• Өнөөдөр 2026-02-14

С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ

2025-12-22,   12461

         Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Хонгор, хүү Б.Нацаг нь “Монгол ураниум ресурс” ХХК-ийг эзэмшдэг. Харин С.Баярын хүү, охины “Монгол ураниум ресурс” ХХК нь “Эрээн толгой” ХХК-ийг М.Чингүн гэгчтэй хамтран эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар М.Чингүн нь ажилладаг ажээ. 
 
Тэгвэл С.Баярын хүү, охин болон М.Чингүн гэгчийн хамтын эзэмшлийн “Эрээн толгой” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Эрээн толгой”-н нүүрсний уурхайг эзэмшдэг. Тэдний “Эрээн толгой”-н уурхай нь 1.0 тэрбум тоннын нүүрсний нөөцтэй, эртнээс л Эрдэнэцагаан сумынхан ухуулахгүй гэж тэмцэж, харж хамгаалж ирсэн том орд. Гэхдээ “Эрээн толгой” ХХК-ийнхан “Эрээн толгой”-н уурхайг ухаад эхэлчихсэн. Удахгүй уурхайдаа 2600 ажилчин, 600 жолооч ажиллуулж, жилдээ 1.0 их наяд төгрөгийн нүүрс хятад руу худалдах төлөвлөгөө баталжээ. Тэгээд болоогүй, нүүрсээ хятад руу хямд зардлаар, хурдан гаргахын тулд “Эрээн толгой”-н уурхайгаас урагшаа Бичигт-Хатавч боомт хүртэл 110 гаруй км хатуу хучилттай авто замыг төрийн түншлэлээр, тэгэхдээ 240 тэрбум төгрөгөөр барихаар ажлаа эхлүүлжээ. Товчхондоо, С.Баярын хүүхдүүд болон М.Чингүн гэгч нь “Эрээн толгой”-н уурхайд олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа, тэр хэрээр олон их наяд төгрөг олохоор төлөвлөж байгаа гэсэн үг. 
Сүхбаатар аймаг дахь "Эрээн толгой"-н нүүрсний уурхай
       “Эрээн толгой” ХХК-ийг эзэмшигч С.Баярын хүүхдүүдийн хувьд, охин Б.Хонгор нь Амеркад дизайнер мэргэжлээр төгсөөд ирсэн, Монголд “Мэйкери” гэх гар урлалын урлан ажиллуулдаг. Харин хүү Б.Нацаг өнгөрсөн хавар “Сentral” телевизийн шоунд оролцож эчнээ танил болсон, 22 настай, Австралид сэтгэл зүйчээр суралцдаг. Тэгэхээр “Эрээн толгой”-н уурхайд хүүхдүүдийнх нь гэхээсээ С.Баярын оролцоо их бий гэсэн үг.  
С.Баярын охин Б.Хонгор, хүү Б.Нацаг

Тэгвэл С.Баярын хүү, охинтой “Эрээн толгой” ХХК-ийг хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал М.Чингүн гэж хэн бэ. 

       Сангийн сайд асан С.Баярцогт “Оюу толгой”-н гэрээг байгуулахаасаа өмнө толгой компани болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг 1.3 сая ам.доллараар худалдаж авсан. Улмаар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Оюу толгой”-н гэрээг байгуулмагц тооцоолсон ёсоор толгой компани болох “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш огцом өссөн. Тэгмэгц нь С.Баярцогт “Айвенхоу Майнз” компанийн хувьцаагаа 2.7 сая ам.доллараар зарж асар их ашиг олсон. Мэдээж энэ мөнгөө хэсэгчлээд ч болов Монголд оруулж ирэх хэрэгтэй. Ингээд С.Баярцогт өнөөх 2.7 сая ам.долларынхоо 1.2 сая ам.долларыг 2010 оны дөрөвдүгээр сарын 21-нд оффшор компанийнхаа Швейцарын банк дахь дансаар дамжуулан Монгол улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай данс руу шилжүүлсэн. 
 
Оффшороос С.Баярцогтын 1.2 сая ам.долларыг дансандаа хүлээж авсан “Ийстерн металс” ХХК-ийн эзэмшигч нь тухайн үеийн Голомт банкны Дэд захирал бөгөөд Эрсдлийн удирдлагын газрын дарга М.Чингүн гэх залуу байсан. Ингээд М.Чингүн өнөөх 1.2 сая ам.долларыг “Ийстерн металс” ХХК-ийнхаа данснаас гаргаж, бэлэн мөнгө болгон цүнхэлж бэлдсэн. Улмаар С.Баярцогт өөрөө М.Чингүний Голомт банк дахь албан өрөөд ирж цүнхтэй мөнгөө аваад явсан. Өөрөөр хэлбэл, М.Чингүн нь тухайн үед Голомт банкны Эрсдлийн удирдлагын газрын дарга байсан учраас С.Баярцогтын оффшороос шилжүүлсэн 1.2 сая ам.долларыг Голомт банкнаасаа бэлэн мөнгө болгож гаргахад асуудал байгаагүй гэсэн үг. Мөн С.Баярцогт оффшор дахь мөнгөө монгол руу яаж баригдахгүй оруулж ирэх, хэний дансыг ашиглавал аюулгүй байх вэ гэдгээ маш сайн тооцоолдог байсан нь эндээс харагдана. 
 
     Мэдээж, С.Баярцогт, М.Чингүүн хоёр эртний танилцууд. М.Чингүн нь 2000 оноос Голомт банканд зээлийн мэргэжилтнээр анх ажиллаж эхэлсэн. Яг тэр үед буюу 2000 онд С.Баярцогт “Товхонхан” ХХК-иа байгуулсан. Ингээд 2000 оноос С.Баярцогт М.Чингүнтэй танилцаж, “Товхонхан” ХХК-даа Голомт банкнаас зээл авдаг болсон. Тэдний энэ харилцаа 10 жил үргэлжилж, 2010 он гэхэд М.Чингүн нь С.Баярцогтын оффшорын мөнгийг хувийг компаниараа дамжуулах хэмжээнд дотнын дүү нь болчихсон байсан гэсэн үг. 
Тайлбар: Голомт банкны удирдлагын баг, Дэд захирал М.Чингүн, 2012 он
          
       Хамгийн ноцтой нь, С.Баярцогтын оффшороос шилжүүлсэн мөнгийг монголд тосож авч, бэлэн мөнгө болгох ажлыг хариуцаж байсан М.Чингүн гэгч нь одоо Ерөнхий сайд асан С.Баярын хүү, охин хоёртой “Эрээн толгой” ХХК буюу “Эрээн толгой”-н нүүрсний уурхайг хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.
"Эрээн толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Чингүн
        Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт хоёр “Оюу толгой”-н гэрээг хамтдаа байгуулж, “Оюу толгой”-гоор хамтдаа хөлжсөн гэж буруутгагдаж, 2020 онд хамтдаа шоронд хоригдож, 2021 онд хамтдаа суллагдацгаасан. Гэтэл одоо С.Баярын хүү Б.Нацаг, охин Б.Хонгор болон С.Баярцогтын оффшорын мөнгийг хариуцаж байсан М.Чингүн нар хамтдаа “Эрээн толгой”-нүүрсний уурхайг ажиллуулж байгаа нь санаандгүй давхцал, тохиолдол байж болох уу. 
 
Эсвэл, “Оюу толгой”-н гэрээнээс хойш 16 жил өнгөрч, хэн хэн нь хэргээс мултарч, шоронгоос ч суллагдаж, нэг ёсондоо айдгаа авдартаа хийсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт хоёр “Эрээн толгой”-н уурхайг хамтдаа ажиллуулж, олон жил “нуусан” оффшорын мөнгөөрөө хөрөнгө оруулж, нууц хөрөнгөө нүүрсээр өсгөхөөр хамтрав уу. 
Тайлбар: С.Баяр, С.Баярцогтын шүүх хурал, 2020 он

С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 84
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 09:50:08
    Suhee: ENE MUIU 2 T EH ORNOOSOO URAVSAN ZUOL ANGIAR 10 JILIIN YAL OGOH HEREGTEI MIU HUZUUGUI SAIHAN BALAG 2 T ECHNEE YAL OGOOD 10 JIL OGOO
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 11:29:58
    Зочин: Улсад буцааж аваад иргэддээ хувьцаа эзэмшүүлээ... эсвэл бүр ажиллуулахгүй хаа хой үедээ үлдээе, цаг нь болхоор ашилга...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 10:01:04
    цэцгээ: энэ хүмүүсийн хувийн уурхай гэж байхгүй шүү ард түмний өмчийг луйвар хийж авчхаад одоо буцаагаад аваач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 09:59:54
    цэцгээ: энэ хүмүүсийн хувийн уурхай гэж байхгүй шүү ард түмний өмчийг луйвар хийж авчхаад одоо буцаагаад аваач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 17:54:59
    Irgvn: Hudal Mongol ner zvvsen udam sudargvi ******** sheesnvvd vnen dee saihan Galzuurch bas mun ch saihan Oodorch baih yumaa ! Gehdee ene tsagt ened ertuntsud bish gehed Shudraga, buzar 2ig ylgaj Salgado Gazar bii Gagvi ! ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 12:07:14
    Тийм биз: Хятадууд нүүхс авахгүй бол тэгээд эд юугаа зардаг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 21:02:54
    Иргэн: Монголын түүхийг төрийг өөрсдийгөө гээд бодчихсон юм байх даа Үнэхээр зэвүү хүрч байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 21:01:39
    Иргэн : Шууд хөрөнгийг хурааж битүүмжлээд улсын орлого болгооч тэгэх цаг удахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 21:00:10
    Ээж : Арай ч дээ ямар богино бодолтой өчүүхэн хүмүүс вэ НЭР ТӨР ҮНЭТ ЗҮЙЛ ЁС СУРТАХУУНАА худалдсан байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 08:19:44
    Х: С.БАЯРЦОГТЫГ 1000 ХАРЛУУЛАХ ТУСАМ ТОДОРНО ГЭРЭЛТЭНЭ. ТЭР МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ НЬ МЭДРЭГДДЭГ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 08:16:12
    Х: С.БАЯРЦОГТ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ЭХ ОРОНЧ ЁС ЗҮЙТЭЙ. ХИНШҮҮ ЖОНХУУ АВААСҮРЭН ГҮНБАЛАЙ МЭТИЙН АЦНАРТАЙ ХАРЬЦУУЛАШГҮЙ ШҮҮ ЧИГЧИЙ ХУРУУНД НЬ Ч ХҮРЭХГҮЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 21:57:55
    bayarmaa: Гайхуулаад байдгиймууу, баахан мөнгөний тоо гайхуулж байснаа чив чимээгүй болдог, доромжилсоор л байх уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 18:34:27
    Ок: Иймэрхүү улс төрч нэртэй хүмүүсийг шоронд биш хөрөнгийг нь хураах нь л улс эх оронг аварна ш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 13:32:37
    Ор: За за цус үзэцгээх үү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-14 17:08:47
    Зочин: SAWI80955877XALYYN SEXSYGEER MASSAJ UILCHLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-14 16:48:28
    М: Үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хураах хуулиас айгаад Алтангэрэлийг Оюун-эрдэнэтэй хамт унагаасан луйварчдын гар хөл бологч нь, нөгөө Ноорог болоод түүнмйг дэмжигсэд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-14 12:45:05
    Dd: Myanganbayar shig, Battulga shig gadniinhand ordoo zarchihaagui ezemshij olborloj baigaa yum baina onooson yuliig edleed garaad risen huuhdee gishuun bolgoh geegui, said bolgoh geegui G. Bayariig nudist g y uund uhna ve? Olon ulsad tahlah nuultei Ene uvgen neg Saihan Marta I uder gadniin herenge tataad nuurs himiin tsogtsolbor baiguulc hihval heden mongol hun talhtaigaa zolgohgui vol.......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-14 12:32:06
    Од: Шунал гэж аймаар юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 21:09:34
    Зочин: Эх орны баялгаа хурааж ав. Хууль санаачлах хэрэгтэй. Ядахдаа юм байхгүй шдэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 17:19:13
    Зочин: Хувь хүний уурхай гэж юу байх вэ дээ!!! Бүх ашигт малтмалтай уул уурхайг хувь хүмүүсээс төр хурааж авмаар байна!!! Хөрсөн доорхи эрдэнэс, ашигт малтмалыг хэдхэн хулгайч хуюьдаа захиран зарцуулах эрхгүй баймаар!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-12 11:26:07
    Би : Үгсэн хуйвөлсан л байна ш дээ Хулгайчуудыг даврааж болохгүй хөрөнгийг нь хурааж үр удмаар нь ялла
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 19:33:21
    Иргэн: С.Баяр чинь хичнээн олон авгай хүүхэдтэй юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 17:18:07
    Дарь: Хөрөнгийг нь хурааж цалин тэтгэвэртээ нэмэх хэрэштэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 16:17:33
    Speznazzz: Алах хулгайч нар зургаа тавьжил бай….каддафы шиг болгондоо та нарыг!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 16:15:35
    Togoo: Nugel nudes olnoo gedeg bhaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 15:51:40
    Зочин : Та нар муусайн хулгайч урвагч нар энэ улс орон ард түмнийхээ эсрэг нүгэл хийж байгаагаа ойлгож байна уу та нар болон ач зээ нар чинь хэдэн үеэрээ идээд барихгүй хөрөнгө мөнгө төгрөг байгаад ямар ашигтай юм бол бурханий үүлий үр хаалга андуурахгүй гэж үр хүүхдүүдээ ирээдүйн ач зээ нараа ямар зовлон бэрхшээл тулгарах бол гэж бодож үзсэн үү хулгайч урвагч нараа за та нар өнөө маргааштай сайхан амьдарч бай удахгүй цагийн болохоор бурхан тэнгэр хариу өгнөө та нар Монголын ард түмний ядуу байлгасан доромжилсон эх орон газар шороо Байгалын баялгийн ан амьтан энэ бүгдийн хараалыг амсаж үзээгүй зовлон бэрхшээлийг мэдрүүлэх цагийн ирний за
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 15:17:53
    Бат: Баяр сайд шиг сайн ухаантай хүн алга гээд чарлаад байсан хамтарсан хулгайгаа л нуух гэсэн юм байж Та нарын хөрөнгө бол авилага,хулгай, луйвараар бий болсон хөрөнгө Монголын ард түмний хөрөнгийг хулгай ,албан тушаал, луйвардах та авсан ,одоо буцааж өг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 13:35:18
    Иргэн : Энэ үхэж бсан монголын хөрөнгөөр үр хүүхдээрээ цусалж гударч бгаа муу хулгайчуудыг зохих ялы нь өгч хамаг хураагаачээ . Энэ тэнд очиж зугаалсан тансагласан өөрсдийн өмч юм шиг гударч бгаа энэмэт хог шааруудыг нэн даруй шоронд хатаа . Арай дэндүү цусалж бна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 12:51:10
    Наран : Эрээн толгой Баяр Баярцогт хоёрнх биш .Газараа баялагтай нь хураагаад л авчих .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 12:34:36
    Х: Хулгайчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 11:46:57
    Хариу: Хэдэн сарын өмнө хууль бусаар олсон мөнгийг хурааж авна гэсэн хууль гаргана гээд байсан санагдаад байх юм. Тэр хуулийн төсөл яасан бэ? Уг нь их зөв хууль болох байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 09:30:34
    Orgil: Ustgah l yostoi humuus shuu dee, yasan ih shunal ve.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 06:45:25
    Зочин: Юун Баяр, Баярцогт нарын Эрээнцавын уурхай???!!! Тэр чинь Монгол улсын баялаг, ард түмэн ашиг шимийг нь хүртэх ёстой эрдэнэс!!! ХУРААЖ АВААД, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИЖ БУЙ ХУЛГАЙЧУУДЫГ ШОРОНД ХОРЬ!!!! ЭЗЭН НЬ ЮМАА МЭДДЭГ, ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 05:56:16
    Зочин.: Хулгайчууд хулгай хийсэн мөнгөөрөө үр хүүхдүүд хамтрагч нартайгаа эзэгнэж байгааг болиулах хэрэгтэй. Харин барьж шалгаж шоронд хийж нөхөн төлүүлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 05:18:05
    Зочин: С.Баяр ,Баярцогт нарын үр хүүхдүүдийг нь алах хэрэгтэй,Эх ороноо зарсан,худалдсан нүгэлийг нь үүрүүлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 05:17:55
    Зочин: С.Баяр ,Баярцогт нарын үр хүүхдүүдийг нь алах хэрэгтэй,Эх ороноо зарсан,худалдсан нүгэлийг нь үүрүүлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 05:17:18
    Зочин: С.Баяр ,Баярцогт нарын үр хүүхдүүдийг нь алах хэрэгтэй,Эх ороноо зарсан,худалдсан нүгэлийг нь үүрүүлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-11 00:33:55
    Зочин: Монголчууд бүгдээрээ эзэмших ёстой шүү.Яахаараа томчууд...томчуудын хүүхдүүд эзэмшиж ард түмэн ядуу явах ёстой гэж... Шууд хурааж улсын мэдэлд ав....түүгээрээ цалин тэтгэвэрээ нэм хөөе ....тэнж унасан тэгэгүүд бас байх юм аа. Бүгдийн хөрөнгийг хураа юун даварцан ......айн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 22:01:24
    Бат: Одоо болидоггүй юмуу эд нар, цуцлаад хөрөнгийг нь хураах хэрэгтэй шүү дээ , шоронд хийлдээ тэгээ л болоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 22:01:23
    Бат: Одоо болидоггүй юмуу эд нар, цуцлаад хөрөнгийг нь хураах хэрэгтэй шүү дээ , шоронд хийлдээ тэгээ л болоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 22:00:58
    Бат: Одоо болидоггүй юмуу эд нар, цуцлаад хөрөнгийг нь хураах хэрэгтэй шүү дээ , шоронд хийлдээ тэгээ л болоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 22:00:57
    Бат: Одоо болидоггүй юмуу эд нар, цуцлаад хөрөнгийг нь хураах хэрэгтэй шүү дээ , шоронд хийлдээ тэгээ л болоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 21:08:52
    Зочин: Эд нарт ийм их орд газар авах мөнгө байхгүй төрийн мөнгөөр авсан нь тодорхой шүү дээ. Шууд л хурааж авах хэрэгтэй. Ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүсийн бүгдийнх нь хөрөнгийг хураавал таарна. Төрд орсон хүн бүр тэдний хамсаатан ойр дотны хүн бүр хөрөнгөжсөн бүхнийг хурааж авах нь зөв гэж харж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 21:08:28
    Зочин: Эд нарт ийм их орд газар авах мөнгө байхгүй төрийн мөнгөөр авсан нь тодорхой шүү дээ. Шууд л хурааж авах хэрэгтэй. Ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүсийн бүгдийнх нь хөрөнгийг хураавал таарна. Төрд орсон хүн бүр тэдний хамсаатан ойр дотны хүн бүр хөрөнгөжсөн бүхнийг хурааж авах нь зөв гэж харж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 20:57:56
    Хужаа нар үхэж далдар: Өмхий хужаа нар даам гарчих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 19:08:03
    зочин: Занданшатараа! Иймэрхүү том хулгайч нартайгаа хэзээнээс тэмцэж, хариуцлага тооцох юм бэ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 18:46:39
    Зочин: Бусад улсаас хөөгдсөн Рио тонто МОНГОЛД минь эзэн болгосон хулгайчуудтай нь хамт хөөж гаргах эрх ард түмэнд бүрэн бий. Хамаг баялгийг ухаад өртэй гэж солиордог арай даварч б.а Нэгдэж тэмцэх хэрэгтэй б.а Бүх аймаг сумдаас морьтойгоо цуглаад улс дотроо тойроход дэлхийг эзлэхээс хэцүү байв гэж. НИЙЛЦГЭЭЕ. МОРИТОН МОНГОЛЧУУД МОРИНДОО. ГАЛ МОРИН ЖИЛ ТЭМЦЛИЙН ЖИЛ

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 18:46:38

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 18:46:07
    Зочин: Бусад улсаас хөөгдсөн Рио тонто МОНГОЛД минь эзэн болгосон хулгайчуудтай нь хамт хөөж гаргах эрх ард түмэнд бүрэн бий. Хамаг баялгийг ухаад өртэй гэж солиордог арай даварч б.а Нэгдэж тэмцэх хэрэгтэй б.а Бүх аймаг сумдаас морьтойгоо цуглаад улс дотроо тойроход дэлхийг эзлэхээс хэцүү байв гэж. НИЙЛЦГЭЭЕ. МОРИТОН МОНГОЛЧУУД МОРИНДОО. ГАЛ МОРИН ЖИЛ ТЭМЦЛИЙН ЖИЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 18:45:58
    Зочин: Бусад улсаас хөөгдсөн Рио тонто МОНГОЛД минь эзэн болгосон хулгайчуудтай нь хамт хөөж гаргах эрх ард түмэнд бүрэн бий. Хамаг баялгийг ухаад өртэй гэж солиордог арай даварч б.а Нэгдэж тэмцэх хэрэгтэй б.а Бүх аймаг сумдаас морьтойгоо цуглаад улс дотроо тойроход дэлхийг эзлэхээс хэцүү байв гэж. НИЙЛЦГЭЭЕ. МОРИТОН МОНГОЛЧУУД МОРИНДОО. ГАЛ МОРИН ЖИЛ ТЭМЦЛИЙН ЖИЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 18:45:53
    Зочин: Бусад улсаас хөөгдсөн Рио тонто МОНГОЛД минь эзэн болгосон хулгайчуудтай нь хамт хөөж гаргах эрх ард түмэнд бүрэн бий. Хамаг баялгийг ухаад өртэй гэж солиордог арай даварч б.а Нэгдэж тэмцэх хэрэгтэй б.а Бүх аймаг сумдаас морьтойгоо цуглаад улс дотроо тойроход дэлхийг эзлэхээс хэцүү байв гэж. НИЙЛЦГЭЭЕ. МОРИТОН МОНГОЛЧУУД МОРИНДОО. ГАЛ МОРИН ЖИЛ ТЭМЦЛИЙН ЖИЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 16:56:19
    Зочин: Монголын газрын баялаг яагаад хувь эзэмшилд оруулдаг байна аа болиулах хэрэгтэй хууль гаргаж болсон бол бас Цуцалж хурааж болох л ёстой доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 16:17:56
    Иргэн: Хүчтэй Төр,хатуу гар байдаг ч болоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 16:00:44
    Дүүдүү: Ямар аймаар юм бэ БУШУУХАН ҮНДСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙГ БАТЛАЖ хүмүүсийг нь ЭХ ОРНЫ БАЯЛАГИЙГ БҮЛЭГЛЭН ШУНХАЙН СЭДЛЭЭР ДЭЭРЭМДСЭН ЯЛТАН БОЛГОХ ЁСТОЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 15:57:40
    Zochin: Нэг зүйлийг ерөөсөө ч ойлгодоггүй юм. Монгол хүмүүс газар эдлэх эрх бүхий хуультай. Тэр нь хэмжээтэй. Харин ямар хүмүүс газрыг ингэж баялагтай газар авах, ашиглах эрхтэй байдаг юм бол? Хууль нь байна уу? МАНАН л биз дээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 15:06:12
    Эрдэнэ : Инээдтэй мэдээ их гарах нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:50:01
    Тэнгэр. : Энэ хүрэн нүүрсний орд нь 68 сая тонн нөөцтэй байхад, сенсаци хийх гээд 1 тэрбумын нөөцтэй гэж шаах юм. Ийм нүүрсний орд уурхай бол илчлэг муутай тийм сайн эд биш гэсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:48:58
    Зочин : Баяр, Баярцогт та хоёр их өндөр наслаарай гэж ерөөе! Өндөр наслахгүй бол энэ их хулгайлсан мөнгөө идэж барахгүй биздээ, хоёр нохойн баасаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:46:42
    И: Баярын хүүхдүүдийн эх хэн бэ? Эхнэр ч үгүй байр ч үгүй л юм явсансан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:43:06
    Иргэн: Баяр,Баярцогт хоёр арай л дэндүү шунажээ.ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ,ЗОРИГТОЙ ААВЫН ХҮҮХДҮҮД ЭД НАРТАЙ ТООЦОО БОДОХ ЦАГ ҮЕ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:42:56
    Зочин: SADAR XUCHINDUULI80955877SEXSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:36:59
    Ард: Ханаж цадахгүй нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:36:57
    Ард: Ханаж цадахгүй нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:36:55
    Ард: Ханаж цадахгүй нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:28:08
    Бавгар: Нэгэнт ил болсон мөнгө угаасан асуудлыг одоо хуулийн байгууллагууд шалгаж нэг тийш нь болгох ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:12:14
    Иргэн: Суганы үс царайлсан энэ новш их даам гэсэн үү. Аргагүй л топ өлөн хулгайчуудын суганы үс юмаа. Анх ураны тодотголтой байгаад дээд шүүхийн шүүгч нарын буянаар нүүрс болсон уурхай гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:10:32
    Иргэн: Суганы үс царайлсан энэ новш их даам гэсэн үү. Аргагүй л топ өлөн хулгайчуудын суганы үс юмаа. Анх ураны тодотголтой байгаад дээд шүүхийн шүүгч нарын буянаар нүүрс болсон уурхай гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 14:00:06
    Иргэн : Монгол улсын ерөнхий сайд хийж байсан хүн иймэрхүү юманд орооцолдоно гэдэг нь түүхэнд үлдэх хар толбо юм даа!!! Ичих булчирхайгүй СҮ, Батболд алт ухаж байсан гэж иргэд ярьцгаадаг, одоо Нацагийн Багабанди алт ухаж байгаа гэсэн энэ бол туйлын ёс зүйгүй хүмүүсийн шинж чанар шүү!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 13:29:17
    зочин: мафи
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 13:09:40
    С. Батпүрэв: Түмний хөрөнгийг Лиценз нэрээр хувь хүнд өгдөгөө зогсоо.Өгсөнөө буцаац ав.Их хурлын гишүүд зориг гаргах хэрэгэй болждээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 13:08:20
    С. Батпүрэв: Түмний хөрөнгийг Лиценз нэрээр хувь хүнд өгдөгөө зогсоо.Өгсөнөө буцаац ав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 12:58:44
    Батаа: Новшууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 12:52:41
    И: Хурааж ав!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 12:49:55
    Зочин : УИХ-ын хяналтын хэлэлцүүлэгт С.Баяр очихгүй байгаа нь гэмтэйн шинж. С.Баяр, С.Баярцогт хоёр тус бүр ном гаргаж булхайгаа нууж байна даа. Баримт нэртэй цаасан булхай. Хахуулийг ил өгч авдаггүй, нарийн аргыг эдийн засгийн алуурчин компаниуд хийх байлгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 12:48:16
    ЗОЧИН: За битгий худлаа шаагаад байгаарай.Баярд хүү байхгүй .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 12:40:01
    Тогоо: Эрээнтолгойд хоёр ч хятад компани ажилладаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 11:05:24
    Дашаа: За, шаалдаа! Голомтын Писаагийн гөлөг Баяр Писаа 2ын гэж яривал үнэн ойрхон байх. Баярын энэ хүрэн нүүрсний уурхай гэж хүн тоохгүй хог гэсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 10:53:31
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 10:36:32
    56: Битгий ШАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 09:54:39
    Зочин: SEKSEER BIEE UNELLEED SEKSDEED XAMTRAGCH BOLI ANUSDI BOOW XXI BOOW DOLOOJ TOMSGN XELEERE DYRTAI DOLOOMOOR80955877 VANXANI SEKSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 09:30:15
    ванга: Баярууд удахгүй үйлийн үрээ эдэлж шоронгийн хадаас болох нь тодорхой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-10 09:24:35
    Зочин: Толгой мэргэжилтэнүүд хаана ч ажиллаж болно, тэгээд ч тас танихгүй улны аваргыг хэн ч ажилд авахгүй, хамтрахгүй, мөнхөд уландаа байж бүхнийг зүхэгч болно.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188