“Монголын төмөр зам” ТӨХК-ийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын найзууд толгой дараалан удирдаж байгаа. Тодруулбал, тэрбээр “Хөвсгөлийн хүчтэн”, “Хөвсгөл хөгжил сан”, “Хөх тэнгэр” нийгэмлэг гэх гурван байгууллагад туслах, зөвлөх, найзууд, хамтран зүтгэгчид, тойрон хүрээлэгчдээ “нэгтгэдэг”. Уг төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд л ТӨХК-ийг удирдаж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал, сүүлийн хэдэн жил түүний зөвлөх, найз гэх “сэтэртэй” эрхмүүд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг удирдлаа. Дээрдсэн ч үгүй, доордсон ч үгүй байна.
Эргэн сануулахад, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг П.Ганхүү гэх этгээд багагүй хугацаанд удирдсан. Тэрбээр “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээний тэргүүнээр ажиллаж, Л.Мөнхбаатар гишүүнтэй багаасаа нөхөрлөж ирсэн нэгэн. Үүнээсээ өмнө “Эрдэнэс монгол”-ын захирлаар ч томилогдож байсан түүхтэй. П.Ганхүүгийн удирдаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийг О.Батчулуун гэгч нь өнгөрсөн оны сүүлийн өдрөөс хариуцаж ажиллах болсон. О.Батчулуун нь 1999-2008 онд Л.Мөнхбаатар гишүүнтэй Хууль зүй, дотоод хэргийн яаманд хамт ажиллаж байсан эртний найз нь. Мөн О.Батчулуун сүүлийн арав гаруй жил Л.Мөнхбаатар гишүүний зөвлөх, “Хөвсгөлийн хөгжил” сангийнх нь Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн нэгэн. Эцэст нь, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг Л.Мөнхбаатар гишүүний найзууд, зөвлөх нь толгойлон дараалан удирдаж байгаа гэх дээрх өгүүлбэр тодорхой харагдах болов уу.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийг О.Батчулуун гэх удирдаад жил болох нь. Тэгвэл бид түүний жилийн хугацаанд зарласан “асуудалтай”, анхаарлын төвд байх тендерүүдийн мэдээллийг эхний удаад хүргэж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн албаны сайтыг 40 сая төгрөгөөр засварлуулах тендерийг О.Батчулуун хамгийн сүүлд зарлажээ. Угтаа тус компанийн мэдээ, мэдээллээ хүргүүлэх олон нийтэд хүргэдэг албан ёсны веб сайт бий. Гэхдээ тус веб сайт нь “хуучирч”, хангалттай биш байгаа учраас зөвхөн шинэчилж, засвар хийлгэхэд л 40 сая төгрөг төлөвлөсөн байна. Тендерийг арванхоёрдугаар сарын 5-нд зарлаж, 15-нд санал хүлээж авахаар тусгажээ.
Одоогийн байдлаар тус тендер зарлагдаж, эцсийн үр дүн нь гараагүй байна. Өөрөөр хэлбэл, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн албан ёсны веб сайтыг О.Батчулууны санаанд нийцүүлж, засварлах компани тодроогүй байгаа гэсэн үг. Үүнээс гадна, О.Батчулуун энэ онд 90 гаруй тендер зарлажээ. Үүнээс онцгойлж танилцуулбал,
-17 хаалганд ухаалаг цоож суулгах- 10 сая төгрөг,
-Хархорум хотод ойн зурвас байгуулах төслийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, тохижуулах- 400 сая төгрөг
-Тавилга худалдаж авах- 105 сая төгрөг,
-Автомашин худалдаж авах- 824 сая төгрөг,
-Компьютер худалдаж авах-459 сая төгрөг,
-Бичиг хэргийн материал- 98 сая төгрөг,
-Гэрлэн хаягжилт хийх- 37,9 сая төгрөг,
-Ухаалаг дэлгэц худалдаж авах- 31 сая төгрөг гэх зэргээр тендер зарлажээ. Магад тэвчиж болох зардал байсан уу гэдгийг сануулах үүднээс онцоллоо.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун сайн нэрээр ч ард түмэнд танигдаагүй. Хэдэн жилийн өмнө ҮХЦ-ийн дарга асан Б.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, согтуурсан үедээ "өгзөг" базсан хэрэгт холбогдсон. БНСУ-ын хэвлэлүүд ҮХЦ-ийн дарга асан Б.Одбаярыг Korean air-ийн онгоцны үйлчлэгчийн өгзгийг базсан, хамт явагсдын хамтаар согтуурхаж, шар айраг нэхсэн, зүй бус харилцаа үүсгэсэн хэмээн мэдээлж, монголд дуулиан дэгдэж байлаа. Гэхдээ хамгийн хачирхалтай нь, Б.Одбаяр дээрх мэдээллийг намжих үед өөрийгөө өмөөрч, БСНУ-ын хууль хүчний байгууллагад гүтгэгдсэн гэж ярьж байжээ. Сонирхолтой нь, Б.Одбаярын ёс бус дуулианы үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун хамт явсан гэдгийг Монголын хэвлэлүүд бичиж байсан удаатай. Тэр бүү хэл Б.Одбаяр ойрын хүндээ “Өөрөө үйлчлэгчийн биед хүрээгүй, харин тухайн онгоцонд суусан О.Батчулуун гэх иргэн ийм үйлдэл гаргасан, түүнийг нь өмөөрсөн” гэж тайлбарласан талаар монголын хэвлэлүүд онцолж гэгдэж байсан юм. Энэ үеэс Монголын ард түмэн О.Батчулууны бүдэг бадаг мэдэж эхэлсэн удаатай.
| УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |