Энд тэнд хот барина гэж баахан мөнгө төсөвлөж, хуйларцгааж байгаад эхнээс нь мартаж байгаа бараан түүх бидэнд бий. Уг нь, дарга нар ярьж, хэлдэг шигээ шинэ хот бариад нийслэлчүүдийн жил бүрийн толгойны өвчин болсон утаа, түгжрэлийн асуудлыг шийдэж өгвөл юутай сайхан бэ. Даанч тэдний ажил бардам амнаас цаашгүй болчихоод байгааг эхний ээлжийн төсөл буюу Майдар хотын дүр төрх ил тод харуулж байна. 2018 оны наймдугаар сарын Засгийн газрын тогтоолоор тус хотын 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2019 оноос хот байгуулалтын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэж байв. 2030 он гэхэд Майдар хотод 100 мянган хүн ам суурьшина гэж тооцож байсан ч Майдар бурхны дутуу баригдсан дүр, хэдэн план зурагнаас өөр юмгүй олон жил болж байна. Майдар хотыг Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд байхдаа санаачилж, Ерөнхийлөгч болсон хойноо хүчлэн зүтгүүлсэн. Ард түмнээс хандив цуглуулах “Их Майдар” сан байгуулагдсан. 2014 оны наймдугаар сарын 4-нд Дээрхийн гэгээн Богд Жавзандамба хутагтын өргөө болон Ламын гэгээн, Манзушир хутагтын өргөөний шав тавих ёслол, Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болоход тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, хамба лам Д.Чойжамц болон улс төр, нийгэм, шашны томоохон төлөөлөлүүдтэй оролцож байлаа. Эхлүүлсэн хотоо барьж дуусгаагүй байж дахиад Хүннү хот барина гэж попорцгоож эхэлсэн. Дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудлаа ч бүрэн шийдээгүй байтал нь тус хотын нэрийг гурван удаа, хариуцан ажиллах даргыг нь мөн гурван удаа сольчихоод байгаагаас харахад бас л бүтэл муутай ажил болох нь андашгүй болоод байна. Гэсэн ч балгас болсон Майдар хотын бараан түүхийг Хүннү хот давтах вий, М.Батбаяр дарга аа. Хот шиг хот барих нь таны үүрэг болчихоод байгаа гэдгийг сануулж байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэ дагуу нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлт хийсэн. “Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ хоёр жилийн өмнө мэдэгдэж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын нээлтэд оролцон, тууз хайчилж байв. 2022 онд уг хотын зураг төслийн ажилд л гэхэд 30 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлыг дагаж бий болох уг шинэ хотыг анх “Аэро сити” гэж нэрлэж байснаа 2020 онд Засгийн газраас санал оруулж, УИХ-ын тогтоолоор Шинэ Зуунмод хот гэж нэрлэхээр болсон юм.
Гэтэл Засгийн газраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ энэ оны нэгдүгээр сарын 24-нд баталснаар тус хотын нэрийг Хүннү хот гэж өөрчилсөн. Хүннү хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж тооцсон. Тус хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ.
“Хүннү” хотын захирагчаар Соёлын дэд сайд асан М.Батбаярыг томилоод удаагүй байгаа. Тэгвэл байгуулагдаагүй хотын захирагчаар томилогдсон М.Батбаяр тавилга, тоног төхөөрөмж авахаар 1.3 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Тодруулбал,
-“Хүннү хот”-ын бүтээн байгуулалтын ногоон барилгын зөвлөх үйлчилгээний ажил- 280сая төгрөг
-“Хүннү хот”-ын Захирагчийн ажлын албанд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга- 422 сая төгрөг
-“Хүннү хот”-ын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах хүрээнд үзэсгэлэнд ашиглагдах гэрэлт самбар нийлүүлэгчийг сонгон шалгаруулах- 96 сая төгрөг
- "Хүннү хот"-ын бүтээн байгуулалтын ногоон барилгын зураг төсвийн ажил- 400 сая төгрөг
-“Хүннү хот”-ын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтад оролцогчдыг байрлуулах болон холбогдох үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах- 100 сая төгрөгийн тендер зарлаж, зарцуулалт хийжээ.
| НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |