Тэрбээр, “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чинийхээ төлөө үхье гэдэг итгэл үнэмшил Монголын ард түмэнд байдаг юм шүү М.Энхболд оо” хэмээн шүлэглэж байсныг Монголын ард түмэн өнөөдөр мартаагүй биз ээ.
Уг үйл явдлаас хэдхэн сарын өмнө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдтой мөр зэрэгцэн суугаад, уран цэцэн үгээр мялааж байсан итгэл үнэмшлээ хэдхэн сарын дараа уландаа гишгэж, огцор хэмээн улс даяар “хашгичиж” байв. Нэг ёсондоо, “унасан дээр нь дэвсэх” нь хамгийн арчаагүй зангийн илэрхийлэл гэж хэлж болно. Энэ нь нийгэмд, тэр дундаа залуучуудад “улс төр муухай” гэдгийг харуулсан үйл явдал болсон билээ. Шинэ залуу үеийн төлөөлөл хэмээн улс төрд нэр хүндтэй орж ирсэн Л.Оюун-Эрдэнэ дэмжиж байсан залуучуудынхаа итгэл рүү ийнхүү “нулимаад” өөрөө өндөр албан тушаалд суусан. Тухайн үед “Би ямар ч албан тушаалд очихгүй” хэмээж байсан тэрбээр М.Энхболдыг огцруулсныхаа шанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын албан тушаалд суусан билээ.
Энэхүү албан тушаал нь түүнийг улс төр дэх “хөхөө шувуу болгон хувиргасан” гэхэд хилдэхгүй. Хөхөө шувуу бусдын үүрэнд өндөглөдөг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ хөхөө шувуу маш ашигч нэгэн гэдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ. Тэгвэл үүнтэй агаар нэгэн адил ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын хамгийн том мөнгө эргэлддэг үйлдвэрүүдэд шургалсан байдаг. Тухайлбал, хамгийн ашигтай ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоох нэрийдлээр шалгах ажиллагааг Л.Оюун-Эрдэнэ ахалж эхэлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нутгийн дүүдээ итгэж “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах үүрэг өгсөн ч тун удалгүй Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнтэй нэг баг болчихсон гэх мэдээлэл бий.
Энэ ч үнэний ортой. Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум төгрөг гаргуулж бүх айл өрхийн тог, цахилгаан, дулааны мөнгийг тэгэлнэ хэмээн “шоудах” үеэр Л.Оюун-Эрдэнэ Х.Бадамсүрэнг цээжээрээ хамгаалаад өнгөрч байсан нь саяхан. Төрийн өмчит компанийн мөнгийг хэдэн зуун саяар нь хувьдаа завшсан гэх асуудал нь ид шуугиан тарьж байсан хүнийг албан тушаалаас нь буулгаж, хатуу хариуцлага тооцох ёстой байтал “Амжилтандаа бардсандаа тансагласан зүйл байгаа. Засгийн газраас хоёр удаа сануулсан” хэмээн өмөөрөөд өнгөрсөн билээ. Уг нь Х.Бадамсүрэн тэргүүтэй Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын энэ мэт шахаа, булхайг илчлээд хариуцлага тооц гэж Л.Оюун-Эрдэнийг явуулсан. Гэтэл шалгаж, тогтоох нь битгий хэл нэг баг болчихоод харин ч ойрын хүмүүсээ “Эрдэнэт” үйлдвэрт “шахсан” гэх мэдээлэл байдаг.
Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын тансаглалыг хүлээн зөвшөөрсөн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд дуудаж, тус үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаас нь буулгаж, оронд нь Шадар сайд Я.Содбаатарыг тавьсан. Тэгээд ч Шадар сайд Я.Содбаатарын шалгалтын дүгнэлт Л.Оюун-Эрдэнийн эхний гаргасан шалгалтын дүгнэлтээс илт зөрүүтэй байсныг эх сурвалжууд хэлдэг юм билээ.
Нэг талаараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас “урвасан” мэт харагдаж байгаа боловч нөгөө талаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нутгийн дүү Л.Оюун-Эрдэнээрээ дараагийн том хөрөнгө босгох ажлыг удирдуулахаар “Эрдэнэт” үйлдвэрээс чөлөөлсөн ч байж мэдэх юм.
Учир юу гэвэл Л.Оюун-Эрдэнэ сайд “Оюутолгой” гэж том төслийг оролдож эхэлсэн билээ. Тэрбээр “Засгийн газар 2015 онд байгуулсан “Дубайн гэрээ”-г цуцлах саналаа “Рио Тинто”-д тавьсан. Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдсэн” хэмээж байв. Энэ ажлын хүрээнд Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч нартай цахимаар уулзалт хийж, яаралтай хэлэлцээр хийх шахалтыг үзүүлсэн байдаг. Харин “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно гэж байсан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажил Цагаан сар цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талдаа багтаж мэдэхээр байгаа юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Урьд өмнө байгаагүй том ажлын хэсэг гарсан. Өмнө нь хөрөнгө оруулагч талд дандаа бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн. Цаашдаа тэгэхгүй” хэмээн хатуу байр суурь илэрхийлж байсан. Гэхдээ тэр “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоохдоо яг л ийм итгэл төрүүлэхүйц хатуу байр суурийг илэрхийлж байсан. Гэвч тэр хэлсэндээ хүрч чадаагүй. Хэрвээ Оюутолгойн төслийг монголчуудад ашигтайгаар өөрчилж чадвал Л.Оюун-Эрдэнэ жинхэнээсээ ард түмний хайртай хүү болно. Харин Дубайн гэрээг өөрчилж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан шоу, цаашлаад намын даргын даалгавараар нөлөө бүхий компаниудаар оролдож, намын санхүүжилт босгох ажлуудыг зохион байгуулсан хэмээн хардахад хүргэж байна.
| Улс төр дэх “ХӨХӨӨ ШУВУУ” буюу Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
|
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |