• Өнөөдөр 2024-04-25

Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах МАН-ын нууц хөзөр Өршөөлийн хууль байх уу

2021-03-17,   2095

-Өршөөл үзүүлэх нь иргэдэд таалагдах гэсэн арга нөгөө талдаа хийсэн алдаагаа цайруулах гэсэн заль-

Эрх баригч намынхан  100 жилийнхээ ойг угтаж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах том зорилт тавьчихсан учраас ард түмэнд таалагдах гэж байдгаа барьж байна. Тэд сүүлийн хэдэн жил яригдаагүй шинэ төлөвлөгөө  гаргаж, “Иргэдийн амьдралд дэм болох олон ажил хийж байгаа” гэх ойлголтыг нийтэд өгөхөөр хэрэндээ хичээж байгаа ч онохоосоо алдах нь их байгааг нуух юун.
 
Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдээс өндөр оноо авахаар төлөвлөчихсөн байсан  томоохон бүтээн байгуулалтын ажлууд нь цар тахлаас болоод таг зогсчихсон. Тиймээс “Цар тахлын үед дэлхий даяараа эдийн засгийн  хямралд орчихсон амаргүй үед манай эдийн засаг харьцангуй сайн байна, бид сайн ажиллаж байгаа” гэж өөрсдийгөө аль сайхнаар ойлгуулах “пи-ар”-ыг тултал нь хийж байгаа. Ерөнхий сайдаа хүртэл сольж үзсэн МАН-ыханд иргэдийн ая талыг олох гэж хийгээгүй ажил ховорхон үлдлээ. Одоо тэдэнд Өршөөлийн хууль  батлах нь л дутуу байна. 
Хэрэв зээ тэд Өршөөлийн хууль баталчихвал иргэдээс өндөр оноо авч, хэсэгтэй л хийсэн ажилтай юм шиг харагдана. Харин цаг үеийг нь тааруулахаар  хүлээж суугаа болов уу.
Магадгүй энэ цаг ойртсон байхыг үгүйсгэхгүй юм. МАН-ынхан тэгш ойн жилээ энэ хуулийг санаачлан баталдаг нь уламжлал болтлоо хэвшчихсэн. Тухайлбал, Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол Улс зургаан удаа Өршөөлийн хууль баталсан байдаг. Тодруулбал, 1991 оны зургадугаар сарын 21-нд Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Өршөөл үзүүлэх тухай хууль батласан. Улмаар 1996 оны наймдугаар сарын 22-нд Монгол Улсын  тулгар төр үүсгэн байгуулсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх хуулийг батлан гаргажээ. Үүнээс дөрвөн жилийн дараа  2000 оны долдугаар сарын 7-нд  мөн л УИХ-аас Өршөөлийн тухай хуулийг баталсан бол 2006 оны зургадугаар сарын 23-нд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өршөөл үзүүлж, 2000-аад ялтныг ялаас чөлөөлсөн байдаг. Түүнчлэн 2009 оны долдугаар сарын 9-нд Ардчилсан хувьсгалаас хойших тав дахь Өршөөлийн тухай хуулийг баталсан бол  хамгийн сүүлд 2015 оны наймдугаар сарын 11-нд Засгийн газрын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг баталсан удаатай. Ингээд үзэхээр түүхэн тэмдэглэлт цаг хугацаанд яалтчгүй  иргэдийг ялаас чөлөөлдөг тогтсон уламжлал бий болчихжээ. Энэ удаад ч уламжлалаасаа хазайхгүй гэх хүлээлт нийтийн дунд байсаар байна. Учир нь, Өршөөлийн хууль батлах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан ам алдсан удаатай. МАН-ын гишүүд ч “Цар тахал манай оронд дэгдэж эхэлбэл, хамгийн эрсдэлтэй нь хорих ангийнхан. Тиймээс Өршөөлийн хуулийг батлах нь зүйтэй” гэх санааг үе үе цухалзуулах болсон. 

УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үед “Дэлхийн олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл, уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж байв.

Угтаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан МАН-ын нууц хөзөр Өршөөлийн хууль байхыг үгүйсгэхгүй юм.  Энэ талаар бид хууль Ч.Өнөрбаярын байр суурийг сонсоход тэрбээр “Эрх баригч намынхан Өршөөлийн хуулийг батлах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Түүхэн сөхвөл одоогоос 50 жилийн өмнө буюу МАН тэгш ойн баярын үеэр томоохон өршөөл үзүүлж байсан удаатай. Үүнээс хойш ардчилсан тогтолцоонд шилжсэн хугацаанд зургаан удаа өршөөл үзүүлэхэд ихэвчлэн тэмдэглэлт ой баяраар өршөөл үзүүлж байсан байгаа юм. Тэгэхээр энэ удаад ч Өршөөлийн хууль батлах магадлалтай гэсэн үг. Хууль эрх зүйн хүрээнд авч үзэхэд өршөөл үзүүлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал, харин уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Өршөөл үзүүлэх нь хоёр талтай. Үүний нэг Эрүүгийн бодлого нь алдаатай учраас шорон нь хүнээр дүүрч, шоронжоод эхлэхээр суллахын тулд өршөөл үзүүлдэг буруу практик бий. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуулийг олон гаргана гэдэг нь цаанаа хуулийн гажуудал байна гэсэн үг. Зарчмын хувьд өршөөл үзүүлэх нь зохистой зүйл биш” гэж тайлбарлав. 

Тэгэхээр нэг талдаа Өршөөл үзүүлэх нь иргэдэд таалагдах гэсэн арга нөгөө талдаа хийсэн алдаагаа цайруулах гэсэн заль гэж харж болохоор байна. МАН 100 жилийнхээ ойгоор өршөөл үзүүлж, хорих ангийн ачааллыг буурууллаа гэхэд “бай”-гаа онох нь юу л бол гэх хардлага бий. Иргэдэд өршөөл үзүүлэх нэрээр авилга албан тушаалын хэрэгт холбогдсон, улсад их хэмжээний хохирол учруулсан нэр нөлөө бүхий этгээдийг сулалчих гээд байдаг сул талтай.  

Эргэн сануулахад улс төрийн өндөр, дээд алба хашиж байсан эрхмүүдээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат сайд асан С.Баярцогт, Б.Болор, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан А.Ундармаа, Г.Солтан нар анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод  байгаа билээ. 
 

Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах МАН-ын нууц хөзөр Өршөөлийн хууль байх уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 17:49:42
    Лхагвасүрэн: Өршөөлийн хууль батлах нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-28 06:14:55
    Зочин: Маш олон гэр бүл аз жаргалтай үр хүүхэд нь инээд хөөр баяр баяслаар дүүрэн байх болтугай Халуун ам бүлээрээ хамтдаа бна гэдэг хамгийн сайхан тиймээс өршөөлийн тухай хууль хэзээ батлагдах вэ хурдхан байвал сайн бна 7.1 гэхэд батлагдах уу мэдээлж өгөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 00:07:46
    Ц.баярмаа: Маш олон гэр бүлийг элэг бүтэн болгоосой мянга мянган нялх үрсүүдийн элгийг нь хурдан дэвтээгээсэй гуйж бна2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-13 07:45:55
    Дэвших: Ершеелеер олон хvvхэд ээж аав ах дvvc уулзахнээ, хурдан гаргаасай, алдаггvй хvн байх биш....дэлхийн олон улсууд шоронгоо устгасан, Голланд г.м..монголчууд шоронжихоо болих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-29 21:36:27
    dawaasuren: joloonii erhee hasuultsan hvn urshuuluur seregdeg yum blwuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 23:30:28
    Иргэн: Хурдхан өршөөлийн хууль гараасай, олон гэр бүл элэг бүтэн байгаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 19:10:10
    nergui: urshuuli uzuuleh heregteisht huuhedteigee baigaaa nyalh birtei emegteichuudiig bugdiin urshuuh heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 13:40:19
    zochin: tegsh oin jild hurdan orshooloo gargah heregtei 76 amjilt mundag sanaa bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 21:56:39
    Иргэн: Өршөөлийн үзүүлэх хэрэгтэй шдээ, тэнд чинь алдаж эндсэн адилхан л монголчууд байгаа шүү дээ, цөөхөн хэдэн монголчуудаа хайрлая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 15:53:00
    Marta: MANam tegsh oin jildee urshuuluu hurdan uzuuleh heregtei dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 15:51:08
    SONI: Авлига албан тушаалын хэргээс бусдад нь өршөөл үзүүлэх хэрэгтэй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-18 23:10:53
    zochin: mash zow sanaa bna orshooson deer gadaad bvgdiin sulaad duusaj bna adilhan hvmvvs mordon baitsaaltaas n orshooh heregtei gej bgoj bna 76 da amjilt hvsie zow sanaa shv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-15 15:30:41
    ssss: adilhan l aldaj endsen humuus tur neg udaa itgeed tomoohon urshuul gargah heregtea
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-08 17:09:06
    76 hurdan shiidej orshooloo gargan gej naidnam: Mash zow shiidel bna hvrdan gargaarai huulia orshooh n mash zow shiidel zow sanaa bna tsoohon mongolchuud iim shoronjson baij blhgvi l boluu oilgoh heregtei de orshool gargsan namd ard tvmen ih bayrlah bh da vr hvvhed n chin eleg bvten baih baih da amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-08 17:04:17
    Nar urgah : Estoi l zow shiidel bna orshool vzvvlgvi yah u zuun jil blj bhad ter nam iim nam gej bhaar 76 hamtraad yriltsaad shiideed ywchih hvmvvs n hvlgeed bh shig bna shan zorogtoi alham hii hvniig muu muuhaigaar bvv bod adilhan l mongol hvmvvs shv de mordon baitsaaltaas n orshooh hergtei gej bdoj bna amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-08 17:00:57
    Sar: Hurdan orshooloo gargaasai tsoohon mongolchuud ar ger bvl vr hvvhdvvd aaw eej ehner geel hvleej bgaa iim tom oi blj bhad negniigee uuchalgvi l yah uu bid chin tsoohon shv de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-07 11:43:12
    Ih tenger: Zow orshool gargah heregtei zuun jil blj bna tsoohon mongolchuud shv de man namd amjilt hurdan shiideed sulal
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188