Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу 2026 оны дол дугаар сарын 22-ны өдөр тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана-тай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав. Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилсан юм.
Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид тус комисстой хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв. Хатагтай Армида Салсиа Алисжабана Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа нотлов.

Түүнчлэн тэрбээр тус комиссын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцох гэж байгаа талаар мэдэгдэж, хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов. НҮБ-ын АНДЭЗНК нь НҮБ-ын бүс нутгийн тавдугаар комиссын нэг юм. Тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ази, Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын зохицуулах механизмыг тэргүүлдэг.
Комиссын үйл ажиллагаа бүс нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогын олон талт асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, гишүүн улсын дунд хамтын ажиллагааг дэмжих, мөн бодлогын зөвлөмж өгөх, дүн шинжилгээ, судалгаа хийхэд чиглэдэг бөгөөд хөгжиж буй гишүүн улсын хүний нөөц, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
| НҮБ-ын Байнгын төлөөлөгч В.Оюу итгэмжлэх захидлаа гардуулав |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |