“Эргэлт.мн” мэдээллийн сайт уламжлал ёсоор улс, эх оронд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Хуучин оны сүүлчийн өдрүүд, шинэ оны эхний өдөр тохиосон өнгөрөгч долоо хоног 2021 оны өнгө төрхийг илтгэх үйл явдлаар дүүрэн байлаа. Эдгээрээс манай редакц,
-АН-ын хуучин дарга болон үүрэг гүйцэтгэгчдийн маргаан сүүлдээ намын тамга, тэмдгийн гэрчилгээгээ улсын байцаагчийг дарамталж байгаад солиулахдаа хүрсэн талцал болж хувирсныг,
-БОАЖЯ-наас Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрийг удаа дараа цианид натриар хордуулж буй “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн цианид натри ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасныг,
-Коронавирусийн халдвар Баянзүрх дүүргийн эмнэлгээс хальж, УОК-ын ард иргэдэд “Хамгийн аюулгүй унаа” хэмээн зөвлөж, үүрэгдсэн нийтийн тээвэр үйлчилгээний “Тэнүүн-Огоо” компанийн гурван жолоочоос “КОВИД-19” илэрсэн мэдээллийг,
-Соёлын яамнаас санаачлан “Бүхнийг хүүхдийн төлөө фондод” уриатай монгол туургатныг нэгтгэсэн теле концерт зохион байгуулж, шууд нэвтрүүлгийн хандиваар 16 тэрбум гаруй төгрөг цугларсан гэгээлэг үйл явдлыг,
Он солигдох мөчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд нарын хэлсэн ерөөлийн хундагатай үгийг онцолж байна. Дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн сонирхоно уу.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн Ц.Туваанд байсан намын тамга, тэмдгийг хүчингүй болгосон. Тэрбээр "Намын түр орлон гүйцэтгэгчдийн тамга тэмдгийг хүчингүй болгож, шинээр тамга, тэмдэг хийх эрхийг надад олголоо. Энэ эрхийн дагуу тамга, тэмдгээ хийлгэж, намын хуучин байрандаа үйл ажиллагаагаа явуулахаар болсон” хэмээн мэдэгдсэн юм. Харин Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлын талаар АН-ын ХЭГ-ын дарга Д.Нүрзэд манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Бид албан ёсоор хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан. УБЕГ улс төрийн намын бүртгэлтэй холбоотой шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш. Сая хэлснээр Улсын дээд шүүхэд энэ эрх мэдэл бий. УБЕГ-аас улс төрийн намын бүртгэлийг хийх үү гээд асуугаад үзээрэй. Хэн нь ч мэддэггүй юм. Харин миний авсан мэдээллээр намын тамга, тэмдгийг хүчингүй болгосон гээд байгаа хүн нь нэг улсын байцаагчийг дарамталж байгаад гаргуулсан юм билээ. Энэ бол цэвэр МАН-ынхны явуулга” гэсэн билээ.
Дэлгэрэнгүйг: https://ergelt.mn/news/1/single/3954

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
Дэлгэрэнгүйг: https://ergelt.mn/news/123/single/3950

УОК болон НОК-оос коронавирусийн халдвар дотоодод тархсан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нээс хойш ард иргэдийг гадуур гарах шаардлагатай бол нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхааруулж, замын хөдөлгөөнд оролцох автомашинуудад хязгаар тогтоон QR код олгосон. Өөрөөр хэлбэл, Монголын төр засгаас ард иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг үүрэг болгож ирсэн гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Тэнүүн-Огоо” компанийн гурван жолоочоос коронавирусийн халдвар илэрч, нийслэлчүүдийг багагүй сандаргаад байна.
Дэлгэрэнгүйг: https://ergelt.mn/news/1/single/3953

Соёлын яамны санаачилгаар арванхоёрдугаар сарын 30-ны өдөр буюу шинэ оны босгон дээр “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриан дор хүүхдийн төлөө фонд бий болгож, хандивын теле тоглолт хийв. Хамгийн үзэлт өндөртэй арав гаруй телевизээр найман цагийн хугацаанд монгол туургатны хамтарсан тоглолтыг нэгэн зэрэг дамжуулав. Монгол туургатны соёл, урлагийн шилдэг гэсэн хүн бүр нэгэн дээвэр дор хүүхдийн төлөө цуглаж, Монголын ард түмэн цэнхэр дэлгэцийнхээ өмнөөс салахгүй үзэж суулаа. Ингэхдээ Хүүхдийн номын ордон, Хүүхэлдэйн театр барих санхүүжилтэд Монгол Улсын Засгийн газраас эхлээд нийтдээ 16 тэрбум гаруй төгрөгийн хандив цуглаж чадлаа.
Дэлгэрэнгүйг: https://ergelt.mn/news/109/single/4042
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Улиран одож буй 2020 оныг дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахад нийтдээ зориуллаа. Гурав дахь мянганы хорь дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан, ийм жил болж өнгөрлөө.
Монгол Улсын төр засаг ард иргэдийнхээ амь нас, аж амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнол хийгээд шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд цаг алдах эрхгүй гэдгийг энэ цаг үе бидэнд нотлон харууллаа.
...Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна”... гэлээ.
Дэлгэрэнгүйг: https://ergelt.mn/news/1/single/4044
Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран одож буй 2020 он Монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар “Ковид-19” хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа.
Хэдийгээр байдал хүнд байгаа ч монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.
...Улиран одож буй 2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянга гаруй бяцхан үрсээ өлгийдөн авч, Монголчууд бид 3 сая 358 мянгуулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 71 саяд хүрлээ.
...Үүний зэрэгцээ хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт” үйлдвэр, МонголРосЦеветмет, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тос Тосон бумбын орд, Хармагтайн орд зэрэг газруудыг төрийн мэдэл, ард түмний өмчлөлд эргүүлэн авлаа...
...Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно” гэлээ.
Дэлгэрэнгүйг: https://ergelt.mn/news/1/single/4055
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ "Хоёр жилийн өмнө Салхитын ордыг төрд буцаан авч, 420 гаруй мянган ахмадынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд тэтгэврийн зээлгүй ахмадууддаа нэг төгрөгийг 2021 оны тавдугаар сардаа багтаан бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна. Зорилт амжилттай хэрэгжиж байна. Энэ бол баялгийнхаа өгөөжийг иргэддээ тэгш шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжсэн оны үйл хэрэг байсан" гэлээ.
Дэлгэрэнгүйг: https://ergelt.mn/news/1/single/4050
| Бичил вирусээс сүрдсэн он улирч, бүх нийтээр сахилга, хариуцлагатай байх жил эхэллээ |
|
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ
2026-02-04 17:50:23
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН 2026 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
2026-02-04 11:44:52
ОУОХ-ны 145 дахь удаагийн чуулган Милан хотод эхэллээ
2026-02-04 11:14:33
Манай тамирчдын олимпын ёслолын хувцсыг Миланы загварын тайзнаа үзүүлнэ
2026-02-04 10:43:59
Боксын “ЗАМЫН-ҮҮД ЦОМ–2026” тэмцээн эхэллээ
2026-02-04 09:13:43
"Д.Сүхбаатарын мэргэн бууч"-ийн урт бууны аваргууд өнөөдөр тодорно
2026-02-04 08:59:28
2026-02-04 07:05:00
“БАГА ДЭЛХИЙН АВАРГА” ХЭМЭЭХ “ПАРИС-2026 ИХ ДУУЛГА”-Д 528 ЖҮДОЧИД ӨРСӨЛДӨНӨ
2026-02-04 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-02-04 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-02-04 07:00:00
Н.ШҮРЭНЦЭЦЭГ: МОРИН ХУУРЧ ӨВӨӨ, ШАНЗ ХӨГЖИМЧИН ЭМЭЭГЭЭ ДАГАЖ УРЛАГТ ДУРТАЙ БОЛСОН ДОО
2026-02-04 07:00:00
Б.ЦОГ ГЕНАРАЛЫГ ЦЭРГҮҮДИЙН ҮСИЙГ ХУСАХ, ХЭЭРИЙН ШОРОНД ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАХАД НЬ МӨН Ч ИХ АЙЖ БИЛЭЭ
2026-02-04 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2026-02-04 07:00:00
МҮОХ дэлхийн цомоос медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2026-02-03 15:06:42
2026-02-03 13:39:43
“JUDO FOR TOMORROW” PROJECT сургалт эхэллээ
2026-02-03 13:14:48
“Asian open school invitational championships” тэмцээнээс 60 медаль хүртжээ
2026-02-03 13:01:21
Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүллээ
2026-02-03 12:44:36
2026-02-03 12:32:57
Доктор Д.Эрдмаа Монгол дахь (ICOM)-ын Үндэсний хороог тэргүүлнэ
2026-02-03 11:31:24
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК НЬ “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 2025 ОНЫ НОГДОЛ АШИГ БОЛОХ 36 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
2026-02-03 09:12:12
Улсын гарьд Н.Өсөхбаярын цолыг хураахаар боллоо
2026-02-03 07:20:00
2026-02-03 07:10:00
СОЛОНГОСЧУУДЫН ХАЙРЫГ ТАТСАН “ИНКҮШИ”
2026-02-03 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-02-03 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-02-03 07:00:00
Монгол хэмээх тусгаар улс мөн гэдгийг дэлхий дахинд тунхаглаж, түүхэн үйлс бүтээсэн гавьяатан нь миний аав Дондогийн Цэвэгмид
2026-02-03 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2026-02-03 07:00:00
ЗАЛУУХАН ХИЛЧДЭЭР МАНУУЛСАН ЗҮҮН ХИЛ ДЭЭРЭЭС...
2026-02-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |