Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв мужийн Шклов дүүргийн Александрия тосгонд 17 дахь удаагаа зохиогдож буй “Купалье” баярын арга хэмжээнд тус улсын Гадаад хэргийн яамны урилгаар оролцов. “Купалье” баярын арга хэмжээнд Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко оролцож үг хэллээ. Тэрбээр беларусийн соёл, зан үйл, дуу хөгжим, гар урлалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний ухамсрыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн “Купалье” баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн дотоод, гадаадын нийт зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлж, энэхүү баярыг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэв.
Элчин сайд Г.Байгалмаа Беларусь Улсын Засгийн газар болон Могилёв мужийн гүйцэтгэх хорооноос Элчин сайд нар болон Олон улсын байгууллагын тэргүүн нартай хийсэн албан бус уулзалтад оролцож, мөн үеэр Ерөнхий сайдын орлогч Н.В.Петкевич, Могилёв мужийн гүйцэтгэх хорооны дарга А.М.Исаченко, Шклов дүүргийн гүйцэтгэх хорооны дарга М.Л.Крицкий нартай товч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Түүнчлэн, Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн суралцаж төгссөн Александрийн дунд сургууль – музей, Аялал жуулчлалын үндэсний агентлагаас зохион байгуулсан “Беларусийн аялал жуулчлалын боломж” сэдэвчилсэн арга хэмжээнд тус тус зочлов. Энэ удаагийн баярын арга хэмжээнд гадаадын 23 улсын Элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, ОХУ-ын 30 бүс нутгийн 80 гаруй гар урлаачид болон Беларусь Улсын өнцөг булан бүрээс 100 гаруй мянган иргэн хүрэлцэн ирж оролцжээ.
| Элчин сайд Г.Байгалмаа Беларусийн “Купадлье” баярт оролцжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |