Тэрний өмнөх жилүүдэд ч улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш гээд допинг хэрэглэсэн бөх олон бий. Үүнээс цолыг нь хураасан ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 2015 онд улсын начин цол хүртсэн Б.Суманчулуун, Н.Адъяабат нараас хориотой төрлийн бодис илэрсэн учраас цолыг нь хураасан. Бусдаар барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, чимгийг нь хураах зэрэг шийтгэл ногдуулж ирсэн юм. Допинг хэрэглэсэн бөхчүүд ихэнхдээ бэртэл, гэмтлийн улмаас эм,тариа хэрэглэсэн гэх тайлбар хэлдэг. Тэд санаатай ч бай, санамсаргүй ч бай хориотой бодис хэрэглэж, төрийн наадам “самарсан” нь яав ч зөвтгөж боломгүй үйлдэл.
Нөгөө талаар допингийн шинжилгээг манайхан Солонгос руу явуулж хийлгэдэг. Үнэхээр шинжилгээ хийлгэх процесс нь удаан явагддаг юм уу, аль эсвэл Бөхийн холбоо, Допингийн эсрэг Үндэсний төвийнхөнд шуурхай зарлах сонирхол байдаггүй юм уу, наадмаас хойш нэлээд хэдэн сарын дараа шинжилгээний хариу олон нийтэд ил болдог. Энэ хугацаанд хэнээс допинг илэрч, хэн цэвэрхээн мултарч байгааг ард түмэн мэдэж чаддаггүй. Олон нийтэд ил болж байгаа нь дээрх нэрс боловч хэн нэгэн албан тушаалтны шүүгээнд дарагдаж байгаа нэр үүнээс ч олон байхыг үгүйсгэхгүй.
Харин өнөө жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Түүхт ойгоор 1024 бөх барилдуулж, том наадам хийхээр эрх баригч нар бэлтгэл ажилдаа аль хэдийн орчихсон сурагтай. Харин бөхчүүд маань энэ байдлаараа Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг ахиад “самарч” мэдэхээр байна.
Допингийн асуудлаа нэг талдаа шийдэхгүй байсаар баяр, наадмын үеэр “барилдана, барилдуулахгүй” гэх маргаан дахин дэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Үндэсний баяр наадмын тухай хуульд допингийн асуудлыг дорвитой тусгах ёстойг бөхчүүд, бөх сонирхогчид хэлж байна. Хэдийгээр цаг хугацааны хувьд хуулийн төсөл хэлэлцэх хугацааг хойшлуулаад байгаа ч ирэх хаврын чуулганаар батлах сураг байгаа юм. Монголын үндэсний бөхийн холбоо хуульд тусгуулах хэд, хэдэн санал гаргаад байна. Тухайлбал, допингийн шинжилгээний хариу ирсний дараа бөхчүүдийн цолыг олгох тухай саналыг бөхийн хүрээнийхэн дэмжиж байгаа аж. Учир нь, наадмын дараа бөхчүүд нутаг, нугадаа очиж, цолны найр, наадам хийж, хэдэн зуун саяар үнэлэгдэх бэлэг сэлт авсны дараа допингийн шинжилгээний хариу нь ирдэг. Гэтэл допингийн асуудалд нэр холбогдвол ширэн нүүрлээд л “хэрэглээгүй” гэжзүтгэхээс өөр аргагүй байдалд орно. Хэрвээ дээрх хуулийн заалт хэрэгжвэл шинжилгээний хариугаа авсан бөхчүүд нүүр бардам Төрийн ордонд очиж, төрийн тэргүүнээсээ цол, тэмдгээ гардаж авдаг болох юм.
Нөгөө талаараа допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох механизмыг сайжруулах ёстой. Өнгөрсөн жилийн хувьд допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудал одоо болтол шийдэгдээгүй л байна. Энэ мэт хэргүүд шийдэгдэхгүй явсаар ирэх зуны наадамтай золгож мэдэхээр байгаа юм. Хэрвээ допинг хэрэглэсэн нь тогтоогдвол хэдий хугацаанд, ямар хариуцлага тооцохыг хуулиар зохицуулах ёстой гэж зарим бөх үзэж байгаа аж. Тухайлбал, хэрэглэсэн бодисоос нь хамаарч барилдах эрхийг 2-4 хүртэл жилээр хасах, цолыг нь хураах зэрэг саналыг бөхчүүд дэмжиж байна. Түүнчлэн дөрвийн давааны бөхчүүдээс энэ төрлийн шинжилгээг авдаг байх, мөн аймгуудын наадам болон Цагаан сар, Цэргийн наадмаар барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байх гэсэн санал ч гарч байгаа аж. Хэрвээ ингэж чадвал хориотой бодисын хэрэглээг бууруулж чадна гэж үзэж байна. Түүнчлэн шинжилгээний хариуг олон нийтэд ил танилцуулах, шинжилгээ авах үед хуулийн байгууллага, хөндлөнгийн хяналтыг зайлшгүй байлгах ёстой гэх саналууд ч мөн яригджээ.
Улсын наадмаар бүтэн жил бэлтгэл хийсэн хөдөлмөрөө хүч оруулдаг хориотой бодис хэрэглэсэн бөхөд үгүй хийлгэхийг хэн ч хүсэхгүй. Иймээс Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэлэлцэхдээ бөхчүүд, бөх сонирхогч нарын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, допингийн асуудлаар дорвитой санал тусгах ёстой гэж үзэж байгаа аж.
| АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН НААДМЫГ ДОПИНГТОЙ БӨХЧҮҮД ДАХИАД “САМРАХ” ВИЙ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |