Бага насны хүүхдүүд хүний наймааны хохирогч, бэлгийн мөлжлөгийн золиос болж байгаа талаар албаны танил маань ярьж байна. Өсвөр насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлэх, айлган сүрдүүлж, дарамталж, эрхшээлдээ байлгаж гэмт хэргийн золиос болгох нь нэмэгдэж байгаа харамсалтай мэдээг дуулгаж байгаа юм. Энэ нь фэйсбүүк болон цахим сүлжээний замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй. Мөн эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж сул, үл хайхралаас болж уг гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байна гэсэн.
Тэгвэл сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн 2023 онд 111223 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс хүүхдийн эрх зөрчигдсөн зорилтод дуудлага нь 64304 байсан байна. Зорилтот дуудлагыг ангилж үзвэл 18 хүүхэд хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй ноцтой мэдээлэл байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Насанд хүрээгүй хүүхдийг хүчээр биеийг нь үнэлүүлэх, гадаад, дотоодын хүмүүст зуучилж, танилцуулах, эрхшээлдээ байлгах тохиолдол гарсаар байна. Цагдаагийн болон Хүүхэд хамгааллын утсанд хүний наймааны золиос болсон байж болзошгүй 18 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүний дагуу хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр дурдагдсан 18 хүүхэд хохирогч болсон эсэхийг тогтооно. Ямартай ч энэ 18 хүүхэд хохирогч болсон байж болзошгүй учраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэлээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар насанд хүрээгүй хүүхдийг хүчээр биеийг нь үнэлүүлдэг бүлэглэл газар авч байгаа гэнэ. Хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн нь 18 хүүхдийн хэрэг байгаа болохоос хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа хэрэг олон гэдгийг онцолж, анхааруулж байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд насанд хүрээгүй хүүхдүүдийг биеийг нь үнэлүүлдэг бүлэглэлийг илрүүлж, цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлээд байна.
Тодруулбал,
-2023 оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийг бусдад зуучилжээ. Түүнийг 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн Х, Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт,
-Насанд хүрээгүй хоёр эмэгтэйг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн. Улмаар 2023 оны нэгдүгээр сараас хойш Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдэлд иргэн Н, Т нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт,
-Насанд хүрээгүй дөрвөн эмэгтэйн эмзэг байдлыг далимдуулан бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт Н нарын зургаан хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Мөн үүнээс гадна насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлдэг байсэн хэрэг гарсан. Тодруулбал, төрсөн ээж нь 15 настай охиныхоо биеийг үнэлүүлж, мөнгийг нь өөрийнхөө дансаар авдаг байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлээд шалгаж байгаа.
Энэ хэргийн талаар албанаас өгсөн мэдээллээр “Насанд хүрээгүй охиноо биеийг нь үнэлүүлдэг байсан хэргийг илрүүлсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэсэн байдаг.
Уг хэрэг нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бөгөөд төрсөн ээж нь охиноо болон бусад насанд хүрээгүй охидыг зуучилж, биеийг нь үнэлүүлдэг байсан байж болзошгүй. Тэрбээр охиндоо хандаж “Битгий маяглаад бай. Зүгээр яваад ир. Мөнгөө над руу хий” гэх зэргээр тулган шаардаж байсныг нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд илрүүлээд байгаа гэнэ.
18 хүүхдээс хэдийг нь хил давуулж, биеийг нь үнэлүүлсэн, гадаадын иргэнд зуучилсан уу, хэдэн удаагийн үйлдлээр уг гэмт хэргийг золиос болгосон бэ гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдох ажээ.
Хүний наймааны золиос, хохирогч болохоос гадна насанд хүрээгүй хойд аав, төрсөн эцэг, ураг төрлийнхөндөө хүчирхийлэх нь нэмэгдэж байгаа харамсалтай мэдээ байна. Тодруулбал, өнгөрсөн 2023 онд гэхэд л 420 хүүхэд хойд эцэг, төрсөн аав, ураг төрөл, ах, дүүдээ хүчирхийлсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндуламаас тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 420 хүүхдийн дуудлага бүртгэгдсэн. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг харьяа орон нутаг, хорооных нь анхан шатанд нэгжид бүртгээд, шаардлагатай үйлчилгээг үзүүлсэн. Бэлгийн хүчирхийллийг хэн үйлдээд байна вэ гэхээр ураг төрлийн холбоотой, хамаатан садан, хойд эцэг, төрсөн аав, ах, дүү, аав, ээжийнх нь найз нөхөд л үйлдэж байна. Үл таних этгээдэд хүчирхийлүүлсэн тохиолдол 420 дуудлагын хоёр хувийг эзэлж байна. Бэлгийн хүчирхийллийн дуудлага жилээс жилд өсөж байгаа. Гэхдээ энэ нь илрүүлэлт сайн байгаагийнх нөгөө талаар энэ төрлийн гэмт хэргийг мэдээлдэг 108 төвийн утас ажиллаж эхэлсэнтэй холбоотой. Хохирогч хүүхдүүд өөрсдөө холбогдож дуудлага өгөх тохиолдол ч бий болж байна. Эцэг, эхийн хараа хяналтгүй, гэр бүлийн орчин сул хүүхдүүд л ийм төрлийн гэмт хэрэгт өртөж байна. Хүүхдүүдийг хэдэн цагт ганцаараа байдаг, өдрийг хаана өнгөрүүлдэг, ар гэрийнхэн нь араас нь явахгүй, эрх зүйн мэдлэггүй зэргийг далимдуулж ах, дүү, ураг төрлийнхөн буюу ойрын хүмүүс нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Тэгээд ар гэрийнхнийг нь ална, ах, эгчийг чинь зодно зэргээр айлган сүрдүүлж, нууцын зэрэглэлд гэмт хэргээ үйлддэг. Хохирогч хүүхдүүд ихэнхдээ 5-17 насныхан байгаа. Хүүхдүүд хэдий хэр хугацаанд хүчирхийлэлд өртсөн төдий чинээгээр сэтгэл санааны гүн хямралд ордог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирээдүйн амьдралдаа итгэлгүй, зан төлөв нь өөрчлөгддөг, гутранги үзүүлтэй, үүнээс болоод буруу замаар явах, муу үйл хийх зэрэг хор уршиг гардаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ганц удаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд зогсохгүй хүүхдийг эдгэн эдгэтэл сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй хуучин шигээ 100 хувь эдгэнэ гэж байхгүй. Хамгийн дээд талдаа 70-80 хувьд хүрч энгийн амьдралдаа шилждэг. Насны онцлог чухал учраас урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бэлгийн хүчирхийллээс гол урьдчилан сэргийлэх нь арга нь ердөө л бага болон өсвөр насны хүүхдэдээ анхаарал, хяналт тавих. Хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэнд ч найдахгүй байх хэрэгтэй. Мөн ярилцаж, ийм асуудалд өртөж болзошгүй гэдгийг сануулж, авах арга хэмжээг сайтар хэлж өгөх нь зөв” гэсэн юм.
Иймд эцэг, эхчүүд та бүхний насанд хүрээгүй хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, үл хайхрах хүчирхийллээс урьчилан сэргийлэхийг анхааруулж байна.
| ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |