• Өнөөдөр 2025-11-10

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ

          Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХСҮТ/-өөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.607 болжээ. Мөн тус өвчний халдвар авч эдгэрсэн 13,568 тохиолдол байгаа бол 11 нь нас баржээ. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан улаанбурхан өвчнөөр хамгийн их халдварлаж байгаа бөгөөд 5090 тохиолдол бүртгэгджээ. Мөн 0-4 насны 3156, 5-9 насны 1762 хүүхэд, 15-19 насны 1722 хүүхэд  улаанбурханаар өвджээ.
 
       Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188