Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай Б хүү Турк Улсад эмчилгээ хийлгэж байгаад шархаа даалгүй амьсгал хураасан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх дуудлага ГССҮТ-өөс ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, эмнэлэгт ухаангүй хүрсэн хүүг гурван настай Б болохыг тогтоосон юм.
-Хүүгийнх нь талаар сонссон монголчууд эмгэнэж, харамсаж байна. Уг нь хүүгийнх нь биеийн байдал сайжирч байгаа гэж байсан шүү дээ?
-Тийм ээ, миний гурван настай хүү биедээ ахадсан зовлон үүрч, тэр олон хагалгаа, зовлон бэрхшээлийг туулж, бие нь дээрдэж байлаа. Сэхээний тасагт байсан ч уруул нь хөдөлж, царай нь гэрэлтээд хөөрхөн болж байсан. Даанч харамсалтай нь гэнэт зүрх нь зогсчихсон. Хүүгээ эдгээж, хөл дээр нь босгохын тул хүний нутагт долоон сар бид хичээсэн ч харамсалтай зүйл боллоо. Итгэж чадахгүй байгаа ч эвлэрхээс өөр сонголт алга. Үнэхээр хүнд байна. Миний хүү долоо, найман удаагийн хагалгааг амжилттай давсан шүү дээ. Даанч харамсалтай байна.
-Эмнэлгийн зүгээс зөвхөн тархинд нь эмчилгээ хийж байсан юм уу?
-Хүү минь хүнд хэлбэрийн хатгалгаатай Туркт очсон. Ханиад хүрээд, эмнэлэгт үзүүлж, эм уулгахгүй байсаар хүндрүүлээд хатгалгаа болгочихсон байгаа юм билээ. Тэгээд уушги нь гэмтэж, асуудал үүссэн. Эмчилгээ хийлгээд уушги нь харьцангуй дээрдэж, зүгээр болсон ч тархины мэдрэлийн судсанд ачаалал өгч, уушги нь сэдэрсэн. Тэгээд гэнэт таталт өгч, зүрх нь зогсчихсон. Дархлаа муу, олон сар хөдөлгөөн хэвтэхээр цусны эргэлт мууддаг юм шиг байна. Уг нь миний хүү их хичээсэн. Даанч санаагаар болсонгүй. Хүний нутагт өдөр болгон л босоод ирэх болов уу гэж горьдож, залбирч байлаа.
-Хүүд нь эмчилгээ хийж байх явцад төлбөрийн асуудал үүссэн шүү дээ. Үүнээс болж эмчилгээ нь тасраагүй биз дээ?
-Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэн, ах, дүү, хамаатан садангийнхаа буянаар эхний хэдэн сао төлбөрийн асуудал бага тулгарсан. Харин сүүлийн саруудад эмчилгээний төлбөр нэмэгдэж, бидэнд асуудал үүсгэсэн. Гэхдээ амьд хүмүүс аргатай гэгчээр эмч, эмнэлгээсээ гуйгаад хүүгийнхээ эмчилгээ тасалдуулахгүй байхыг ихэд хичээсэн. Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хүүгийн минь ч эмчилгээ тасраагүй. Харин эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн өртэй үлдсэн. Сүүлд хүүгээ бурхан болсны дараа цогцсыг нь аваад Монгол руу явах гэсэн боловч өрөө төл гэсэн шаардлага тавьсан. Өрөө төлөхгүй бол хүүгийн минь цогцсыг өгөхгүй гэсэн. Тэгээд Туркт байдаг ахынхаа эд хөрөнгө болон өөрийг нь барьцаалах нь холгүй байж, өргөдөл, гомдол, амлалт бичиж өгч хүүгийнхээ цогцсыг авсан. Ах маань 200 гаруй сая төгрөгийг төлөх үүрэгтэй үлдсэн. Миний хүү эмчилгээ хийлгэсэн юм чинь бид төлбөрийг нь төлөлгүй яах вэ. Амьд хүмүүс байна яаж ийгээд л төлнө гэж бодож байна даа.
-Хүүг тань ийм байдалд хүргэсэн хүний ар гэрээс тусламж, дэмжлэг үзүүлээгүй юу?
