Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам, Эөтвөш Лорандын Их Сургуулийн (ELTE) Монгол, Төв Ази судлалын тэнхимтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Будапешт хотноо амжилттай зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд Монгол, Унгар, Солонгос, Турк, Хятад, Герман, Их Британи, Малайз, Канад, Польш зэрэг арван орны тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 40 гаруй судлаач хуран цуглаж, илтгэл хэлэлцүүлж байна.
Хурлыг Унгарын Монгол судлалын нэрт судлаач, профессор Кёхалми Каталины багшийн алдарыг тэмдэглэх хүрээнд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж зохион байгуулж байгаа нь онцлог юм. Хурлын нээлтэд Элчин сайд Н.Энхтайван оролцож, үг хэлэхдээ хоёр орны монгол судлалын чиглэлээр хамтын ажиллагаа, олон жилийн харилцааг онцлон тэмдэглэв.
Цаашид архив, гар бичмэлийн сан хөмрөгийг тоон хэлбэрт оруулах, харьцуулан судлах, хамтран хэвлэн нийтлэх зэрэг чиглэлээр Монгол, Унгарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болохыг дурдав. Мөн 2026 оны наймдугаар сарын 10–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын талаар мэдээлж, хуралд цугласан эрдэмтэн судлаачдыг идэвхтэй оролцохыг урив.
| Будапешт хотноо олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |