Энгэртээ бүүвэйлж, энхрийлж өсгөсөн нандин үр нь эмнэлгийн орон дээр амьдрах гэж тэмцэлдэн, эцсийн амьсгалаа тасартал ээжээсээ амь гуйхад, аварч чадаагүйдээ өөрийгөө зүхэж суугаа гашуун зовлонг дэндүү олон эх амсаж байна даа монголд. Үрээ алдсан даа итгэж, ядан хорвоогийн хоног өдрүүд дэндүү урт, дэндүү хатуу санагдаж, бяцхан үрээсээ хагацсан эх нялх үрээ даарч, өлсөж байгаа болов уу гэхээс нойр нь хулжиж, амьсгалах агааргүй мэт санагдаж, амьдрах тэнхэлгүй болтлоо тэмтчиж яваа. Тийм л эх хүний сэтгэлийг хэн мэдэрч, хэн ойлгох билээ.
Гэвч ийм зовлонг эмнэлгийн хаалгаар орсон олон эх мэдэрч, үрээ “үлдээгээд” гарч байгаа гашуун түүх дэндүү олон байна. Эмнэлгээс эдгэрээд гарч ирнэ гэж итгэж очсон ээжүүд хүүхдийнхээ цогцсыг тэврээд нулимстай гарч буй эмнэлэгтэй түүх өдөр болгон давтагдаж буй. Хатгаа гэх чимээгүй тахал түймэр шиг тархаж, эх үрийг хормын төдийд хагацалд дуудаж байна.
Эхийнхээ хэвлийд бүрэлдэж эхэлсэн тэр л мөчөөс эхлээд бяцхан амь тээж байгаадаа баярлаж, айж, аз жаргалаар дүүрч, дөнгөж төрсөн нярай үрээ үнэгчлэн унтахад нь хажуугаас нь ч холдож чадахгүй хором мөч бүхэнд шинээр дурлаж, удалгүй аманд багтдаг байсан тэр жаахан хөл дээрээ тэнтэр, тунтар алхаж, турхан дуугаар, “ээжээ” хэмээн шулгана хэлд ороход чихэндээ үл итгэн, дахин дахин сонсохыг хүсэж, өхөөрдөн үг заах тэр л бүх нандин цаг хугацаа нь хормын төдийд хийсэн алга болно чинээ зүүдлээ ч үгүй явсан биз ээ, үрээсээ хагацсан эх.
Бяцхан зүрх нь цээжиндээ багтаж ядан, амьсгаадаж, хамаг бие нь халуу төөнөж байхдаа ч тэр бяцхан үр эхийнхээ мөөмийг тэмтчин, үлгэнэ. Харин үрдээ эх нь “Эмнэлэгт л оччихвол эрүүл болоод эдгэрээд гарна үр минь” хэмээн чихэнд нь шивнэж, нулимстай нүдээрээ аврал эрэх эх хүн амлалантдаа хүрч чадалгүй эмнэлгээс гарахдаа өөрийгөө зүхэхээс өөрөөр юуг ч бодох тэнхэлгүй, туйлдаж яваа гэхээс өр эмтэрмээр.
Харамсалтай нь, өнөөгийн нийгэмд үр хүүхдэдээ амьдрах баталгаа өгч чадахгүй ийм л гашуун, цөвүүн цагт амьдарч байна. Өнөөдөр эмнэлгийн ороор дүүрэн халуундаа дэмийрч, хатгаад дарлуулан хэвтэж байгаа мянга, мянган хүүхдүүд бий. Ёстой л ус уух хувьтай нь үлдэх хатуу цаг хугацааг туулж явна.
Хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ амьдрах батгаагүй болтол нь туйлдуулж байгаа нь томчуудын буруу гээд хэлчихэд огт буруудахгүй. Үнэндээ бол өвдөх мянга мянган шалтгааныг нь томчууд л бүтээж байна.
.jpg)
Өвөлдөө битүү утаан дунд амьдарч, зундаа хөрсний бохирдлоос ч салж чадаагүй нийслэлийн эмгэнэлт төрх, бяцхан хүүхдүүдийн ирээдүйд заналхийлж байна. Мянга мянган бяцхан зүрх өвчиндөө шаналж, амьдрахын төлөө тэмцэлдэж байхад монголын төр өнөөдөр нүдэн балай чихэн дүлий, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө сүнсээ худалдахаа ч буцахгүй тэмцэлдэж байгаа нь нууц биш юм.
Үнэндээ энх тайван тогтсон ийм амар амгалан цагт, олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Сандал, суудал, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө тэмцэлдэж байгаа эрх дархтнууд өнөөдөр нүдээ нээгээд эмнэлгүүдээр ороод гараасай. Өдөрт хэдэн мянгаараа эмнэлгийн коридорыг дүүртэл дугаарласан, өвчиндөө шаналан байгаа тэр үрсийн зовлонг нэг өдөр ч болов мэдрэх, харах, ойлгох сэтгэлтэй хүн монголын төрд даанч алга даа.
Чин үнэндээ эмнэлгийн, эрүүл мэндийн байгууллагын алдаа ч энд бий. Өвлийн хүйтэнд, сумын төвийн халаалтгүй шахам цэв хүйтэн байшинд дөнгөж төрсөн нярайг эмчлээд гаргачихдаг чадварлаг эмч нар олон байлаа манайд. Үнэтэй аппаратаар үг үсэггүй оношлох нь битгий хэл, гартаа чагнуургүй эмч хүүхдийн цээжин дээр чихээ наах төдийд оношийг нь тогтоож, эмчилгээ хийчихдэг мэдлэгтэй, боловсон хүчин ч байв. Гэтэл өнөөдөр техник технологи хөгжиж үхсэн хүнийг ч “амьдруулах” чадвартай болтол дэвшилд хүрсэн хэр нь мянга мянган үрсээ алдсаар л байх. Яг үнэндээ бидэнд төдий чинээ сэтгэл дутсан ч байж мэднэ.
Тарих тариургүйдээ тариураа дахин буцалгаж, ариутгаад, парацитмолоос өөр уух эмгүй байхдаа ч эмнэлгийн байгууллага ийм дор орсон түүхгүйг энд сануулах нь зүйн хэрэг биз ээ. Үндсэндээ эрүүл мэндийн салбарт мэдлэгтэй, сэтгэлтэй боловсон хүчин үгүйлэгдэж байгаагийн тод жишээ эндээс л харагдаж байна даа.
| ЭМНЭЛГЭЭС ЭДГЭРЭЭД ГАРЧ ИРНЭ ГЭЖ ИТГЭЖ ОЧСОН ЭЭЖҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ЦОГЦСЫГ ТЭВРЭЭД НУЛИМСТАЙ ГАРЧ БАЙНА |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |