2018 оноос хойш маргаан дагуулж байгаа нэг асуудал нь монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадмаар монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал, гаднах шинжээр нь ялгаж уралдуулсан гэх маргаан тасрахгүй байгаа. Уг нь хуулийн төслөөр маргааныг шийдвэрлэнэ гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлж байгаа ч уяачид үгүйсгэж байна. Харин ч Х.Болорчулуун гишүүнийг эрлийз морь уралдуулах сонирхолтой байгааг нэр бүхий уяачид хэлж байгаа юм. Тэд “Хөл хорио далимдуулан уяачдаас санал авалгүйгээр эрлийз адууг дэмжиж, монгол адууг устгах хуулийн төсөл оруулж ирсэн” хэмээн хардаж байгаа аж.
“Хэрэв энэ хуулийн төсөл Х.Болорчулуун гишүүний оруулж ирснээр батлагдвал Монгол төрийн их баяр наадамд цэвэр цусны монгол морьд биш, шинэ цагийн гэгдэх эрлийз адуу уралдахаар болж байна” гэж зарим уяач эсэргүүцлээ илэрхийлж байна. Учир нь, хуулийн төслөөр хурдан морьдыг төрийн байгууллагаас баталсан сэрвээний өндрийн стандарчиллаар ялгаж уралдуулах заалт оруулж ирсэн. Тэгвэл хурдан морьдыг өндөр, намаар нь хэмжих ямар ч боломжгүйг уяачид хэлж байгаа юм. Учир нь, сэрвээ өндөртэй олон монгол адуу хэлмэгдэх, улмаар сэрвээний өндрийн тогтоосон хэмжээст хүрэхгүй цэвэр эрлийз адуу ч уралдах боломж бүрдэж байгаа аж.
Энэ талаар Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Энэ хууль батлагдвал монгол адуу идэшний адуу болно” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Түүнчлэн Монгол Улсын Тод манлай Д.Даваахүү “Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой” гэсэн хатуу байр суурь илэрхийлж байгаа юм.
Эрлийз адуу гэдэг нэрийг манайхан өөрсдөө л өгсөн. Түүнээс биш дэлхийн хаана ч эрлийз адуу гэх нэр томьёо байхгүй. Сүүлийн үед шинэ цагийн эрлийз хэмээн нэрлэж, Англи, аль эсвэл Арабаас адуу оруулж ирээд, монгол адуутай эрлийзжүүлж уралдуулдаг нэр бүхий уяач олон болсон. Хурдны хувьд маш хурдан адуу гэдгийг бусад уяач хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ төрийн наадамд монгол цусны цэвэр адуу уралдуулж өв соёлоо хамгаалах ёстой гэсэн байр суурьтай уяач олон. Хэрвээ төрийн наадамд эрлийз адуу уралддаг болчихвол жирийн уяач залуугийн цэвэр цусны монгол адуу хонины ээлжний морь болно гэх нь ч бий.
Баяр, наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж эхлэх үеэс Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон уг хуулийн төслийг дэмжиж байгаа байр суурь илэрхийлж байв. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадмаар “Эрлийз” гэх нэрээр олон хурдан хүлгээ хасуулж, бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадсангүй” хэмээн бухимдаж байсан. Тухайн үед хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжих ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлж байв. Түүнчлэн шинэ цагийн эрлийз адууг оруулж ирсэн гэх нэрийг ч зүүдэг. Өөрөө ч энэ талаараа “Төрийн наадамд эрлийз морь уяхгүй бол тэнэг хүн” хэмээн ярьсан гэж Тод манлай уяач Ц.Дуламсүрэн хэвлэлд ярьж байна лээ. Тэрбээр “Д.Ононгийн хэлснээр би эрлийз адуу уралдуулахгүй, монгол морь уралдуулж байгаагаараа тэнэг хүн болж байна” хэмээн ёжилж байв. Уяачдын хэлснээр эрлийз адуу нь Монгол орны цаг агаарт төдийлэн зохицохгүй байгаа юм уу, эсвэл идэш, тэжээл нь таарахгүй байна уу халдварт өвчин тарааж байсан гэнэ. Тухайлбал, Тод манлай уяач Д.Даваахүү гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Ононгийн 300 гаруй эрлийз адуу нь өвчилж үхсэн. Байгаль орчиндоо зохицохгүй байх шиг” хэмээн дурдсан байдаг.
Хэдийгээр цар тахал гээд хуулийн төслийг хойшлуулж байгаа ч цаанаа уяач, улстөрчдийн лобби уг хуулийн төсөлд их орж байна. Учир нь, энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Бараг улстөрч бүхэн хэдэн зуун хурдан морьтой, хөлсний уяачтай. Тэдэнд цэвэр цусны монгол адуугаас эхлээд шинэ цагийн эрлийз нь ч бий. Яг үнэндээ улсын алдарт уяач, улстөрчид түүхт ойн баяр наадмын хурдан морины түрүүг авахаар одооноос бужигнаж эхэллээ. Хэн хүчтэй лобби хийж, өөрийнхөө талд хууль батлуулж чадсан нь 100 жилийн ойн баяр наадмын азарганы түрүүг авах бололтой.
| Уяачид, улстөрчид Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын азарганы түрүүгээ “булаацалдаж” эхэллээ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |