“ЮНЕСКО”-гийн Соёлын үнэт зүйлийг гарал үүслийнх нь улс оронд нь буцаах буюу хууль бусаар эзэмшсэн тохиолдолд эргүүлэн олгохыг дэмжих Засгийн газар хоорондын хорооны (ICPRCP) 25 дугаар чуулган болж байна. Тус чуулган 2026 оны тавдугаар сарын 20–22-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо “ЮНЕСКО”-гийн -ийн төв байранд зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү чуулганы хүрээнд зохион байгуулагдсан улс орнуудын сайн туршлагыг танилцуулах хэлэлцүүлэгт Монгол Улс уригдан оролцож, Парис дахь Монгол Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт “Палеонтологийн өвийг эх оронд нь буцаан олгосон нь: Тарбозавр батаар болон бусад олдвор” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлд Франц Улсад хураагдан хадгалагдаж байсан үлэг гүрвэлийн араг яс болон палеонтологийн олдворуудыг Монгол Улсад буцаан авсан үйл явц, Монгол, Францын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, олон жил үргэлжилсэн шүүхийн ажиллагаанд Монгол Улс оролцсон туршлага, гол сургамжуудыг танилцуулав.Мөн соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-ийн 1970 оны конвенцын хэрэгжилт бодит үр дүнд хүрч буйг онцолсон юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Япон Улсын төлөөлөгч Монгол Улсын туршлага нь соёлын үнэт зүйлийг буцаах чиглэлээр гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхой харуулж байгааг тэмдэглэв. Мөн БНСУ-ын төлөөлөгч тус улс нь Монгол Улстай ижил төстэй асуудлаар үр бүтээлтэй хамтран ажиллаж байсан тухай дурдаад, Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. “ЮНЕСКО”-гийн Нарийн бичгийн дарга нарын газар танилцуулгыг өндөр ач холбогдолтой, сургамжтай жишээ хэмээн үнэлж, 1970 оны конвенцын хэрэгжилтийн үр дүнтэй туршлага болохыг тэмдэглэсэн байна.
| Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |