УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж эхэллээ. Үндсэндээ Гэр бүлийн тухай хуульд 26 жилийн хугацаанд гар хүрэлгүй явсаар чуулганаар хэлэлцүүлж эхэлсэн ч УИХ-ын гишүүдийн ирц идэвх хангалтгүй байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг хэлэлцүүлэхэд 126 гишүүнтэй парламентын 30 хүрэхгүй гишүүн чуулганы танхимд сууж байх. УИХ-ын дарга Н.Учрал удаа дараа гишүүдэд сануулга өгсөн ч түүнийг нь хүлээж авсан гишүүд тун ховор байлаа. УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр 126 гишүүнээс 29 нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол гурван гишүүн тойрогтоо ажиллаж байна. Мөн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн чөлөө авсан бол дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөө авчээ. Үлдсэн нь чуулганы ирцэндээ орсон хэдий ч хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр чуулганы танхимд байгаагүй гэсэн үг.
ГЭР БҮЛИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ ИРЦ ХАНГАЛТГҮЙН УЛМААС УНАЖ МЭДЭХ НЬ ЭЭ, ГИШҮҮДЭЭ
Уг нь гэр бүлийн тухай хуулийг 30 гишүүн сууж хэлэлцүүлэх нь байтугай 126-уулаа тойрч суугаад хэлэлцүүлэх хэмжээний чухал асуудлууд орж байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр анхаарч суусан гишүүд нь хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн чухал асууудлыг хөндсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Дэлхий нийтээрээ Гэр бүлийн тухай хуулийг батлахдаа хүүхдийн эрх, өмчийн маргаан, хөндлөнгийн оролцоог хэрхэн хязгаарлах вэ гэх гурван асуудал дээр тулгуурладаг. Хөндлөнгийн оролцоо гэдэгт төрийн оролцоо ч байгаа. Гэр бүл сайн дурын үндсэн дээр бий болдог иргэний нийгмийн хамгийн суурь учраас улс төрөөс ангид эдийн засгийн дарамт шахалтуудаас хамаарал багатай байх ёстой.
Мөн “Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ гэр бүлийн ёс суртахууны байдлыг авч үзнэ” гэх заалт байна. Гэр бүл олон төрөл. Үүнийгээ дагаад дотоод ёс суртахуун ч мөн өөр. Ямар шашин шүтэж байгаагаас шалтгаалж ёс суртахууныг ойлгох ойлголт тэс өөр байхад шүүх үүнийг яаж хэмжих юм” хэмээн хөндсөн. Ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орсон гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас санал хурааллтыг хойшлуулж, өнөөдөр үргэлжүүлэхээр болсон. Гэр бүлийн тухай хууль үндсэндээ дөрвөн парламент дамжиж орж ирсэн ч унаж байсан удаатай. Энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрх, гэр бүл салалтаас нөлөөлсөн эд хөрөнгийн асуудал, гэрлэлтийн гэрээ, гэрлэхээс өмнө цус ойртолтын шинжилгээ өгч болох зэрэг асуудлыг шинээр хуульчилсан байна. Тодруулбал,
5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ өгч, тодорхойлолт гаргуулан авсан байна.
5.4.Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдах бөгөөд сургалтын агуулга, сургалтад хамруулах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.5.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно.
5.6.Шинжилгээний үнэн, зөвийг шинжилгээ авч тодорхойлсон эрүүл мэндийн байгууллага бүрэн хариуцна” хэмээн хуульчилжээ.
Мөн Монгол Улс гэрлэлтийн тоо нэмэгдэж байгаа ч, гэр бүл цуцлалт түүнийг дагаад хүүхдийн эрх зөрчигддөг. Өөрөөр хэлбэл, гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эхийн асуудлыг гэрлэлт цуцлалттай хамт заавал шийдвэрлэхээр заалт орсон байна. Тухайлбал,
13.4.Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа тэргүүн ээлжид хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.
13.5.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо, түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзана.
13.6.Энэ хуулийн 13.5-д заасны дагуу хүүхдийн саналыг авахдаа гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчээр дамжуулан авна.
13.7.Шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтан, бусад этгээдийг оролцуулах эсэх асуудлыг тухайн хүүхдийн нас, хөгжлийн онцлогийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
13.8.Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, чадавх, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх болон хүүхдийн хүсэл, сонирхол, сурах, хөгжих тааламжтай нөхцөлийг харгалзан үзнэ. Талууд хүүхдийн асрамжийг тохиролцсон бол шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ харгалзан үзнэ.
13.9.Хүүхдийн асрамж нь дангаар болон хамтран хэрэгжүүлэх хэлбэртэй байж болно.
13.11.Шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын асрамж, хяналтад шилжүүлэх арга хэмжээ авна.
28.3.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
28.4.Бүтэн өнчин, эсхүл эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах боломжгүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сум, хорооны Засаг дарга, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан, хүүхдийн суралцдаг сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага хамгаалах бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
Цаашлаад дуусгавар болсноос хойш тусдаа амьдрахаар болсон эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах эрхийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй эсвэл уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан уулзуулах асуудлыг ч хуулийн төсөлд тусгасан байна.
ХАМТЫН АМЬДРАЛ, ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦААГ ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУУЛГАД ТУСГАЖЭЭ
Таваас дээш жил хамт амьдарсан хамтран амьдрагчийн хамтран амьдрал дууссан бол гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган хуваахаар хуульчилж байна. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд гэрлэлт цуцлуулсан бол буруутай гэрлэгчийн сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, нөгөө тал дундын эд хөрөнгөө хуваах талаар тусгажэээ. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцаанаас гэрлэлтээ цуцлуулсан бол хүүхэд буруутай эцэг, эхээ тэжээн, тэтгэх үүрэггүй. Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэр бүл дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг эх байхаар мөн өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болсон бол өөр хүний бэлгийн эс ашигласан хүнийг хүүхдийн эцэг байхаар тусгасан байна.
| ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ 30-УУЛАА БИШ 126-УУЛАА ХЭЛЭЛЦЬЕ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |