Есөн настай Н.Содгэрэлт 10 настай эгч нартайгаа есөн өрөг тоглож, гурав тэнцэж, хожигдолгүйгээр Өсвөрийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний аварга болоод хэдхэн хонож байна.
33 дугаар сургуулийн 4В ангид сурдаг тэрбээр гурван настайдаа ааваараа шатар заалгаж, таван настайдаа анхын тэмцээнд орж байсан гэнэ. Н.Содгэрэлтийн анхны тэмцээн “Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээн байсан гэлээ. Тэрбээр таван настайдаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, зургаан настайдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, долоотойдоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гуравдугаар байр, мөн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Хүүхдийн их наадамд түрүүлж, 2020 оны Өсвөрийн шатарчдын улсын аварга болоод байгаа нь энэ юм. Оюун ухааны хаан гэдэг шатрын спортын ирээдүйтэй тамирчин Н.Содгэрэлттэй ярилцлаа.
-Есхөн настайдаа Өсвөрийн шатарчдын улсын аварга болсонд баяр хүргэе. Чиний гаргаад байгаа амжилтыг Монголд олон зуун хүүхэд, дэлхийд олон зуун, сая хүн хүсэж, мөрөөддөг гээд боддоо. Чиний хувьд шатар юу вэ?
-Баярлалаа. Шатар бол миний хамгийн дуртай зүйл. Бас шатар тоглох гоё. Зөв тоглож сурснаар тэвчээр сууж, бодол санаагаа цэгцэлж сурдаг гэж багш нар хэлдэг. Үнэн байх гэж боддог. Би өөрийгөө бусад найзаасаа тэвчээртэй болж байгааг заримдаа анзаардаг.
-Тэмцээнд орохдоо өөртөө ямар нэг шаардлага, амлалт өгдөг үү?
-“Өмнөхөөсөө сайн, уран тоглолт гаргах юм шүү” гэж боддог. Гэхдээ багш маань бидэнд бусадтай эвтэй, найрсаг тоглохыг байнга захидаг. Бас заавал хожих ёстой гэж улайрч, шаралхвал олигтой амжилт гаргадаггүйг сануулдаг. Тийм болохоор тайван байхыг хичээдэг. Харин аав, ээж хоёр тэмцээн бүрийн өмнө “Айлын нүүдлийг сайн тооцоолоорой. Нүүдлээ зөв хараарай” гээд үнсдэг.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Шантрах үе байсан уу?
-Нэг удаа шантарч байсан. Нэг тэмцээнд амжилттай оролцож чадаагүй юм. Тухайн үед шатрын спортыг орхиё гэж бодож байсан ч дараагийн тэмцээнээс нь амжилт гаргаж, улам илүү дуртай болсон. Манай багш тэмцээн ойртохоор тоглуулдаггүй. Эгц суулгаж, хичээлээ тайлбарлаж өгчихөөд бодлого бодуулдаг. Багш стратеги, тактикийн бодлого ихэвчэн бодуулдаг. Шатраа өрчихөөд сайн нүүдлээ ол гэдэг. Би гурван шатрын ном бодож дуусгасан. Бодож дууссан номоо ч дахин боддог. Манай аав, ээж намайг дэмжиж, тусладаг болохоор би Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гэж бодож байгаа.
-Өсвөрийн улсын аваргын шагналаа авч байхдаа хэр баярласан бэ?
-Зөндөө их баярласан. Одоогоор зөвхөн шатрын тэмцээнүүдээс 42 медальтай болоод байна. Медалиа авах үед баярлаж, догдолдог ч дотроо “Дараагийнх нь хэзээ, ямар тэмцээн байгаа бол” гэж боддог.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Би эмч мэргэжилтэй болохыг мөрөөддөг. Өвчтэй хүнийг эмчилж, эдгэрүүлэхээс гадна хамгийн гол нь хүүхдүүдэд нь хайртай хүнийг нь эрүүл болгож өгнө гэж бодохоор сайхан санагддаг. Манай хамаатны эгч эмч. Түүнийг харахаар надад сайхан байдаг. Бас өөр нэг мөрөөдөл бий.
-За.
-Өсвөрийн дэлхийн шатрын аварга болох. Багш бид хоёрын шинэ мөрөөдөл гэх юм уу даа.
-Тэгвэл улам илүү хичээх, бэлтгэх хэрэгтэй юм байна даа?
-Тийм. Жилийн өмнө шатрын мастер н.Гүндаваа багшийн шавь болж, үндсэн тактик, ойлголтуудыг заалгаж эхэлсэн. Миний хувьд өөрийгөө бэлдэхээс гадна багшийн зааж, зөвлөж байгааг маш анхааралтай сонсож, суралцахыг хичээх болно.
-Шатар тоглохоос өөр ямар хоббитой вэ?
-Сургуулийнхаа усан бассейнд сэлэх дуртай. Коронавирусийн улмаас бассейн энэ жил ажиллаагүй. Гэхдээ сэлэх хоббигоо орхихгүй.
-Чамайг амжилт гаргахаар найзууд чинь чиний өмнөөс баярлаж хүлээж авч байгаа нь мэдрэгддэг үү?
-Тийм. “Гэгээн арвай” шатрын клубын найзууд маань “Баяр хүргэе. Чи ямар мундаг юм бэ” гээд зарим нь тэвэрч, зарим нь үнсэж, зарим нь гар барьдаг. Тэгж хэлэхэд нь би урам зориг авч, бүр илүү эрч хүчтэй болдог. Клубтээ элссэнээс хойш шатар тоглох, бодлогоо хамт бодох олон найзтай болсондоо баяртай байгаа. Манай клубээс н.Зол-Учрал, н.Ану–Үжин, н.Азжаргал, н.Маргад нар сайн тоглодог. Би тэдэнтэй аваа өгөөтэй тоглодог болохоор намайг амжилт гаргахаар тэд илүү баярлаж байсан.
-Тэмцээн дээр найзуудтайгаа таарч толгох тохиолдол нэлээд байдаг. Чиний хувьд энэ тохиолдолд хэрхэн тоглодог вэ?
-Найзуудтайгаа ширээний ард юу ч ярихгүй, шударга тоглодог. Харин тэмцээнээс гарч ирэхдээ инээлдээд найзууд хэвээрээ байдаг.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Үеийн найзууддаа, ялангуяа шатар тоглож сурах гэж байгаа дүү нартаа юу зөвлөмөөр байдаг вэ?
-Тэвчээртэй сууж бодож сураарай. Сууж чадахгүй бол зөв нүүдэл харагдахгүй, зөв нүүж чадахгүй уран тоглох тухай бодох ч хэрэггүй шүү гэж зөвлөмөөр байна. Бас танд баярлалаа.

| ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА Н.СОДГЭРЭЛТ:Дэлхийн аварга болох шинэ мөрөөдөлтэй боллоо |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |