Хятадын Хармөрөн мужийн Харбин хотод жил бүр цас, мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ баярыг тохиолдуулан аварга том цасан хүн бүтээдэг уламжлал сүүлийн жилүүдэд тогтсон бөгөөд энэ жил 19 метр өндөртэй цасан хүнийг бүтээж, шинэ амжилт тогтоох гэж байна. Том улаан малгай, ороолттой энэ цасан хүн Харбины нэрийн хуудас болсон юм. Зургаан давхар байшинтай тэнцэх өндөртэй цасан хүнийг бүтээхэд 3000 куб метр цас ашиглаж, олон хүнээс бүрдсэн баг ажиллан босгож байна.
Эх сурвалж: “Анд” студи.

.jpg)
| Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |