Соёлын яамныхан мөн ч их бяртай байна. Соёлын яамтай болсон Монголын ард түмэн бүр ч их баяртай байна. Боловсролын яамны хатавчинд шоовдор хүүхэд шиг 30 жил хавчуулагдаж ирсэн урлаг, соёлын салбарынхан “Бид харьяалагдах, бодлого зангидах яамтай болсон” гэсэн шиг нэгдэж, нийлээд сайхан байгаа нь илт. Олон нийт ч Соёлын яамны хийж, хэрэгжүүлж байгаа ажилд ямар ч нэр хүнд хөөлгүйгээр хандаж, эрвийх дэрвийхээрээ дэмжээд байдаг болжээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 30-ны орой, шинэ оны босгон дээр тус яамныхан олон нийтийг ёстой нэг бужигнуулчихлаа. Тэд санаачлан “Бүхнийг хүүхдийн төлөө” уриан дор хүүхдийн төлөө фонд бий болгож, хандивын теле тоглолт хийв. Хамгийн үзэлт өндөртэй арав гаруй телевизээр найман цагийн хугацаанд тоглолтоо нэгэн зэрэг дамжуулав. Монголын ард түмэн цэнхэр дэлгэцийнхээ өмнөөс салахгүй сууж үзлээ. Монгол туургатны соёл, урлагийн од гэгддэг хүн бүрийг нэгэн дээвэр дор цуглуулж, анх удаа монгол үндэстний урлагийнхан хүүхдийн сайн сайхны төлөө нэгдэж, ая дуугаа өргөсөн нь онцлог сайхан үйл явдал боллоо. Соёлын яамны санаачилга төр засаг, ард түмний дэмжлэгээр нэгэн орой л хүүхдүүдийн төлөө 16 тэрбум төгрөгийн санхүүжилтын хөрөнгө босгочихдог юм байна.
Соёлын яамтай болсон Монголын ард түмэн бүр ч их баяртай байна
Монголчууд ч яахав дээ, аливаа асуудалд мэдэмхийрдэг, хардлага сэрдлэгэ ихтэй улс юм болохоор зүгээр сайхан суугаад тоглолтоо намбатайхан үзчихсэнгүй. Тоглолтыг улс төртэй хольж, хутган санал бодлоо сошиалаар янз янзаар л илэрхийлж байлаа. Хөтлөгчдийн өмсөж зүүснээс хальсан тоглолтын тухай халуун сэдэв явсаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож эхэлдэг юм байна. Цөөнгүй нь “Юун тоглолт, яасан хандив болоод явчихсан юм бэ. Энэ тоглолтын ард том улс төр явагдаж байна. Монгол туургатны төдийгүй дэлхийн одод хүртэл оролцоод байна ш дээ. Өмнөд Монголын алдарт дуучин С.Тэнгэр, ҮУИТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын тэргүүн зэргийн Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар, Харанга, Хангай хамтлагууд хамтарч дуулж байна. Тэднээс гадна цагтаа дэлхийг шуугиулж явсан од Нана хамтлаг, ОХУ-ын дуучин Алсу, Германы алдарт “Чингис хаан” хамтлагийн дуучин Волфганг, Холливудын од Стивен Сигал нар юу хийж байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн сонгуульд тэд оролцдог болчихсон юм уу. Нөгөө Херо Б.Баатар энэ тоглолтыг найруулж байгаа гэсэн. Энэ яг Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу болчихлоо” гээд л тоглолтын эхэнд ам, цэц булаалдав. Бүр бие биенийгээ дэмжээд л дээрх яриа мэт яриа хуурай өвсөнд тавьсан гал шиг л сошиалаар дүрэлзлээ.
Тэгсэн тоглолтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар орж ирээд “Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж, Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэж өглөө” гээд салбарын сайдад нь газрын гэрчилгээ өгөв. Мөн Нийслэлийн Засаг даргын харъяа байгууллагуудынхаа нийт ажилчдын нэг өдрийн цалинг хандивлахаа дуулгав. Энэхүү үйл явдлын дараа цахим орчинд нөлөөтэй гэж өөрсдийгөө нэрлэдэг, Соёлын яамыг “будаа” болгож байсан сэтгэгдэлчдийн толгой эргэж эхэллээ. Тэд бичих юмаа олж ядав. Нийслэлийн Засаг дарга биечлэн ирж, дэмжээд зогсохгүй газар олгосон асуудал тэднийг алмайруулж орхилоо. Гэхдээ халуун сэдэв тасрахгүй хөвөлзсөөр, тоглолт ч үргэлжилсээр. Ядаж байхад Монголын шилдэг хөтлөгчид соёл, урлагийн ид гайхуулж яваа залуучуудтай нэг танхимд эгнээд суучихсан сонин сонин сэдэв хөндөж, онцлог зочид урьж оролцуулаад байх. Тэгснээ тоглолтод урлагийн жинхэнэ “одууд” нь ар араасаа цуварч ирээд, ая дуугаа өргөөд байх. Дундуур нь Монгол түмний хүндлэн хайрладаг спортын аваргууд, олимпын аваргууд зочилж, хувцас, хэрэглэлээ дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг нь фондод шууд хандивлалаа. Энэ мэтээр Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөөх үйл ажиллагааны хажуугаар үзэгчдийг уйдах завгүй болтол шилдэг хөтөлбөрүүд өрнөж, үзэгчид ч улам бүр шимтэн сууж эхлэв. Бүр зарим нь “Хүүхдийн төлөө юм чинь яадаг юм. Хандив өгнө” гээд л утсаа шүүрч аваад байх. Хандив мянган төгрөгнөөс эхлээд л тасралтгүй хөвөрсөөр мөнгөний тоо ч нэлээд өссөөр байлаа.
Ийнхүү бужигнасаар тоглолт дуусахын өмнөхөн У.Хүрэлсүхийн дүрсийг тоглолтын найруулагч гэнэт оруулаад ирдэг юм байна. Засгийн газрын гишүүд хуралдаж байгаа бололтой юм. У.Хүрэлсүх “Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа “Бүхнийг хүүхдийн төлөө” уриан дор хүүхдийн төлөө фонд бий болгож байгааг дэмжиж байгаа. Бид арван тэрбум төгрөгөөр дэмжлэг үзүүлнэ” гээд л аваад хаячихлаа. Хүн бүр алмайрч, “Арай үгүй байлгүй дээ. Энэ одоо яаж байгаа юм бол” гэж зарим нь хэсэг хугацаанд пайнагт орлоо. Тоглолтын эхэнд уг үйл явдлыг Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх оны сонгуульд хүчээр нааж, олон нийтийг үймүүлж байсан сэтгэгдэлчид бүр юу болоод “Тэд хамтраад нэг зүйлийн төлөө нэгдээд байгаа”-г ойлгож ч чадахгүй тэгсхийгээд чимээгүй болцгоов.
1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот, хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Харин энэ удаад Соёлын яамнаас санаачилсан “Бүхнийг хүүхдийн төлөө” фондын хөрөнгөөр юу бүтээхийг хамтдаа харах л үлдлээ.
У.Хүрэлсүх “Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа “Бүхнийг хүүхдийн төлөө” уриан дор хүүхдийн төлөө фонд бий болгож байгааг дэмжиж байгаа. Бид арван тэрбум төгрөгөөр дэмжлэг үзүүлнэ” гээд л аваад хаячихлаа
| Х.Баттулгын сонгуулийн шоунд Д.Сумъяабазар газар бэлэглэж, У.Хүрэлсүх Засгийн газраасаа арван тэрбум төгрөг өгөөд л... |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |