Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй энэ цаг үед өнгөрсөн жилүүдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэж, цэгнэдэг уламжлалтай. Өнгөрч буй 2023 онд улс төр, нийгмийн дуулиан шуугиантай цаг хугацаа байлаа.
Монгол Улс гадаад бодлого хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, шат ахисан онцлууштай үйл явдлууд өрнөсөн. Басхүү хуулийн шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн, шинэ сорилттой нүүр тулсан цаг үеийг ч даван туулав. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт 2023 онд болж өнгөрсөн улс төрийн онцлох үйл явдлыг хүргэж байна.
АН ДАРГАТАЙ БОЛОВ
.jpg)
Өнгөрсөн сонгуулиас хойш хоёр дарга, хоёр тамгатай болсон Ардчилсан нам энэ жил намын дүрмээ баталж, шинэ даргаа сонголоо. Тодруулбал, Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг сонгож, гишүүдээ нэгтэв. Ийн намын даргаа сонгож, нэг “толгой”-той болсноор намын бүтцээ дахин шинээр зурж, шат шатны дарга нараа сонгосон. Ардчилсан намын дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг сонгож, 15 дэд дарга томилсон. Угтаа бол фракцуудын эрх ашгийг дэд дарга, төлөөллүүдээрээ хангаж байгаа нь энэ. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн Ардчилсан нам ирэх сонгуулиас өмнө намаа нэгтгэсэн нь сайн боловч намын дотоод “зодоон” дуусаагүй гэдэг нь улс төрийн үйл хэргээс нь илэрхий байна.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам даргаа сонгохтой зэрэгцэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгаар ахлуулсан МоАХ Хөх тугны дор нэгдсэн. Тэд намдаа жин дарах байр суурь эзэлж эхэлснээр Ардчилсан намын хувь заяа хаашаа ч хөлбөрч мэдэхээр байна. Угтаа бол Ардчилсан намын шинэ удирдлагууд МоАХ-ын өмнө хүч мөхөстөж, тохироонд хүрэхээс ч гарцаагүй байдалд орсон гэх яриа Ардчилсан намын гишүүдийн дунд өрнөх болсон. Мэдээж Л.Гантөмөр тэргүүтэй улс төрчид АН-ын хөл дээр нь босгохын тулд эрх баригч нартай тохироонд хүрсэн гэх нь ч бий. Ийн гурван жил хөлөө олохгүй хоорондоо зодолдож, тамга, тэмдгээ булаацалдаж байсан асуудал нь цэгцэрсэн. Ирэх жилийн сонгуульд АН хэрхэн оролцохоос цаашид хоёрдогч хүчний үүргээ улс төрд гүйцэтгэх үү үгүй юү гэдэг нь тодорхой болох нь.
ЗАСГИЙН ГАЗРЫН АВЛИГАТАЙ ТЭМЦСЭН ЖИЛ

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлалаа. Үүний хүрээд Засгийн газраас “5Ш” ажиллагааг хэрэгжүүлсэн. Тодруулбал, “Шүгэл”, “Шүүр”, “Шилэн”, “Шувуу” “Шилжүүлэн” авах зэрэг авлигын эсрэг эхлүүлсэн таван Ш ажиллагаа улс төрийн хүрээнд багагүй дуулиан тарьсан.. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагад шалгуулж байхдаа гаднын улсад оргон зайлсан 92 хүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч ирэх албан ёсны шийдвэр гарсан. Улмаар ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин Улсаас авчирч цагдан хорих таслан сэргийлх арга хэмжээ авсан билээ. Улмаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал тэргүүтэй 23 хүний авч ирэхээр гаднын улсын хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж буй хэмээн мэдэгдсэн билээ.
ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ СОНСГОЛ

УИХ анх удаа хуулийн хүрээнд Хянан шалгах түр хороо буюу Байнгын хорооны эрх мэдэл бүхий хороо байгуулах, улмаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Тэгвэл өнгөрсөн жил Хянан шалгах түр хорооноос анх удаа нээлттэй сонгол явуулж, Хөгжлийн банк чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Угтаа бол нээлттэй сонсголоор олон жил зээлээ төлөөгүй Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарын булхайг ил болгосон нь энэ. Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр даргалж, сонсголыг 2023 оны 1-5 дугаар сарын хооронд гурван шаттайгаар явуулсан. Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатны сонсголд 123 хүн, нийт 356 хүн гэрчээр оролцжээ. Тус сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь ирсэн юм. Нэг дэх сонсголд Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөг, хоёр дахь сонсголд нийт 355 зээлийн 2.9 их наяд төгрөг, гурав дахь сонсголд 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын гурван асуудлыг 600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар сонссон юм.
Нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ авсан тул оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн.
Ийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр том асуудлаар сонсгол явуулсан. Сонсголын үр дүн хэрхэн шийдэгдэх нь хууль хяналтын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд үлдсэн билээ.
ТӨРИЙН АЙЛЧЛАЛ, ТҮҮНЭЭС ИРЭХ ЧИМЭЭ

2023 он Монгол Улсын гадаад бодлогын хувьд ололт, амжилттай он цаг байлаа. Цар тахлын нөхцөл байдлаас бол хумигдаад байсан төрийн харилцаа хамтын ажиллагаа дахин сэргэв. Монгол Улс урд, хойд хөрш болон гуравдагч хөршүүдтэй харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулах өндөр дээд түвшний айлчлал хийснээс гадна манай улсад түүхэнд тэмдэглэгдэх хоёр том айлчлал хийлээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон анх удаа Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр улс худалдаа, эдийн засаг, сансар судлалын салбарт хамтран ажиллахаар тогтсон билээ. Түүнчлэн энэ оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-д албан ёсны айлчлал хийсэн. Улмаар тус улсын Засгийн гзрын хөрөнгө оруулалттай “Орано” групптэй уул уурхайн салбар хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын гэрээний протукалд гарын үсэг зурсан юм.
Мөн энэ онд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэх томоохон үйл явдал болсон билээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. ЭНэ үеэр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочилж, хоёр улс цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээр хийсэн юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцсон. Улмаар Монгол Улс АНУ руу 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсон юм.
УИХ ДӨРВӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ЧӨЛӨӨЛЖ, НЭГ ГИШҮҮН ЯЛ СОНССОН НЬ
.jpg)
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент анх 75-уулаа тангараг өргөж, байсан бол ирэх жил 72-уулаа болж парламентын бүрэн эрхээ дуусгах нь. Улс төрд 2023 онд халуун үйл явдал ээлж дараалан өрнөсний хамгийн дуулиантай нь УИХ-ын дөрвөн гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэн явдал байв. Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон ХНХ-ын сайд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарыг яллагдагчаар татан шалгаж эхлэв. Түүнчлэн нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж буй УИХ-ын Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзав.
ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ГИШҮҮДИЙН ТООГ 126 БОЛГОЖ НЭМЛЭЭ
(2).jpg)
2023 оны тавдугаар сард УИХ Үндсэн хуулийг өөрчлөлтийг хэлэлцүүлсэн баталсан. Энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно хэмээн хуульчлсан. Ингэснээр ирэх жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 78 гишүүнийг тойргоос 48-ыг нь жагсаалт сонгохоор болсон.
Үүний хүрээнд өнгөрсөн долоо хоногт сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр явуулахаар УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 21-нд батлав. Тодруулбал, Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн долоо, нийслэлд зургаа, нийт 13 байхаар тусгажээ.
Үүнд:
-Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1 тойрог;
-Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2 дугаар тойрог;
-Баян-Өлгий аймаг 3 дугаар тойрог;
-Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
-Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5 дугаар тойрог;
-Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6 дугаар тойрог;
-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7 дугаар тойрог;
-Баянзүрх дүүрэг 8 дугаар тойрог;
-Баянгол дүүрэг 9-р тойрог;
-Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог;
-Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог;
-Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог:
-Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13 дугаар тойрог байхаар тооцсон байна.
НОГООН АВТОБУСНЫ ДУУЛИАН НИЙСЛЭЛИЙН ДАРГА НАРЫН ХАЛАА СЭЛГЭЭ

2023 онд нийслэлийн түгжрэлийг бууруулахаар 420 сая төгрөг тусад нь төсөвлөж байлаа. Харамсалтай нь, энэ төсөв “бай”-гаа оносонгүй. Эцэстээ буух эзэн буцах хаяггүйн горыг нийслэлчүүд амсаж сууна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах хамгийн богино хугацааны оновчтой арга нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм байна хэмээн энэ хэмжээний төсвийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулахаар тусгасан. Харамсалтай нь, нийтийн тээврийн парк шинэчлэлтэд алдаа гарч, тендер шалгарсан компаниуд нь үеэ өнгөрөөсөн хуучин автобус оруулж ирсэн нь олонд ил боллоо.
Өөрөөр хэлбэл, одоогоос 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн хуучин автобуснуудыг арлын дугаарыг нь сольж, будсан гэдэг нь илчлэгдсэн. Уг асуудлыг өнөөдөр хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Ногоон автобусны дуулиан хотын дарга, хотын сайд нарыг суудлаас нь буулгалаа. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажлаа хүлээлгэж өгч түүний ажлыг Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар хүлээж авсан. Харин Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан томилогдон ажиллаж байна.
| ОНЫ ОНЦЛОХ УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВДЛУУД |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |