БНХАУ-аас манай орны дотоод асуудалд "хошуу" дүрж байдаг нь хэрээс хэтэрлээ. Гадаад хэргийн сайд нь хүртэл тусгай үүргийн онгоцоос гүйхээрээ гарч ирээд л улс төр чинь тогтворгүй, Засгийн газар чинь хүчгүй байна. Манайх улс төрд чинь туслаад өгье гэх нь холгүй "даварсан" мэдэгдэл хийж өгөөд явав аа, Ван И.

Тухайлбал, Ван Игийн албан айлчлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов. Улмаар Монголоос БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах шийдэлд хүрч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалаас хамгийн том хүлээлттэй байсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал албан айлчлалын гэрээ хэлцэлд яригдаж, уг төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, санхүүжилтийг нь шийдсэн.

БНХАУ-аас манай дотоодын хамаг л асуудалд "хошуу" дүрж явах. Хатуухан хэлэхэд, урд хөрш байхгүй л болчихвол урагшилж байгаа ажил нэг ч алга. Тэр болгонд БНХАУ-аас зээл, тусламж зэргээр төрийн түшээдийн "толгойг илсээр" байгаад сургачихжээ. Гэтэл сүүлдээ урд хөрш маань Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын тогтвортой байх эсэх асуудлыг хөндөж, бүр туслаад, дэмжээд өгье гэж байх юм.

Өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаа өндөрлүүлэхээс өмнө хийсэн мэдэгдэлдээ
“Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байгаагаа илэрхийлье. Өчигдөр нисэх онгоцноос буусны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, өргөн агуулгаар хэд хэдэн чухал санал солилцож, хоёр улсын харилцааг өргөжүүлэхээр тохирсон.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын удирдагчид Хятад, Монголын хоёр тал бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж ирсэн. Хятадын Засгийн газар Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Гадаад харилцааны бодлогод Монголыг тэргүүн эгнээнд тавьдаг. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Тайвань, Шинжаан, Төвөд зэрэг дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Үүнийг бид сайшааж байна. Мөн цаашид Монгол Улсын улс төр тогтвортой байх, Засгийн газрын хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. “Шинэ сэргэлтийн бодлого” 2025 он хүртэл хэрэгжих хүрээнд танай найдвартай урт хугацааны түнш байх болно” гэлээ. Өөрөөр хэлбэл, Ван И "Танай улс төр тогтвортой биш байна. Засгийн газар чинь хүчгүй байна. Бид нар туслаад өгье. Сайн "ах" чинь болъё" гэх санааг хэлж байх.

Ван И "бэрс" айлчлынхаа хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа, хоорондоо нээх боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүр манай нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг төслийг хөндөж, хэлэлцсэн олон хүний сэтгэлийг хөөргөж, итгэлийг нь төрүүлжээ. Гэсэн ч албан айлчлалынхаа эхэнд "Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин бататгав" хэмээж байсан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлсэн үгээ зөрж, манай орны дотоод асуудал, улс төрийн тогтвортой байдалд "санаа зовних" нь юуны учир вэ. Аль эсвэл үнэхээр л БНХАУ манай орны улс төрийн хүч, Засгийн газрын байр суурийг мэдэж, шийдэхээр хэмжээнд дотоод асуудалд маань оролцдог болчихсон ч юм билүү.

| Монголын төр тогтвортой, Засгийн газар хүчтэй байх эсэхийг БНХАУ ШИЙДДЭГ БОЛЖЭЭ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |