Шуугианы эзэн
Ялагдал гэдгийг мартаж явсан босоо аварга бол японы алдарт бөх, олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга, домогт тамирчин Каори Ичо байлаа. Түүний 13 жил тасралтгүй үргэлжилсэн 158 дахь ялалт, 2016 онд “Иван Ярыгин”-ы “А” зэрэглэлийн гран при тэмцээнд зогссон нь чөлөөт бөхийн ертөнцийг шуугиулсан, япончуудыг “шок”-онд оруулсан том сенсаци байв.
Каори Ичо аваргын тасралтгүй 13 жил үргэлжилсэн, ялалтад цэг хатгасан бөх бол “Алдар” спорт хороо “Аваргууд” академийн тамирчин Пүрэвдоржийн Орхон байлаа. Тэрбээр Каори Ичо аварыг зүгээр нэг сохор азаар ялаагүй. Олимп, дэлхийн аваргад нэг ч оноо алдалгүйгээр 10:0-ийн харьцаатай оноогоор цэвэр ялсан нь олны гайхаширлыг төрүүлж,”нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгасан” юм.
Спортын мэргэжилтэн, багш, дасгалжуулагчид тэр барилдаанд итгэж, ядан байв. Олимп, дэлхийн медальгүй, бөмбөрцөгт нэрээ хараахан дансалж амжаагүй яваа эгэл жирийн монгол охиныг тийм гайхамшигтай дайчин барилдаан хийснийг магтан биширхээс өөр арга үгүй байсан юм. Дэлхийн хэвлэл, мэдээллүүд тэр л барилдааны сенсациар бялуурч байлаа гэхэд хилс, дэгсдүүлсэн зүйл байхгүй биз ээ. Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд энэ барилдаан домог болон үлдсэн. Харин Каори Ичо аварга Япондоо очоод сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Миний өрсөлдөгч монголын охин хүчтэй байсан гэхээсээ илүүтэйгээр би сулхан байлаа. Надад том сануулга, туршлага хуримтлуулсан барилдаан боллоо. Энэ олж авсан туршлагаа ашиглан Риогийн олимпын наадамд хариугаа авахыг хичээх болно. Монголын бөх намайг маш сайн судалсан байна. Энэ ялагдлыг хэрхэн давж гарахаас их зүйл шалтгаална. Би улам хүчтэй болох ёстой” хэмээн хариулж байжээ. Яг үнэндээ Каори Ичо аварга хэлсэн ярьсандаа хүрэлгүйгээр П.Орхоноос зугтаж, олимпод түрүүлэх орон зай хайж, жин хасан Риогийн олимпод оролцож түрүүлсэн түүхтэй.

“Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 1993 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд мэндэлжээ. Долоон хүүхэдтэй айлын отгон охин. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын бага хүүхэд гэхэд төдийлөн эрх танхи өсөөгүй юм билээ. П.Орхоны өвөө цэргийн начин Бат хэмээх хүн аж. Харин ах нь аймгийн начин хүн. Тийм ч учраас П.Орхон өвөө, ах хоёрынхоо удмыг залгаж, дэлхий данстай мундаг сайн бөх болсон байх. Тэрбээр дунд сургуулийн нэгдүгээр ангиасаа эхлэн шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлсэн гэдэг. Түүнийг дөрөвдүгээр ангид орох жил тэднийх Улаанбаатар хотод нүүж иржээ. Хотод ирээд П.Орхон тэшүүрийн спортыг сонирхож хичээллэж үзсэн байдаг. Харин нагац ах нь П.Орхоныг 14 нас хүрдэг жил өөрийн хоёр хүүхдийн хамт “Алдар” спорт хорооны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Д.Энхтөр нарын шавь болгон өгсөн юм билээ. Ингэж л П.Орхоны дэлхийд нэрээ дуурьсагсан бөх болох түүх эхэлжээ.
.jpg)
2017 он Монголын чөлөөт бөхийн түүхэнд ивээлээ хайрлаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Пүрэвдоржийн Орхон алтан медаль зүүлээ. Монголын чөлөөт бөхийн түүхэнд долоо тав дахь, эмэгтэйчүүдээс гурав дахь дэлхийн аварга П.Орхон болов. Тэрбээр 2017 онд Парисын дэвжээнд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шерантай хийж оноогоор цэвэр ялж, Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан билээ. Улмаар “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог 13:0-ээр оноогоор цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Дэлхийн аваргын алтан медалийн төлөө, дэлхийн аварга, Европын хошой аварга Украины бөх Юлья Ткачийг 6:3-аар буулган авч Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулж, төрийн дууллаа Францын тэнгэрт эгшиглүүлж чадсан билээ. Ийнхүү бахдам амжилт гаргаж, дэлхийн аваргын долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан түүнд Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгийг олгосон юм.
П.Орхон Жакарта 2018 Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон юм. Гэвч түүнээс допинг илрэн “А” сорьц болон “Б” сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болж бас дахин шуугиан дэгдэв. Харин П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, гадны нөлөөтэй. Надад нотлох баримт бий” гэсэн. Гэвч Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, “UWW”-гээс Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр буюу 2022 оны 9 сарын 19-нийг хүртэл барилдах эрхийг хассан шийдвэр гаргасан билээ.

П.Орхоноос хориглосон бодисын жагсаалтад багтсан “Станозолол” хэмээх бодис илэрсэн байдаг. 2017 оны ДАШТ-ээс эхлээд 2018 оны Азийн наадам хүртэл нэг жилийн хугацаанд П.Орхон зургаан удаа шинжилгээ өгсөн байдаг. Тэр бүх шинжилгээний хариу бүгд зүгээр гарсан. Харин Азийн наадмын үеэр өгсөн шинжилгээнд ийнхүү бүдэрсэн аж. Азийн наадмын зохион байгуулагчдад П.Орхоныг хориотой бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэний дагуу шинжилгээ авч Олон улсын Допингийн эсрэг агентлагийн Катар Улсын Доха хот дахь итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн нь ийнхүү асуудал үүсгэсэн гэдэг. Азийн наадмын зохион байгуулагчдад, допингийн шинжилгээ өгөөгүй байхад П.Орхон хориотой бодис хэрэглэсэн байж магадгүй гэх мэдээллийг өгсөн нь хачирхалтай бөгөөд хардах үндэслэл болж байгаа юм.
Мөн түүнчлэн Жакарта 2018 Азийн зуны спортын XVIII наадамд П.Орхоны дасгалжуулагч Ц.Хосбаярыг явуулахгүй гэж хилийн хориг тавьсан нэг л шижиг түрүүлсэн асуудал мөнөөс мөн. Энэ бүхнийг Монголын чөлөөт бөхийн холбооныхон зориудаар зохион байгуулсан байж магадгүй гэсэн хардлагыг яах аргагүй төрүүлнэ. МЧБХ-ны удирдлагууд болон “Алдар” спорт хорооны дасгалжуулагчдын хоорондын таарамжгүй байдлын золиос нь П.Орхон болсон ч байх магадлалтай. Нүдээрээ инээмсэглэсэн, адтай сэргэлэн, хэлэх гэсэн үгээ хэнд ч шулуухан хэлчихдэг нэгэн бол П.Орхон. Түүний эрс шулуу, шударга зан зарим нэгний эгдүү, дургүйг хүргэдэг байхыг үгүйсгэх аргагүй. Дэлхийн аварга бөх, олимпын наадмын өмнө сэргээшийн төрлийн бодис хэрэглэж, өөрийгөө хорлоно гэж байхгүй. Хэн нэгэн түүний шинжилгээний дээжинд нь эсвэл хоол, ундад нь хориотой эм бэлдмэл, бодис хийсэн байж магадгүй юм. Энэ л үнэнд арай ойртох байх. Цаг хугацаа бүхнийг шүүж, үнэнийг тодоруулах байх гэдэгт л найдна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Олон улсын Допингийн эсрэг агентлагиас түүнд ногдуулсан дөрвөн жил барилдах эрхийг нь хассан хоригийн хугацаа энэ сарын 19-ний өдөр дууссан. Одоо П.Орхон дэлхийд ямар чансаатай, ямар ур чадвартай, хэр өндөр зэрэглэлийн бөх вэ гэдгээ харуулах цаг үлдлээ. Түүнд амжилт гаргахад допинг ямар хэрэг байгаагүй гэдгийг дэлхий дахинд нотлон харуулах байх. П.Орхон аваргын гайхалтай барилдааныг хүсэн хүлээж буй хөгжөөн дэмжигч, бөхийн спорт сонирхогчид тэсэн ядан хүлээсээр байна.
| Дэлхийг шуугиулан, япончуудыг “шок”-онд оруулсан охин |
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |