Ургамлын тоосны харшлын үе эхэлж, коронавирусийн халдвар дотоодод өргөн тархсан энэ үед халдвар болон харшлын ижил төстэй шинж тэмдгүүд илэрч буй. Иймд харшил болон “Ковид-19”-ийн эмчилгээ, шинж тэмдэг, амны хаалтны харшлын талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Уушги-Харшил судлалын тэнхимийн багш Н.Төвшинтөртэй ярилцлаа.
-Коронавирусийн халдвар дотоодод эрчимтэй тархаж буй энэ үед харшлын улирал эхлээд байна. Ковид-19 болон харшлын ижил төстэй болон ялгаатай шинж тэмдэг юу вэ?
-Энэ зуны хувьд ургамлын тоосны харшлын үе нь, SARS-Cov2 коронавирусийн шалтгаант “Ковид-19” цар тахлын халдварын ид тархалттай давхцсан нь үнэхээр онцлогтой байна. Манай оронд ургамлын цэцэглэлт, тоос хүртэх улирал 5-9 сард үргэлжилдэг. Ургамлын тоосны харшлын үед хамар загатнах, битүүрэх, найтаах, усан нус гарах шинж тэмдэг голлон илэрч нүд улайх, нулимс гоожих, хоолой тагнай загатнах, амьсгал бачуурах зэрэг шинж тэмдэг хавсран илэрдэг. Харин “Ковид-19” өвчний үед халуурах, хамар битүүрэх, амт, үнэр мэдрэхгүй болох, цээжээр өвдөх, үе мөч өвдөх, тамирдах, суулгах шинж тэмдэгүүд түгээмэл илэрч байна. Ургамлын тоосны харшил болон “Ковид-19” халдварын үед аль алинд нь найтаах, хамар битүүрэх, ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа.
.jpg)
-Коронавирусийн халдвар авахын зэрэгцээ харшил нь хөдөлсөн бол ямар арга хэмжээ авах вэ?
-“Ковид-19” халдварын үед та эхлээд түргэвчилсэн сорил өгөх хэрэгтэй. Түргэвчилсэн сорилд эерэг гарсан тохиолдолд PCR шинжилгээ өгөн баталгаажуулаад өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Харин ургамлын тоосны харшлын сэдрэлийн үед дээр дурдсан шинж тэмдэгүүд тод илэрдэг тул мэргэжлийн эмчтэй холбогдож, зөвлөгөө авах нь зүй. Тэгээд шаардлагатай гэж үзвэл харшлын арьсны сорил эсвэл цусанд харшлын шалтгаан тодорхойлох шинжилгээ өгч ямар шалтгаанаас болж зовиур илрээд байгаагаа тодорхойлуулах хэрэгтэй. Шалтгаанаа мэдэж байгаа тохиолдолд харшлын мэргэжлийн эмчид үзүүлж, ургамлын тоосны харшлын эсрэг эмийн эмчилгээ хийлгэнэ. Ямар эм, шүршлэг, дусаалгыг ямар тунгаар, хэр хугацаанд, яаж хэрэглэхийг харшлын эмч танд бичиж өгнө. Тэр эмчилгээг нь хийлгэж, эмчийн хяналтанд байвал хүндрэлээс сэргийлэх боломжтой.
-Вирусийн эсрэг эмийг харшлын эмчилгээтэй хамт хэрэглэх нь тохиромжтой юу?
-Ургамлын тоосны харшлын эмчилгээнд хэрэглэх гистамины эсрэг эмүүд, хамарт цацах үрэвслийн эсрэг дааврын бэлдмэлийн эмчилгээг “Ковид-19” халдварын үед үргэлжлүүлэн хийхийг Дэлхийн харшлын байгууллагаас зөвлөсөн байгаа. Вирусийн эсрэг бэлдмэл бол вирусийнхээ эсрэг өвөрмөц бусаар ерөнхий үйлчилгээ л үзүүлдэг.
-Коронавирусийн халдвараас хамгаалахын тулд амны хаалт зүүж буй. Гэвч амны хаалтыг удаан зүүснээр загатнах, улайх тохиолдол бий. Амны хаалтнаас харшилж болох уу?
-Товчхон хэлэхэд, амын хаалтнаас харшилж болно. Амны хаалтын материалаас хавьталын арьсны үрэвсэл үүсч болдог. Тухайлбал, мэс заслын полипропилен амны хаалтны бүтцэд байдаг бропонол, формальдегид, дибромбианобутан бодисууд нь арьсанд хүрэлцсэнээс тухайн хэсэгт харшил үүсгэх шалтгаан болж байгааг судлаачид тогтоочихсон байгаа. Ийм маскны харшилтай тохиолдол цөөн боловч бий. Тиймээс амны хаалтаа авсныхаа дараа нүүрээ бүлээн усаар угаачихаад, өөрт тохирсон арьс чийгшүүлэгч тос түрхэж байх хэрэгтэй.
-Харшлын улмаас вакцинжуулалтад хамрагдахгүй байгаа хүмүүс байж магадгүй. Ямар төрлийн харшилтай хүмүүс вакцин хийлгэж болохгүй вэ. Мөн ямар төрлийн харшилтай хүмүүс вакцин хийлгэхэд асуудагүй вэ?
-“Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын вакцинуудаас харшлын урвал илэрч байгааг нилээн сайн судалсан байгаа. Харшилтай хүн вакцин хийлгэж болох эсэх талаар олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид үндэслэн ЭМЯ-ны харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын харшил судлалын нийгэмлэг, АШУҮИС-ийн АУС-ийн Уушги-Харшил судлалын тэнхимээс манай оронд тохирох зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргэсэн. Энэ зөвлөмжид харшилтай хүмүүст коронавирусийн эсрэг вакцин хийлгэх заалт, харьцангүй эсрэг заалт, туйлын эсрэг заалтыг тодорхой заасан. Ургамлын тоосны, хүнсний, арьсны хавьталын харшилтай, астматай хүмүүс вакцин хийлгэж болно. Харин өөр өөр бүлгийн олон эмэнд харшилтай, өмнө нь харшлын шокод орж байсан хүмүүс вакцин хийлгэхэд харьцангуй эсрэг заалттай бүлэгт орно. Энэ бүлгийн хүмүүс мэргэжлийн эмчид хандан вакцины өмнө эмийн бэлтгэл эмчилгээ хийлгэсний дараа вакцинаа хийлгэж болно. Харин өмнө нь харшлын шокод орж байсан, “Ковид-19”-ийн эсрэг аль нэг вакцины эхний тунг хийлгэхэд харшилсан хүмүүс туйлын эсрэг заалттай бүлэгт хамрах тул вакцин хийлгэж болохгүй.
Б.Бадамзул
| Н.ТӨВШИНТӨР: Ургамлын тоосны харшил болон “Ковид-19” халдварын үед найтаах, хамар битүүрэх, ханиалгах зэрэг адилхан шинж тэмдэг илэрч байгаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |