Бүтэн жил хүлээсэн наадам асуй. Нар хуртай зун тэгширч, найраг, эгшиг хосолсон монгол наадам айлсаж байна. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр бяр нь тэгширсэн эрчүүд ид хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шимтэй яриатай болдог.
Дэлхийд ганцхан монгол наадамд хэний хүү түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын хэн гэдэг харваач бусдаасаа мэргэн байх бол хэмээн хүн бүхэн өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж. Хүлгийн тоос хүүхдийн гийнгоо хүчтэний дэвээтэй Монгол наадам хаяанд ирлээ. Төрт ёсны их баяр наадам Монголоороо бахархаж, огших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай билээ.
.png)
Тулгар төрийн төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадам хаяанд ирлээ. Монгол Улсын үндэсний их баяр наадам нь олон зууны тэртээгээс уламжлалтай. Монгол хүүхдүүд гурван настайгаасаа морь унаж, дээл, гутлаа урагдтал ноцолдож, хавчаахай нумаар тарвага, зурам харваж өсдөг байв. Техник, технолигийн хурдтай эрин үед энэ бүхэн биднээс алсуур холдож, мартагдах гээд байгаа. Тэр бүхнийг мартуулахгүй байх, нүүдэлчин монголчуудын дэлхийд ондооших соёл, уламжлал, зан заншлын дархлааны нэгэн хэсэг нь яах аргагүй монгол наадам билээ.
Дэлхийд ганцхан Монгол Улсын үндэсний их баяр наадам нь олон зууны тэртээгээс уламжлалтай. Баяр цэнгэлийн манлай Монгол наадмын түүхэн товчоо нь одоогоос 5-10 мянга орчим жилийн өмнө Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй үүсэн бий болсон цагаас эхэлдэг гэж түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хүннүгийн түүхийн тухай хятад сурвалжид ч наадмыг өнө эртний түүхтэйг бичиж үлдээсэн нь бий. 1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг их эзэн Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон гэж үздэг.
.jpeg)
Харин манай улстөрчид, УИХ-ын эрхэм гишүүд маань “Улсын наадмаас илүүтэйгээр Увс аймгийн 100 жилд” анхаарлаа хандуулж байгаа гэнэ. “Увсын бөхчүүдэдээ улсын наадмаас илүү Увсын 100 жил чухал шүү” гэж захиаж байгаа гэх яриа чих дэслээ. Гэхдээ энэ арай дэгс яриа болов уу. Хэн хүн унасан газар, угаасан усандаа хайртай байлгүй яах вэ. Гэхдээ төрт улсын ёслол, хүндэтгэлээс илүү аймгийн ой гэж байх ёсгүй билээ. Монголчууд “Жалга, довны тулга тойрсон” үзэл бодлоосоо хальж, дэлхийн монгол туургатны хэмжээнд сэтгэх хэрэгтэй байгаа. Монгол наадмаа дэлхийн монгол туургатны их баяр наадам болгон тэмдэглэн өнгөрүүлэх ёстой баймаар байгаа юм. Улсын баяр наадамд монгол туургатан, халимаг, тува, хакас, хазара, буриад, саха, тунгус, өвөр монголчуудаа барилдуулж болдоггүй юм бол долоон сарын 13-14-ний өдрийг дэлхийн эсгий туургатан монголчуудын урлаг, соёлын их наадмын өдөр болгон тэмдэглэж яагаад болохгүй билээ. Үүнээс илүү Увс аймгийн 100 жилийн ойн баяр чухал байгаа юм уу, УИХ дахь Увсын угшилтай эрхэм гишүүд ээ.
.jpeg)
Увс аймгийн 100 жилийн ойн баярыг долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Энэ жил Увс аймаг болон Увс аймгийн Түргэн, Сагил, Давст, Завхан, Тариалан, Малчин сумдын 100 жилийн ой мөн тохиож байна. Увс аймаг 100 жилийн ойн баяр наадмаа Баруун бүсийн даншиг наадам нэртэйгээр зохион баййгуулж, 512 бөхийн барилдуулахаар болжээ. Түрүүлсэн бөхийг "Lexus-600" автомашин, үзүүрлэсэн бөхийг хоёр өрөө байраар мялаах юм байна. “Хүннү” хамтлагийг хүртэл урьж тоглуулна гээд эхэллээ.
Увсын 100 жилийг УИХ-ын гишүүдээс илүүтэйгээр Орос, Хятад, Казах, Киргиз, Узбек Улсад, их гүрнүүдийн ашиг сонирхол, түүхийн он цагийн уртад хуваагдан сууж буй дөрвөн ойрад түмний тасархай халимаг түмэн чинь харин хамгийн их харуулдан суугаа болов уу. Монгол наадмыг халх дөрөв, шавь тавын нутгийн хэмжээ, хязгаараас давуулан, холыг харж сэтгээчээ УИХ-ын 126 гишүүд минь. Дэлхийн монголчуудын баяр наадмыг халх, ойрад, буриад зүүн монголын наадам гэж жижигрүүлэн, 21 аймаг, 330 сумын ойн наадам гэж үнэгүйдүүлсээр 104 жилийн нүүрийг үзлээ. Их Монгол Улсын задрал, жалга, дов, тулга тойрсон үзлээс болж, бутарч, жижгэрч, бусдын идэш болсон билээ. Дэлхийн Монгол туургатны их баяр наадмыг туурга тусгаар Монгол Улс сэргээх ёстой.
.png)
УИХ-ын эрхэм гишүүд минь уламжлалаа сэргээж, ухаан бодлоо цэгцэлж, уур омгоо дарж, ууж, идэхээ зохицуулж, жалга, довны үзлээсээ салах болтугай. Энэ жилийн наадам хаяанд ирчихлээ. Дараа жилийн наадам хол биш ээ, ойрхон. Эрүүл явбал ирэх жилийн наадмыг үзэх л болно. Хотол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай. Наадмын дараа наадам үргэлжилсээр намартай бид золгохоор байна.
| МОНГОЛ НААДАМ АЙЛСАН ИРЛЭЭ |
|
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |