгө өө ч тавьж чадахгүйд хүртлээ туйлдсан юм байх аа. Тэгээд зогсохгүй эрүүл мэнд, боловсолын салбарын сангуудыг ковидын үед хоосолж, өнөөдөр эмнэлгүүд нэг удаагийн бээлийгүй болтлоо дампуурсан гэнэ.
Төсвөө танаж, хөрсөн дээрээ буусан шийдвэр гаргахын даваан дээр Засгийн газрын сайд нар ийн эхнээсээ зангаа таниулж эхэллээ. Хэдийгээр эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв санхүү хэцүү байгаа ч арай ч элгээрээ хэвтэхдээ тулаагүй баймаар. Дан ганц эрүүл мэнд боловсрол гэлтгүй бүх салбарын сайд нар сандарч, дор бүрнээ мөнгө төгрөггүй болсноо зарлаж, болж бүтэхгүй байгаа зүйлсээ ярьж эхлэх болов.
Өнгөрсөн хугацаанд цар тахал, геополитикийн нөхцөл байдал амаргүй байсан ч монголын баялаг хилээр гарч байгаа цагт монголчуудыг арай ч “мод”-оо барих дээр нь хүргээгүй байлтай. Гэтэл төсвийн алдагдлыг бууруулж, сайд нарын багцаас танахын даваан дээр салбар салбарын төлөөллүүд акц өрнүүлж, Монгол Улсыг дампуурлын эрмэг дээр байгаа мэтээр кампанит ажил өрнүүлээд эхэллээ.
Айлаар бол Монгол Улс халамжинд байдаг зүдрүүхэн айл болчихсон. Нэг төгрөг хасвал хүүхдүүд нь өлсөж үхэхийн даваан дээр байгаа мэтээр ойлгуулж эхлээд байна. Уг нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй, түүхийн эдийн ханш тогтвортой байсан. Угтаа бол сэхээнд байгаа салбаруудаа сэргээх боломж хангалттай бүрдсэн хамгийн боломжтой цаг үе эхэлсэн байгаа. Гэтэл сайд нар ийм боломжит цаг үед тансаг хэрэглээгээ танаж, зөв менежменттэй ажиллаж чадвал салбараа өөд татах боломж нь байсаар байтал болж бүтэхгүйгээ урдаа барьж, эвэр амалсаар байна.
Өнгөрсөн хугацаанд үүнээс ч бага төсвөөр, татвар хураамжаа нэмэхгүй салбар салбартаа чимээгүйхэн ажиллаад, тэр байтугай илүү гаргаж хуримтлуулаад болоод л байсан. Харин өнөөдөр хамгийн их төсөвтэй, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөлттэй ийм боломжит цаг хугацаанд салбарууд нь “дампуурч”, сангууд нь хоосорсон гэдгийг сонсох дэндүү харамсалтай байна. Ёстой л мөнгө цагаан, нүд улаан гэгч болж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвөөс гаднын айлчлал, томилолт, зочдын зардалд 111 тэрбум, тавилга, эд хогшилд 267 тэрбум, мэдээлэл технологийн үйлчилгээнд 69 тэрбум, ваучер олгоход 18 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажилд 1.8 их наяд төгрөг тусгасныг танах боломжтой гэдгийг эдийн засагчид, судлаач, шинжээчид удаа дараа анхааруулсан.
Угтаа бол салбар салбарт тусгасан айлчлалын зардал, тавилга эд хогшлын зардлаас танах боломж байгаа гэсэн үг. Начир дээрээ сайд нар томилолт гэхээр толгой нь сэргэж, төсөв танахаар “мод”-оо барьчихсан байгаа нь энэ байна. Ерөөсөө төрийн томчууд, төсвийн захирагч нар өнгөрсөн есдүгээр сараас хойш төсвийн асуудлыг ярьж байгаа ч гарц гаргалгаагаа олоогүй, эцэст нь ард түмнийг ажлаа хийж байгаа энгийн иргэдийг туйлдуулсаар байна. Тэрэлжид очиж 50 сая төгрөгийн зардалаар УИХ-ын гишүүдэд төсвөө танилцуулахдаа нэг ч төгрөг харамлаагүй хэрнээ сангууд хоосорч, санхүүгүй болсон гээд төрийн эмнэлгүүд иргэдэд төмөр нүүрээ харуулж эхэлсэн нь өнөөдрийн бодит үнэн болоод байна.
Уг нь Монгол Улсын “түрийвч” цар тахлаас хойш багагүй зузаарч, иргэд цалингаасаа, аж ахуйн нэгжүүд орлогоосоо мөнгө хийгээд л байх юм. Дээрээс нь ашигт малтмал, элдэв төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт, импортын татвар, шимтгэл гээд мөнгө ороод л байна. Бас болоогүй гаднын орнуудын Засгийн газар, Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл аваад л байдаг. Гэтэл төсөв ярихаар түрийвч хоосорсон, данс улайсан, “байхгүй” гээд сууж байдаг нь хачирхалтай. Монгол Улс өнгөрсөн хугацаанд байдгаа барахдаа тулаагүй юм. Үнэхээр сан хоосорч, данс улайсныг хууль хяналтын байгууллагаас шалгаад эхлэхээр бүрэн бүтэн, тэрбайтугай илүү гарчихдаг ийм л эрүүл бус тогтолцоо Монголд ужгирсаар явна.
Эцэст нь, төсөв батлах үеэр Монголын бүх салбарыг "мод”-оо барьж, үгүйрч, хоцрогдсон болгодог үлгэрээ болиоч, сайд нар аа
| ТӨСӨВ БАТЛАХ ҮЕЭР МОНГОЛЫН БҮХ САЛБАРЫГ "МОД”-ОО БАРЬЖ, ҮГҮЙРЧ, ХОЦРОГДСОН БОЛГОДОГ ҮЛГЭРЭЭ БОЛИОЧ, САЙД НАР АА |
|
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |