• Өнөөдөр 2025-07-07

Н.ЭНХШҮР, Н.МӨНХШҮР: Ихэрээрээ гавьяат авч байгаа тохиолдол ховор гэж хүмүүс ярьж байсан болохоор хамтдаа энэ хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна

2025-07-07,   196

     Монголын оюун ухааны академийн шилдэг тамирчид, Дэлхийн хошой аварга, Гиннесийн рекорд эзэмшигч ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ. Тэд "Гэр бүл болон бидний оюуны спортод үзүүлсэн амжилтуудыг төр үнэлээд шагнал гардуулсанд маш их талархаж байна. Их сургуулиа дөнгөж төгсөж өчигдөр ирээд л багш нараасаа гавьяат тамирчин болсон гэдгээ сонсоод эхэндээ итгэж өгөхгүй маш их догдолсон, сандарсан. Ихэрээрээ гавьяат авч байгаа тохиолдол маш ховор гэж хүмүүс ярьж байсан болохоор хамтдаа энэ хүндтэй шагналаа авсандаа маш их баяртай байна. Гэр бүл, багш нартай хандаж та нарынхаа урам зориг, итгэлээр бид хоёр энэхүү шагналаа авч чадсан шүү гэж хэлмээр байна.  Цаашдаа улам их амжилт үзүүлж, хичээх болно" гэлээ.

 


Н.ЭНХШҮР, Н.МӨНХШҮР: Ихэрээрээ гавьяат авч байгаа тохиолдол ховор гэж хүмүүс ярьж байсан болохоор хамтдаа энэ хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188