-Хууль хяналтын байгууллагынхан хүүг минь зодсон араатанд зохих ял шийтгэлийг нь оноогоод, нөхөн төлбөрийг нь төлүүлэх байх гэж бодож байна. Бид хүүг минь зодож, тарчлааж, үхэлд хүргэсэн тэр этгээдэд бүх насаар нь хорих ял онооно гэдэгт итгэж байгаа. Шүүхийн байгууллага төлбөр мөнгөний асуудлыг шийдэх байлгүй. Яг үнэндээ мөнгө төгрөг, өр шир бодох тэнхэлгүй байна. Хүүгийнхээ цогцсыг арай гэж гуйж авч, Монголдоо авчирч, буяных нь ажлыг хийлээ.
-Хүүгийн ээж холбогдсон уу?
-Хүүгээ бурхан болдог өдөр би тэсэлгүй залгасан. “Миний хүү нас барчихлаа. Та нарыг бах ханав уу” гэж хэлсэн. Юу ч хэлэхгүй утсаа салгачихна лээ. Дараа нь тэр эмэгтэйн ээж залгаад “Хүүг өнгөрсөн гэдгийг сонслоо. Одоо та нар яах бодолтой байна” гэж асууж байна лээ. Бидэнд хэлэх ч үг олдоогүй. Төрүүлсэн үр нь үхэл амьдралын заагт зургаа, долоон сар тарчилж байхад биеийг нь асуудаггүй эх хүн байдаг юм байна. Үнэхээр гомдож, цөхөрч байна. Одоо тэр эмэгтэй Солонгос явах гээд виз мэдүүлчихсэн явна гэнэ лээ. Гэмт хэргийг нуун далдалж, араатныг өмөөрч, төрсөн үрээ эмнэлэгт хүргэхгүй цаг алдсан хүн гадагшаа зугтаах гэж байна шүү дээ. Хэлэх ч үг алга даа.
-Том хүү нь хэнтэй байгаа вэ?
-Хүү минь надтай цуг байгаа. Хэрэг гарснаас хойш би өөр дээрээ авсан. Сэтгэл санаа нь тогтворжиж, айх аюулгүй болсон. Гэхдээ дүүгээ бурхан болсныг сонсоод сэтгэлээр их унаж, дуугаа хураасан байдалтай л байна. Хүүхдийн сэтгэл зүй ч их хүнд байна даа.
-Хэрэг гардаг өдөр чухам юу болсныг том хүүгээсээ асуусан уу, та?
-Хоёр хүүхэд минь ээжтэйгээ хамт байр түрээсэлж байсан. Тэгээд ээж нь хамтран амьдрагч гэж Э-г дагуулж ирсэн байгаа юм. Хэсэг хугацаанд хамт байсан нь тодорхой болсон. Ингээд зогсохгүй хамтран амьдрагч болох Э-г залилангийн гэмт хэрэг үйлдэж, цагдаагийн байгууллагат эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдэж байсан гэсэн. Тэгээд хүүг зодуулсны дараа цагдаад баригдана гэж айхдаа эмнэлэгт хүргээгүй байгаа юм. Тэр өдөр хамтран амьдрагчийнх нь найз нэг шил архитай гэрт нь очсон байна лээ. Архи нь дуусаад, нөхрийнхөө найзтай цуг дэлгүүр гарсан гэсэн. Ингэхдээ хоёр хүүг минь хамтран амьдрагчдаа найдаад үлдээчихсэн байгаа юм. Нөгөөх нь ээжийг нь гэртээ орж ирэхгүй, удаад байхаар нь уурандаа хүүг минь зодсон гэсэн. Тэгээд хэдэн цагийн дараа ирэхэд нь ийм зүйл болсон байсан гэсэн. Тэр даруй эмнэлэгт үзүүлэхгүй нууж, бөө дээр хүртэл аваад очсон байгаа юм даа. Ингээд л биеийн байдлыг нь хүндрүүлчихсэн. Тэр үйл явдлаа санахгүй байна, тасарчихсан байсан гэх зэргээр худал мэдүүлж, хамтран амьдрагчаа өмгөөлдөг юм билээ. Хэлэх үг олдохгүй байна. Товчхондоо ийм л зүйл болсон.
| ТАЛИЙГААЧ ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ Ц: Хүүг минь араатны гарт үлдээсэн ээж нь Солонгос руу зугтах гээд байж байна |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |