• Өнөөдөр 2024-05-17

Элгээрээ хэвтсэн эрүүл мэнд, эдийн засагтаа анхаарч, НАЙР, НААДМАА хойшлуулъя ЕРӨНХИЙ САЙД АА

2021-06-14,   3528

        Найр наадам, сонгуулийн шоу гэсээр “Ковид-19” цар тахалд монголчууд бүрэн "бүслэгдлээ". Бүтэн жил орчмын хугацаанд цар тахлаас урьдчилан сэргийлж, дотооддоо халдвар алдалгүй тэсэж чадсан хэрнээ вакцинжуулалт эхэлсэн, халдвараас бүрэн сэргийлэх хамгийн боломжтой цаг хугацаанд халдварыг хяналтаасаа алдаж, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болов. Угтаа бол сонгууль зохион байгуулах зэрэг хэт улстөржсөн шийдвэрүүд онцгой цаг үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллага, цагдаа онцгойгийн албан хаагчдыг туйлдуулж, өнгөрсөн жил орчмын хугацаанд хийсэн ажлыг нь үнэгүйдүүлж орхих нь тэр. 
 
ЗАСГИЙН ГАЗАР ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУЖ АЖИЛЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
 
Одоогоос сарын өмнө л иргэд гэрээсээ гарах эрхгүй, цар тахалтай тэмцэж байсан бол өнөөдөр бүгд жолоогоо сул тавьж, хаа сайгүй чөлөөтэй явах болжээ. Зах худалдааны төвүүдэд амны хаалтаа ч зүүсэн хүн ч алга. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдээ дагуулан сэлгүүцэх хүн олширч, найр найдам хавтгайрч, амарч зугаалах иргэд коронавирусийн аюулыг ор тас мартаж орхилоо.  Угтаа бол энэ хэт их назгай байдал нь арайхийн хумьж байсан цар тахлын тархалтын улам бүр “дэвэргэж” буцаагаад хяналтандаа авах боломжгүй болгов. Засгийн газар одоо сонгуулийн шоу, найр наадмаа орхиж, хөрсөн дээрээ бууж ажиллах цаг нь болжээ.

 Халдварын тоо өдөрт 1000 хол давж, нас баралтын тоо 361-т хүрсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 10488 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 75084 боллоо. Үүнээс Улаанбаатар хотод 1498, хөдөө орон нутагт 683 хүн халдвар авч, эмнэлгийн байгууллагын долоон ажилтан халдвар аваад буй. Харин 24 цагийн хугацаанд зөвхөн коронавирусийн халдварын нөлөөгөөр 10 хүн нас барсан гэх харамсалтай мэдээ бий. Өнгөрсөн долоо хоногт хоёр жирэмсэн эх амиа алдаж, бага насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн. Эндээс харахад коронавирусийн халдвар манай улсад аюул нэгэнт аюулын хэмжээнд хүрчээ. 

Харамсалтай нь, энэ тоо иргэдийн чихэнд ердөө статистик мэдээлэл төдийхнөөр хүрч, аюул отож байгааг тоодог хүн байхаа болив. Монголын хууль гурав хоног гэгчийн үлгэрээр орж, мөнөөх сүржин нэртэй Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль ч үйлчлэхээ больжээ. Одоо иргэдийг эмх журмад нь оруулж, цар тахалтай тэмцэхгүй бол Монголын эрүүл мэнд, эдийн засгийн аль аль нь элгээрээ хэвтэж, дахин сэхэл авахад хүндхэн болох нь. 
 
ХҮНДЭЭР ӨВДСӨН ИРГЭДИЙНХЭЭ ЭМИЙГ ХӨНГӨЛЖ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БОЛОМЖИЙГ НЬ НЭЭЖ ӨГМӨӨР БАЙНА
 
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид”-гүй зуныг амлаж, “Маскаа тайлж, хэвийн амьдрах цаг удахгүй ирнэ” гэж байлаа. Харин өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж, дахин хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөлд хүрээд байна. 
 
Эрх баригч намынхан Засгийн газарт даалгавар өгч сонгуулийн шоу гол сурталчилгаа болгож, вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн. Гэтэл сонгуулийн дараа өдрөөс л хэн ч энэ ажилд анхаарал хандуулахаа больж, ямар ч үнэ цэнгүй болж хувирлаа. Энэ даваа гарагаас эхэлж, иргэд коронавирусийн шинжилгээг төлбөртэй өгч эхэлнэ. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд тэнгэрт хадсан үнэтэй ковидын шинжилгээг өгөх санхүүгийн чадамжтай хүн ховор л байх болов уу. Ийн иргэд шинжилгээ өгч чадахгүй, халдвар тээгч болж, өөрийгөө ч эрсдэлд оруулах аюултай байна. Дэлхий нийтийг цочроосон хүнд өвчнийг ялан дийлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилчид өдөр шөнөгүй зүтгэж байхад Засгийн газраас бодитой, үр дүнтэй ажил хийсэнгүй. Ядаж хүндээр өвдсөн иргэдийнхээ эмийг хөнгөлж, шинжилгээ өгөх боломжийг нь нээж өгмөөр байна. 
 
Ийн цар тахал гамшгийн  хэмжээнд хүрсэн атал эрх баригчдын найр, наадмын ажил дуусаагүй л байна. Одоо тэдэнд цар тахлын аюулаас илүү хоёр том ажил үлдээд буй. Тодруулбал, 2021 оны ээлжит сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгчтэй болсон тэд цар тахлыг мартаж, "сандал суудлын" төлөөх өрсөлдөөн жинхэнэ утгаараа өрнөнө. Түүгээр ч зогсохгүй дараагийн том ажил нь 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам байна. Тэд түүхт ойн баяраа тэмдэглэхээр өдөр шөнөгүй бэлдэж, “Ковид-19” гэх цар тахлыг умартаж орхилоо. 
 
Засгийн газар, УИХ-ын гишүүдээ найр наадам, сандал суудлыгн төлөөх өрсөлдөөнөө хойш тавьж, цар тахлыг хумихад анхаараач ээ. Хэрэв зээ одоо л аюулт өвчнийг дарж авахгүй бол цөөхөн монголчууд коронавирусийн тахалд өртөөд дуусах нь.
 

Элгээрээ хэвтсэн эрүүл мэнд, эдийн засагтаа анхаарч, НАЙР, НААДМАА хойшлуулъя ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 15:22:53
    Зочин: Ёо үнэхээр бухимдалтай байна. Өвөлжин хоригдож өвлийн хувцсандаа хамаг мөнгөө түгжсэн. Одоо зуны хувцасаа авч чадахгүй байсаар зун дуусах нь. Худалдаа эрхэлдэг хүмүүсээ яа гээ вэ. Өвөл бол хориглохдоо онлайн худалдаа нэг ч хийсэнгүй. Төр засгийнхаа бодлогыг дэмжээд хөл хорионы дэглэмийг барьсан. Вакциндаа хамрагдлаа. Бид хичээсэн тэгвэл та бүхэн яасан. Сонгуулиа хойшлуулаач гэж өчнөөн гуйхад эрх мэдэл, өнгө мөнгөний төлөө ард түмнээ өвчиний үүр болгочихоод өөрсдөө наадам , парад яриад сууж байх та нар ер хэн юм вэ. Үхсэн баас дараагийн сонгуулиар та нарыг лааз хөшиглүүлж ард түмэн чинь чадна шүү. Ачаагаа авж түрээсийн өр, банкны өрөөнөөсөө салмаар байна . П.... нараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 15:22:52
    Зочин: Ёо үнэхээр бухимдалтай байна. Өвөлжин хоригдож өвлийн хувцсандаа хамаг мөнгөө түгжсэн. Одоо зуны хувцасаа авч чадахгүй байсаар зун дуусах нь. Худалдаа эрхэлдэг хүмүүсээ яа гээ вэ. Өвөл бол хориглохдоо онлайн худалдаа нэг ч хийсэнгүй. Төр засгийнхаа бодлогыг дэмжээд хөл хорионы дэглэмийг барьсан. Вакциндаа хамрагдлаа. Бид хичээсэн тэгвэл та бүхэн яасан. Сонгуулиа хойшлуулаач гэж өчнөөн гуйхад эрх мэдэл, өнгө мөнгөний төлөө ард түмнээ өвчиний үүр болгочихоод өөрсдөө наадам , парад яриад сууж байх та нар ер хэн юм вэ. Үхсэн баас дараагийн сонгуулиар та нарыг лааз хөшиглүүлж ард түмэн чинь чадна шүү. Ачаагаа авж түрээсийн өр, банкны өрөөнөөсөө салмаар байна . П.... нараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 15:22:51
    Зочин: Ёо үнэхээр бухимдалтай байна. Өвөлжин хоригдож өвлийн хувцсандаа хамаг мөнгөө түгжсэн. Одоо зуны хувцасаа авч чадахгүй байсаар зун дуусах нь. Худалдаа эрхэлдэг хүмүүсээ яа гээ вэ. Өвөл бол хориглохдоо онлайн худалдаа нэг ч хийсэнгүй. Төр засгийнхаа бодлогыг дэмжээд хөл хорионы дэглэмийг барьсан. Вакциндаа хамрагдлаа. Бид хичээсэн тэгвэл та бүхэн яасан. Сонгуулиа хойшлуулаач гэж өчнөөн гуйхад эрх мэдэл, өнгө мөнгөний төлөө ард түмнээ өвчиний үүр болгочихоод өөрсдөө наадам , парад яриад сууж байх та нар ер хэн юм вэ. Үхсэн баас дараагийн сонгуулиар та нарыг лааз хөшиглүүлж ард түмэн чинь чадна шүү. Ачаагаа авж түрээсийн өр, банкны өрөөнөөсөө салмаар байна . П.... нараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-18 09:17:10
    Зочин: Энэ бол цэвэр иргэдийн өөрсдийнх нь ухамсрын асуудал. Өөр хэн ч буруутай биш. Хөтөлж яваад вакцин хийлгэж, хүн бүрийг гэрт нь хорьж сахиж суух уу?. Үгүй шүү дээ. Иргэд өөрсдөөс нь л бүх зүйл шалтгаалж байгаагаа ухаараад бодоод зүзээч. ЗГазар гэрт чинь өвчин авчирч өгөөд байгаа юм уу? Засгийн газар боломжит бүх арга хэмжээг цаг тухайд нь авсан. Бусдаас бурууг хайлгүй хүн бүр өөртөө л дүгнэлт хийж, дэглэмээ барих нь л чухал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 23:57:29
    Доко: Одоо энд тэнд очиж танилцаад байлгүй ауиллаа хий. улс орон чинь мөалөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 16:06:22
    Зочин: Eрөнхий сайд нь наадам ярьж, Хүрэлсүх нь сонгууль гэж өвчин тарааж, одоо тангарагаа өргөнө гэж парад гэх, ард түмнээ бодох хүн алгаа, арай дэндүү юм, үхэл 400 эмгэнэл илэрхийлэх нэг ч улс төрч аогаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 09:29:39
    Оюунчимэг: Наадам цэнгээн яриад баых юмм хүн ард нь өвчөн зовлон өр шир үхэж үрэгдээд байхад эм тариа өдөрөөс өдөр үнэ нэмэгдэж махны үнэ нэмэгдээд бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 00:46:47
    Ганаа: Намраас өмнө зогсоож авахгүй бол бөөн нас нь явсан толгой нь явдаггүй бичиг үсэггүй бүтэн 2 үеэ гарч бна даа. Ирэх жил үргэлжилвэл а үсэг таньсан хүүхэд а тайгаа 3:4р ангид орох болоод бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-16 21:28:43
    Зочин : Баяр наадамгүй бол, мөнгө идэхгүй бол, сэтгэл нь ханадаггүй шуналын тулам хулгайч дарга нарыг ухааруулж хайрла бурхан минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 20:23:33
    Зочин: Төрт ёсний баяраа 8 сард хийцгээе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-15 19:13:13
    зочин : наадмаа болиод өвчнөө эдгээж намраас өмнө ногоон бүс болох хэрэгтэй бна.ЗГ дорвитой арга хэмжээг яаралтай аваач өнөө маргаашаа өнгөрөөж явсаар халдвар тархлаа шүү дээ. барьж тогтоож барахгүй болбол яана даа. Эрх мэдэлтнүүд сандал суудлаа булаалдахаа болиод ард түмнээ бодооч.цаг хугацаа хүлээхгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 22:13:19
    Зочин: Найр наадамыг бүр хориглох нь зөв .Маш олон хүүхэд өвдөж амь нас яригдаж байхад. дэндүү байгаа юм бишүү .ЭМС таа. наадамдах 10 тэрбумаа зарцуулж амьсгалын апарат авах, пср шинжилгээг үнэгүй авч, ко ын эмийг эмд д оруулах хэрэгтэй .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 20:30:13
    Мөнхбат: ЕС аа ард иргэдийнхээ үгийг сонсож наадам хийхээ болих хэрэгтэй энэ өвчин тахалаа яг одоо парж авахгүй бол үнэндээ хэцүү байалд орлоо наадам бол жил болгон хийх боломжтой харин хүний амь нас хохирвол эргэж ирэхгүй ард түиэнд бол одоохондоо наадам сонин биш бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 16:56:59
    M.Amarsanaa: bayar naadmaa temdeglehgui bh ni zuitei.buun uwchin hyamral bolno shude.henegguishde manaihan ur dagawar ni ayul gdgiigl oilgoh heregtei.hul horio togtooson ni l deer shuu tsag aldalgui.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188