Хамрын хийд хүртэл галт тэрэгтэй хоёр өдрийн “аялал”-д яваад ирлээ, өнгөрсөн долоо хоногт. Аялал гэх үгийг хашилтад хийсэн байгааг уншигч та анзаарч байгаа байх. Үнэндээ энэ аль нэг тийш газар орон үзэх аялал гэхээс илүү “Киноны нүүдэл” хөтөлбөрт хамрагдаад төсөл нь шалгарсан уран бүтээлчид Сандэнс, Венец, Берлин, Дани зэрэг олон улсын кино наадмын эрхмүүдэд төслөө биечлэн танилцуулах “аялал” байв. Галт тэрэг долдугаар сарын 1-ний 20:50 цагт Сайншанд руу хөдөлж, эхлээд бид хөгжөөнт байдлаар хоорондоо танилцацгаасан юм.
Төсөл нь шалгарсан уран бүтээлчдээс урьд Монголд ирж, уран бүтээлчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, ярилцлага хийж буй олон улсын продюсер, мэргэжилтнүүдийг уншигч танд танилцуулах нь зүйтэй байх. “Киноны нүүдэл” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Сандэнс наадмын ЛАБ-н хөтөлбөр боловсруулагч Мэттью Таката, Европын продюсеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ульрик Болт, “Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Берлиналь талентсын захирал Тобиас Паусингер, Венецийн кино наадмын мэргэжилтэн Алессандра Пасторе нар ирсэн юм.

Ингээд төсөл танилцуулах үндсэн ажил руугаа орж, эхэнд танилцуулах таван төслийн уран бүтээлчид тус бүр бэлтгэлээ базааж, бусад нь тэднийг сонсож суув. Танилцуулгын салхийг хагалж Ж.Жамъянсүрэн найруулагч, залуу продюсер Ч.Гэрэл нар “In the Bеginning” богино хэмжээний кино болон “Шар хөвийн зэрэглээ” бүрэн хэмжээний төслөөрөө танилцуулж, харилцан ярилцаж, зөвлөө мэдээлэл авсан юм.
Төслийнхөө тухай болон “Киноны нүүдэл” хөтөлбөрийн талаар Ж.Жамъянсүрэн найруулагч “Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн кино урлагийн ертөнцөд амьдарч, амьсгалж байгаа хүмүүсийн үзэл санаа, бодол, мэдрэмжид миний хийх гэж байгаа бүтээл ямар сэтгэгдэл төрүүлж байгааг сонсож, тэднээс үнэт зөвлөгөө авч, санал бодлоо солилцож байгаа нь уран бүтээлчийн хувьд өөр мэдрэмж, том урам зориг өгч байна”гэж байв.
Тэдний араас залуу найруулагч Б.Тамир “Жинжийгийн төрсөн өдөр”, найруулагч Э.Алтан-Од, продюсер Э.Тамир нар “Little like”, продюсер Т.Ариунчимэг “Vega”, найруулагч Т.Алтантуяа “Сар” төслүүдээ танилцуулсан юм. Төслөө танилцуулж буй уран бүтээлчдийн ихэнх нь англи хэлтэй байсан учир олон улсын продюсер, найруулагчидтай ойлголцоход илүү давуу талтай байсан бөгөөд “Киноны нүүдэл” хөтөлбөрийн санаачлагч Б.Номинтуяа мөн зарим уран бүтээлчдэд орчуулга хийн, ярилцаж байв. Үргэлжлүүлэн бид “Хөх тавилан” тэргүүтэй олон сайхан бүтээл найруулсан, мөн олон улсаас шагнал хүртэл хүртэж байсан найруулагч Т.Алтантуяагаас хөтөлбөрийн талаарх сэтгэгдлийг нь сонссон юм.
Түүний хувьд энэхүү хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдаж байгаа бөгөөд эхний жил зохиолч Д.Пүрэвмаагийн “Манго жимстэй цай” төслөөр оролцож мөн шилдэг арван төслийн нэгээр шалгарч байсан байна. Тэрбээр “Сүүлийн үед манай улс Соёлын яам, Кино урлагийн зөвлөлтэй болоод кинонд хайртай, энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс гадны зөвлөхүүдийг Монголд урин авчирч Монголын киночдыг чадваржуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь “Киноны нүүдэл”. Миний хувьд энэ жил хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний “Сар” кино төслөөр оролцож, шилдэг арван төслийн нэгээр дахин шалгарсандаа баяртай байна. Өгөөж дүүрэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон сайхан зүйл сурч, мэдэж, төслүүддээ тусган авч байна” гэсэн юм.
Эхний өдрийн оройн танилцуулга ийн амжилттай өндөрлөж, маргааш өглөө нь бид Сайншанд хотод хүрсэн юм. Галт тэрэгнээсээ бууж, амралтын газраа төвхнөж амжсан улс үргэлжлүүлэн төслөө танилцуулах ажилдаа орсон. Үлдсэн таван төслийн эхэнд залуу уран бүтээлч Д.Золбаяр “Цасхан” төслөө танилцуулсан бол түүний араас залуу найруулагч Дөлгөөнзул, продюсер Ч.Дэлгэрцэцэг нар төслөө сайжруулахад хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг авсан юм. Үргэлжлүүлэн залуу уран бүтээлч О.Пагма “Манин Гамбаа” төслийнхөө талаар яриа өрнүүлж, олон улсын уран бүтээлчдээс хэрэгтэй мэдээллээ авсан юм.
Хөтөлбөрийн тухай тэрбээр “Анх удаа гал тэрэг дотор кино төслийн танилцуулга хийж буй процесстой танилцаж, гадны том продюсер, уран бүтээлчдээс биечлэн зөвлөгөө мэдээлэл авч байна. Хөтөлбөрийн сургалт, хичээл бол энэ оны аравдугаар сараас хэдийнэ эхлээд, алсын зайнаас бид тус уран бүтээлчдээс зөвлөгөө мэдээлэл авч байсан. Өнөөдөр харин ийнхүү чухал мэдээллийг авч байгаадаа баяртай байна” гэлээ. Цаашлаад залуу найруулагч С.Нарангэрэл төслөө танилцуулаад, үндсэндээ төсөл танилцуулах үйл ажиллагаа дуусаж, олон улсын продюсер, мэргэжилтнүүд уран бүтээлч бүрд ганцаарчилсан ярилцлага хийсэн юм. Сайншандад буусан өдөр уран бүтээчдийн хувьд хүссэн асуултаа асууж, хариултаа авах боломж дүүрэн хугацаа болж өндөрлөсөн бол маргааш нь Хамрын хийд хүрч, Баянзүрх хайрханд залбирч, тэмээ унах зэргээр өдрийн хагасыг өнгөрүүлээд нийслэлийн зүг галт тэрэгтэй суун хөдөлцгөөсөн юм. Мэдээж буцахдаа галт тэрэгт мөн цахим сургалт болж, уран бүтээлчид хоёр өдрийн уулзалтаа дүгнэн ярилцацгаасан юм. Ингээд долдугаар сарын 4-ний өдөр Чингис хаан музейд “Олон улсын кино хөгжүүлэлт, өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болж, олон улсын шүүгчид залуу найруулагч Б.Тамирын “Жинжийгийн төрсөн өдөр”, Д.Золбаярын “Цасхан” төслийг шалгаруулж, хөтөлбөрт хамрагдсан бусад уран бүтээлчдэд сертификат олгосон юм.
| ГАЛТ ТЭРЭГТЭЙ “КИНОНЫ НҮҮДЭЛ” ФОРУМ |
|
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
ХЭНИЙ Ч БУРУУ БИШ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |