“Ковид-19” цар тахлын аюул дэлхий даяар тархаж, төрөл бүрийн салбарт аюулын “харанга”-аа дэлдэв. Улмаар улс орнууд соёл урлаг, спортын тэмцээн, наадмуудаа хойшлуулж, үйл ажиллагааг нь зогсоон хөл хорионы хатуу дэглэм тавьсан “ажилгүй” уран бүтээлчид, илүүдэл жинтэй спортын тамирчдыг “үйлдвэрлэв”. Цахим сүлжээгээр дамжуулан зар сурталчилгаа, ивээн тэтгэлгээр өөрийгөө болгочихдог уран бүтээлчид бий ч нөгөө талд олон нийтийн газар, наадам, шоунаас орлогоо олж, хоолоо олж иддэг “халтуурчид” ч бий. Харин спортын тал дээр жишээ авч үзвэл, Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчдын дундаж жин нь өнгөрсөн улирлын дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Зөвхөн соёл урлаг бус олон төрлийн салбарыг зогсолтод оруулсан коронавирусийн цар тахлын үед уналтад орсон урлагийн салбараа хөл хорионы үед дэмжихээр дэлхийн олон улс орон “тусламжийн гар”-аа сунгасан юм. Үүний нэгэн жишээ нь Их Британийн Соёлын яам, хэвлэл мэдээллийн BBC агентлаг нар хамтарч, английн уран бүтээлчдийг иргэдэд сурталчлан таниулах, тухайн уран бүтээлчдээр дамжуулан соёл, урлагт сонирхолтой иргэддээ зориулан онлайн сургалт явуулсан нь дэлхийн бүхий л улс орноос “өрсөж” соёл урлагийн салбараа “аварсан” үйлдэл болсон билээ.
Судлаачид бүхий л салбарын уран бүтээлчдийг залхуу, аль эсвэл хариуцлагагүй байгааг онцолж байна. Цар тахал, хөл хорионы үед ч мөн уран бүтээлчдийн хариуцах үүрэг байдаг ажээ. Цар тахлын аюул нь халдвар тээгчдэд бус түүнээс айж, эмээсэн иргэдэд ч нөлөөлдөг. Улмаар цар тахлаас айсан иргэд үймээн гаргаж, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах боломжтой тул тийм зүйл болгохгүйн уран бүтээлчид хичээн ажиллах ёстой гэнэ. Хөл хорионы үед иргэдийн соёл урлагийн контентоор хангаж, цар тахлыг даван гарах, иргэдэд итгэл үнэмшил, ура зориг өгсөн уран бүтээл хийх ажээ. Гэтэл уг үүргийг уран бүтээлчид нь өөрсдөө ухаараагүй байна.
Дэлхийд коронавирус дэгдэлт эрчимжихтэй зэрэгцэн Монгол Улс ч мөн түүнийг даган хөл хорионы дэглэм тогтоож, иргэд, олон нийтийг вирусийн аюулаас сэргийлсэн сайн хэрэг. Гэвч иргэдийн аюулгүй байдлыг хангасан шийдвэрийнхээ хажуугаар соёл урлагийн салбарыг “зөнд нь” хаяж байгааг дурдах зүй. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд удаагүй байгаа билээ. Хөл хорионы хугацаа дуусаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байгууллагуудад соёл урлагийн аль ч салбарын байгууллага үгүй. Төрийн удирдлагуудын зүгээс соёл урлагийн салбараа дэмжих үйл ажиллагаа зохион байгуулаагүйн зэрэгцээ хувиараа “бүтээдэг” уран бүтээлчдийн “хөлийг нь хорьж” байгаа нь хачирхалтай. Энэ зэргээр Монгол Улсын соёл урлагийн салбар “томчуул-ын шийдвэрийн “салхинд” хийсэж явна. Соёл урлагийн салбар байхгүй нь ч мөн аюулд хүргэж байгааг “аюулаас сэргийлэгчид” минь хэзээ ойлгох вэ.

| Хөл хорио ба соёл урлаг |
|
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |