Үнэндээ эгэл амьдралтай айлын хүүхдүүд Боловсролын зээлийн сангийн мөнгөөр сурна гэж байхгүй юм билээ. "Бидний хүүхэд яагаад Боловсролын зээлийн сангийн мөнгөөр сурч болдоггүй юм. Баячуудын хүүхдүүд аав, ээжтэйгээ нийлж байгаад ч хамаагүй хэчнээн саяаар нь улсын мөнгийг, бидний боломжтой хамт хулгайлчихсан байна" гээд л нийтээрээ хэсэг шуугилаа. Хүссэн сургуульдаа тэнцэж, улсын мөнгөөр сурах нь ямар анзааны сургуулийн хэр зэргийн мэдлэгтэй багшаар хичээл заалгасан бэ гэдгээс л хүүхдийн ирээдүй шийдэгддэг болж. Эгэл бор амьдралтай айлын хүүхдүүд савтай ус нь хөлдөж хоносон хүйтэн гэрээс байдгаараа дулаалж, машин хүртэл гулгаад явуулдаггүй мөстсөн замаар хэдэн цаг өгсөж, уруудсаар хоёр, гурван автобус дамжиж, унахдаа унаж, харайхдаа харайсаар сургуульдаа хүрдэг. Тэдний зам ийм хэцүү бас тийм хол.
Голдоо хүйтэн ортол даарч, бээрсэн “амьтан” цан хүүрэг болсоор гэртээ хамгийн ойр гэгдэх сургуулийнхаа хаалгаар ортол тэднийг хөл, толгой нь мэдэгдэхгүй үймсэн олон хүүхэдтэй анги, тааруухан боловсролтой үймэрээ багш угтах нь ямар олиг байх вэ. Ийм ахуйн бэрхшээлийг туулах гэж тэмцсээр, туулсаар, заримдаа түүндээ түйртсээр бидний хүүхдүүд дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэх хэмжээний боловсрол эзэмших нь битгий хэл хичээлдээ хоцорчихгүй очих сон, шалгалтаа муу өгчихгүй юм сан гэсээр нэг л мэдэхэд төгсөх болчихсон байдаг нь харамсалтай. Тэдний ихэнх түгжрэл дунд гэр рүүгээ явсаар байтал шөнөөр харих нь ч элбэг. Алслагдсан гэр хорооллын айлууд ихэнх нь цахилгаанаа шийдэж чадаагүй, улсаас шийдэж өгөөгүй гээд лааны гэрэлтэй сууж байдаг. Тэд явж, явж, ядарч ядарсаар гэртээ орж ирээд халуун шөл байвал уучихаад лааны гэрэл, гар чийдэнгийн гэрэлд ч хамаагүй даалгавраа хийдэг. Жаахан нэмэлтээр суучих л юм бол нойргүй хононо гэсэн үг. Тэд эртхэн унтахгүй бол өвлийн цагт харанхуйгаар босож, сургуульдаа явдаг гэсэн үг.
Харин коллеж, эчнээ ангийн сургалтаар дадлагажсан багш нар улсын болоод алслагдмал гэр хорооллын сургуулиудад гологдож үлдээд, заримдаа зааж байгаа хичээлээ ч өөрөө бүрэн эзэмшээгүй, мэддэггүй гэх гомдол хүүхдүүдийн болоод эцэг, эхчүүдийн дунд түгээмэл яригддаг. Тэд 30-40 хүүхэдтэй ангид 40 минутын хичээлийг хүүхэд тус бүрд бүрэн ойлгуулах нь битгий хэл тэднийхээ аяыг ч ололгүй тарамдаад дуусгадаг бас л нууц биш. Уг нь хичээлийн 40 минутын хичээлээр хүүхэд тус бүрд 10-12 минут зарцуулах стандарт байх ёстой гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьдаг ч улсын сургуулиудад өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй олон жил болж байна. Үүнээс гадна хүүхдүүд хүссэн дугуйлан сургалтандаа ч сэтгэл амар явж чаддаггүй нь тэд сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Сургуулийнхаа дугуйланд явах, сурах боломж хэчнээн байлаа ч хол гэртэй гэх шалтгаанаар хүүхдүүд эрт гэр рүүгээ явдаг. Гэхдээ энэ нь тэдний болоод эцэг, эхийнх нь буруу биш. Харин ийм л бараан амьдрал дундаас хүүхдүүдийн сурч, хүмүүжих гэж тэмцэж байгаа тэдний боломжийг дарга нар хулгайлж, өөрсдийнхөө хүүхдүүдэд боломж олгохоосоо ичих хэрэгтэй.

Харин дарга нарын болоод баячуудын хүүхдүүд яаж амьдардаг, сургуульдаа хэрхэн хүргүүлдэг гээч. Тэдний хүүхдүүд хүссэн хүсээгүй онц сурахаас өөр аргагүй. Ямар ч сургуульд шалгалт өгсөн тэнцэх хэмжээнд эцэг, эх нь тэднийг бэлддэг, бэлдүүлдэг. Өглөө гэрийн үйлчлэгч, асрагчаараа цайг нь бэлдүүлж, уулгачихаад суудлаасаа халдаг машинаар сургуулийнх нь үүдэнд тулж зогсоод багшид нь хүлээлгэж өгнө. Үүнээс л монголын хүүхдүүдийн ялгаа эхэлдэг. Тэднийг зүгээр ч нэг таарсан, гэртээ ойр гэгдэх сургуульд сургадаггүй. Багаас нь бүх хичээл нь англиар ордог шахуу хамгийн өндөр төлбөртэй, 12-15 хүүхэдтэй ангид сургаж, сурах таатай орчинг бүрдүүлж эхэлдэг. Хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуульд мэдээж шилэгдэж, сонгогдож ирсэн, авах цалингийнхаа хэрээр боловсролтой, туршлагатай багш нар ажилладаг. Тэд цөөн хүүхэдтэй ангид хичээл ордог учир хүүхэд бүртэй тулж харилцаж, ойлгохгүй байгаа хичээлийг нь ойлготол нь бэлдэж, зааж өгснөөр хичээлийн 40 минут хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй үр бүтээлтэй өнгөрдөг. Хичээл нь тарсан даруйд нь тэднийг нөгөө л машины жолооч ирж аваад гэрт нь юм уу, дугуйланд нь хүргэж өгдөг. Тэднийг зөвхөн хичээлд нь суулгаж, онц сургахаас гадна сонирхсон спорт, хүссэн хөгжим, зургийн дугуйланд явуулж, хэрэглээг нь хэд дахин нугалж авч өгөөд бүрэн хангадаг гэсэн үг. Ингээд тэднийг хичээлээ, дугуйлангаа тараад гэртээ ороход нь гэрийн багш, гэрийн үйлчлэгч нь угтаж аваад хувцсыг нь солиулж, хоол, цайг нь өмнө нь тавьж байгаад идүүлдэг. Ингээд хэсэг амарсных нь дараа тэдэнд ганцаарчилсан англи хэл, математикийн хичээл орж, хоцрогдол арилгах нь битгий хэл бусдын хүүхдүүдээс илүү ихийг, түрүүлж мэдүүлэхийн тулд эцэг, эх нь гэртээ ч хамгийн сайн гэгдэх багшийг хөлсөлчихдөг. Ийм замналаар арван жилийнхээ сургуулийг төгсчихсөн хүүхэд муу сурна гэж байх уу. Ингэж л хүүхдүүдийнхээ боловсролд өдөр бүр анхаарч, амьдрах, сурах орчинг нь бүрдүүлсээр байхад тэдний хүүхдүүд "гавал" болохгүй яах билээ. Тиймээс хүүхдүүд нь хүссэн сургуульдаа тэнцэж, хүссэн тэтгэлэг, хөнгөлөлт, зээлийг эдлэхээс ч өөр аргагүй болж байгаа юм. Зарим нь бүр хэтэрч, эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөөр хэрэглээнийхээ мөнгийг хүртэл давхар "хусчихсан" байх нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, мөнгөөр бүгдийг шийдэж, хүүхэддээ ганц багш гэлтгүй бүхэл бүтэн сургууль худалдаж авч өгөх нь холгүй эцэг, эх бол монголчуудын татварын мөнгө, боломжийг хүүлэгчид буюу нөгөө л дарга нар байдаг. Даргын хүүхэд онц сурдаг, даргын хүүхэд л улсын мөнгөөр гадаадад боловсрол эзэмшдэг гэдгийг сайд, дарга нэртэй болгоны эхнэр, хүүхдийн гадаад сурсан жишээнээс харж байгаа биз дээ. Харин бор зүрх, хар толгойгоороо хүссэн сургуульдаа тэнцэж, сангийн мөнгөөр сурсан эгэл бор амьдралтай айлын хүүхэд 100-д ганц, хоёрхон бий шүү, үнэндээ.

Ямар хүүхдүүд яагаад боловсролын зээлийн сангийн мөнгөөр сурдаг вэ, цаашид сурсаар байх вэ гэдгийг бодит амьдрал дээрх жишээгээр ойлгуулах гэлээ. Эгэл айлын хүүхэд дарга нарын хүүхдүүдийн хичээлдээ явах зам нь хүртэл өөр. Үүнээс л боломж яригдаж эхэлнэ. Иргэдийнхээ хүүхдүүдийн боломжийг, аав, ээжийнх нь татварын мөнгөтэй хамт хулгайлж, зөвхөн өөрийнхөө хүүхдэд сайхан боломж, сурах таатай орчин бүрдүүлж өгчихөөд "Манай хүүхэд өөрийнхөө хүссэн сургуульдаа тэнцээд Боловсролын зээлийн сангаар сурсан байна лээ. Би түүнийг нь мэдээгүй" тэр үед нь бараг байгаагүй ухааны юм яриад гэмгүй царайлмааргүй байна, дарга нар аа, гишүүд ээ. Хүүхдүүдээ боловсролынх нь хувьд яг ижил гараанаас эхлүүлье, уралдуулъя. Ингэхийн тулд улсын сургуулиудыг хувийн сургуультай адил төлбөртэй болгоё. Эсвэл хувийн сургуулиудыг бүрэн хааж, хүүхдүүдээ улсын сургуульд сургадаг болгоё. Үүнээс л тэгш эрх, гадаадад Боловсролын зээлийн сангаар сурах боломж арай ойртоно. Тэгэхгүй бол олон удаагийн сургалтаар, мөнгөөр "нүдүүлсэн" даргын хүүхэд онц сурна, улсын мөнгөөр сурна. Засгийн газар, иргэд яаж ч чадахгүй дахиад л бухимдана.
| БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ДАХИАД ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД ЗЭЭЛ АВНА, ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР Ч ШИЙДЭЛД ХҮРЧ ЧАДАХГҮЙ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |