Цагаан сар бол монголчуудын бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын нэг. Энэхүү баяр нь билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон, гурван өдрүүдэд болно хэмээн заасан байдаг. Гэтэл Төгсбуянтын монгол зурхайн цаг тооны бичигт Бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн “3” гэж энэ жил бичигдээгүй, “нэгэн, хоёрон” гээд шууд нэг алгасаад “4” гэж байна. Гэтэл шинийн долоон хоёр үргэлжлэн бичигдсэн байна.
Аргын тооллын 365 хоногтой жил тус бүрийн хоёрдугаар сар 28 хоногтой. Харин 28 хоногтой жил гурван удаа болоод “өндөр жил” нэрлэгдэх бөгөөд 29-ны өдөр тохиож 366 хоногтой жил болдог байна. Нарыг манай дэлхий нэг удаа тойроход минут, секундийн зөрүүгүй яг 365 хоног зарцуулдаггүй учраас Григорионы цаглабарын цаг тооллыг байгалийн цагтай тааруулж зөв байлгахын тулд дөрвөн жил тутамд нэг удаад хоёрдугаар сард нэг хоног нэмдэг аж. Тухайлбал Сар дэлхийг нэг удаа тойрохдоо нааш, цааш минут, секундийн зөрүүгүй яг 30 хоног тойрдоггүй бөгөөд ойролцоогоор 29.5 хоног зарцуулдаг байна. Тиймээс Төгсбуянтын зурхайн цаг тооллыг байгалийн цагтай тааруулж зөв байлгахын тулд нэг юм уу, хоёр жил өнжөөд тухайн жилийн үргэлжлэх хугацаанд нэг сар нэмнэ. Энэ нь өдөр “өндөр жил” болдог байна. Өөрөөр хэлбэл, билгийн тооллын жирийн жил нь хавар, зун, намар, өвөл улирал тус бүрийн гурван сартай, нийт гуч хоногтой 12 сартай бол “өндөр жил” нь нэмэлт нэг сартай бөгөөд нийт 13 сартай гэж ойлгох болох юм.
Билгийн тооллоор илүү сартай “өндөр жил” ойрын үед гэхэд, ирж буй 2022 оны Бар жил зуны илүү, нийт 13 сартай, үргэлжлэх хугацаа нь 384 хоног байна. Мөн 2024 оны Луу жил өвлийн сар илүү бөгөөд 385 хоногтой байх аж. Манайд илүү сартай жил тохиосны дараа Цагаан сарын баярын өдөр Хятадын болон бусад Азийн орнуудын хуанлитай бүтэн нэг сараар зөрдөг байна.

Энэ зун ихэнх нутгаар дулаан, хур тунадас багатай байх төлөв гарчээ. Ялангуяа, нутгийн зүүн хойд хагастаа халуун, хуурай байх төлөвтэй байна. Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Алтайн салбар уулсаар агаарын температур зуны хугацаанд олон жилийн дунджийн орчим байх юм. Хур тунадас зургадугаар сард ОЖД-аас ахиу, долдугаар сард ОЖД-аас бага, наймдугаар сард дундаж байх төлөвтэй байгаа. Нутгийн зүүн хагаст дулаан, хуурай байгаатай холбоотой ой хээрийн түймрийн тохиолдол элбэг гараад буй. Цаашлаад дээрх бүс нутагт гандуу, хуурай байх нөхцөл бүрдэж байгаа аж. Түүнчлэн Агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөвийг сар бүрээр нь үзвэл, агаарын температурын хувьд зургадугаар сард баруун болон говийн аймгуудын ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан байх юм.
Зуны эхний сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий аймгийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд зургадугаар сард Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу, нутгийн зүүн хойд хэсгээр буюу Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх ерөнхий төлөвтэй байна. Харин долдугаар сард ихэнх нутгаар агаарын температур ОЖД–аас бага байх боловч Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, наймдугаар сард Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа аж. Мөн
Зургадугаар сарын эхэн үеэр сэрүүсч хөрсөн дээр сулхан хүйтэрнэ. Мөн сарын дундуур Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говь болон бусад нутгаар халах төлөвтэй байна. Энэ сард Баян-Өлгий, Ховд, Баянхонгорын уулархаг нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орно. Харин Увсын нутаг, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дундаж орчим байх ч ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байгаа.
Дулааны улирал буюу дөрвөөс есдүгээр сар хүртэлх цаг агаарын ерөнхий төлөв байдлыг авч үзвэл. Улирлын цаг агаарын байдлыг олон жилийн дундажтай харьцуулан гаргадаг байна. Олон жилийн дундажтай харилцуулсан байдлаар авч үзвэл 1.5 градусаар дулаан, хур тунадас ахиу байна. Энэ сарын хувьд агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангай уулархаг нутгаар 8-11, говийн нутгаар 17-20, бусад нутгаар 12-15 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дундажтай ижил түвшинд байх юм. Хур тунадасны хэмжээ Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Булган, Баянхонгор, Өмнөговийн хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Завхан, Дорноговь, Дорнодын зүүн өмнөд, Архангайн баруун Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байна. Бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй. Есдүгээр сард хур тунадасны хэмжээ багасна.

Тавдугаар сарын 16-ны өдөр Сар, нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдах юм байна. Энэхүү үзэгдэл нь 12 цаг 14 минут тохиох аж. Энэ үеэр сарыг ажиглахад тохиромжтой нөхцөл байдал бүрддэг байна. Сарын гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болдог аж. Харин энэ сарын 16-ны өдөр сар бүтэн хиртэх аж. Дэлхийн сүүдэр сарны тэргэлийг халхлах хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр сар бараан болж улаавтар өнгөтэй болдог аж. Хиртэлтийн ажиглагдах үе нь Хойд Америк, Гренланд, Атлантын далай, баруун Африк болон Европын баруун хэсэг байна.
Зургадугаар сарын 14-нд том тэргэл сар мандах юм байна. Энэ өдөр сар нартай эсрэг тохиож бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдах аж. Энэхүү үзэгдлийг зарим оронд “Супер сар” гэж нэрлэдэг байна. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе бөгөөд энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдахын хувьд сар дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог байна. Харин зургадугаар сарын 16-нд Буд гарагийн баруун элонгац явагдах аж. Буд гараг нь нарнаас хамгийн их 23.2 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед буд гараг маш сайн ажиглагдах юм байна. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой аж. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн зүүн тэнгэрийн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдах юм.
Мөн зургадугаар сарын 21-нд зуны туйлын цэг юм байна. Зуны туйлын цэг буюу нар буцах өдөр нь 17 цаг 14 минутад тохионо аж. Хамгийн урт өдөр, богино шөнө болно. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг юм. Мэлхийн замын гэрийн эхлэл болно. Дэлхийн хойд туйл руу Нар хамгийн ихээр ойртдог. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэх (өвлийн туйлын цэг) өдрүүд тохионо юм байна.

| ИЛҮҮ САРТАЙ ЗУН |
|
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |