Гурван жилийн өмнөх намар яг ямар өдөр байсныг нь сайн санадаггүй ч манай ангид шинээр нэг охин шилжиж ирсэн юм. Анх бусдын л адил түүнийг нэг их тоогоогүй. Шилжиж ирсэн охин нэлээд нийтэч яриасаг байсан болохоор аль хэдийнэ найзтай минь дотно болчихсон, хичээл дээр байнга л юуг ч юм яриад сууцгаадаг болсон. Хараад байсан тэр охин их өвөрмөц. Металл хөгжим сонсдог, нүүрээ ч сонирхолтой буддаг, загвараа олон өөрчлөх дуртай санагдаж байсан.
Анх яаж ярилцаж байснаа санадаггүй ч ярилцаад үзсэн чинь, өөрийн гэсэн дулаахан бас дотоод ертөнц нь үнэхээр гайхалтай санагдаж, нэг л мэдэхэд бид болсон байлаа. Одоо бол бүр сайн найзууд. Тусламж хэрэгтэй нэгэнд эргэлзэлгүй тусалж, хэн нэгнийг гадаад үзэмжээр нь ялгаварладаггүй, хэнтэй ч эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй харьцахыг эрхэмлэдэг миний найз. Учир нь тэр хэнээс ч дутахааргүй олон зүйл үзэж туулсан болохоор бусдын юу мэдэрч, бодож байгааг ойлгодог дэндүү гэмээр сэтгэлтэй охин.
Эхэндээ этгээд, сонирхолтой санагдаж байсан түүнтэй дотно нөхөрлөхөд, одоо бол миний мэдэх хамгийн хөгжилтэй, зөрүүд, ааштай төдийгүй ухаалаг, энэрэнгүй, тууштай, нямбай, хичээнгүй, хүлээцтэй, өөрийн хүсэл, мөрөөдлийн төлөө бат зогсдог, дотоод ертөнц нь мөнхөд гэрэлтдэг, цэцэгсээр дүүрэн тал мэт үзэсгэлэнтэй эрхэм нэгэн минь болсон.
Найз минь тив дэлхийг хөндлөн гулд туучин, түмэн янзын хүмүүстэй учирч, Норвегид туйлын туяаг харж, Хятадын алс бөглүү сууринд гадаад хэл зааж, Вьетнамд загасчны завин дээр хонож, Арабын хойгт бүтэн хоног илүү алхаж байж гатлах аварга агуйгаар нэвт явж, Гүржид усан үзмийн ургац хурааж, Европоор хэрэн хэсэхдээ эртний Грекийн баримлуудыг, сүр жавхлант Готик сүмүүдийг ч үзэн эрх дураараа, удаан гэгч нь аялаасай. Хамгийн сонирхолтой, сайхан бүхэн түүнтэй учраасай. Асрамжийн газар нээх мөрөөдлөө ч биелүүлээсэй. Мөрөөдлийнх нь нэгээхэн хэсэгтээ намайг ч гэсэн багтаагаасай.
Ягаахан уруултай, бүхнийг нэвт шувт унших мэт хурц харцтай, гэгээнээс гэгээн хүсэл тэмүүлэлтэй охины найз нь билээ, би.
| ЗУРВАС: ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ |
|
2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ
2025-11-10 15:27:57
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ
2025-11-10 15:24:23
Х.ГАНХУЯГ: Би өнөөдөр албаар улаан зангиа зүүсэн
2025-11-10 15:14:02
Ж.БАЯСГАЛАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо
2025-11-10 14:29:09
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025-11-10 14:22:01
ЗУРВАС: ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
2025-11-10 14:13:36
"ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАР" НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛНО
2025-11-10 14:12:47
Дэмчогийн хийдийг цахилгаантай болгожээ
2025-11-10 13:58:45
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
2025-11-10 13:52:45
Бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлж, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ
2025-11-10 13:50:49
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
2025-11-10 10:58:06
ОБЕГ: Дөрвөн иргэний амийг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
2025-11-10 10:46:12
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-10 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2025-11-10 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-11-10 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2025-11-10 07:00:00
SERYOJA: ХӨГЖИМТЭЙ НЭГ Л ХОЛБОГДСОН ХҮН ХЭЗЭЭ Ч ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ
2025-11-10 07:00:00
НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
2025-11-10 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -3 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-10 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛСӨЖ УНДААСНА
2025-11-10 06:00:00
Т.Сувд-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 06:05:41
Пара бочигийн Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртэв
2025-11-09 06:01:15
Н.Баярмаа, Э.Номинтуяа нар самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 05:55:33
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |