Төрийн сэнтий өвлөгддөг болох нь. Ураг удмаараа төрийн сэнтийд залрахаар улайран зүтгэгчдийн арми бий болжээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Дөлгөөн. Тэр угтаа УИХ-ын гишүүн болох гэж зүтгэхээсээ урьтаж Хөгжлийн банкны хэрэгтээ ял сонсох байсан. Гэвч тэгсэнгүй, бүүр иргэдийг төлөөлөх гишүүн болохоор санархаж эхэллээ.
Хөгжлийн банкны хэрэгт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаах, хахууль авах, өгөх, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, нотлох барим хуурамчаар бүрдүүлэх, худал мэдүүлэх зэрэг гэмт үйлдлүүдээр холбогдсон 80 хүн, дөрвөн компанид яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Гэтэл Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Дөлгөөний хэргийг прокуророос тусгаарлах санал гаргаж, авч үлдээд сураггүй боллоо. Хэрэг нь сураггүй болж, эзэн нь төрийн сэнтий рүү зүтгэж байна гэсэн үг л дээ.
Хөгжлийн банкны талаарх сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Г.Дөлгөөнд хандаж "Таныг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татсан” гэх мэдээлэл байсан. Энэ хэвээрээ байгаа юу. Хэрэг ямар шатандаа байгаа вэ" гэж асуухад Г.Дөлгөөн "Надад холбогдох гэх хэрэг шалгагдаж байгаа. Яллагдагчаар татагдсан хэвээрээ байгаа. Хэрэгт холбоотой мэдээлэл задруулахгүй гэх нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэж хариулсан байдаг.
Хариулт хэлэх боломжгүй гэж хэлснээс нь хойш жил тойрлоо. Энэ хугацаанд Г.Дөлгөөн Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудлаасаа бууж, сонгуульд бэлдлээ. Өөр өөрчлөгдсөн зүйл үнэндээ алга.
Хэнтий аймгаас УИХ-д гурван удаа сонгогдсон Н.Ганбямба гэж хэн бэ гэхээс илүүтэй банкны салбарт 10 гаруй жил ажиллаж, Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад байсан Г.Дөлгөөн хэн бэ гэдгийг танилцуулах нь зүйтэй болов уу. Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, тэр ондоо Монгол банкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт Нягтлан бодогчоор ажилд орсон байдаг. Г.Дөлгөөн 2016 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирлаар томилогдсон.
2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр
Монголбанканд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
Г.Дөлгөөний жилийн орлого 152 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 101 сая төгрөг байна. Тэрбээр 165 сая төгрөгийн 40 адуу, 140 үхэр, 420 хонь, 87 ямааг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 62 сая төгрөгийн үнэтэй LEXUS RX 350 машин, Нийт 1 тэрбум 120 саяын үл хөдлөх хөрөнгөд нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, эзэмших 0.07га-2, ашиглах 10м/кв газар багтжээ. Г.Дөлгөөн нь хадгаламждаа 313 сая төгрөгтэй, 535 саяын зээлтэй. Аавынхаа эзэмшлийн “Жононхолдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийн нэгдлийн нэг хувь, Эс ди Солюшнс ХХК-ийн хувьцаа эзэмшигч.
| ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Г.ДӨЛГӨӨН ХЭНТИЙНХ ГЭДГЭЭРЭЭ ХЭРГЭЭС “МУЛТАРЧ”, УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХООР САНААРХАЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
Х.НЭРГҮЙ: Багийн гишүүд бие биеэ ойлгож байж л амжилт гаргана
2026-01-08 07:00:00
СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ
2026-01-08 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-01-08 07:00:00
Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
2026-01-08 07:00:00
“ХОРИХ АНГИЙНХАН ТУРААЛААР НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙГ ХӨНЖИЛД НЬ БООГООД АВААД ГАРДАГ БАЙСАН”
2026-01-08 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-01-08 07:00:00
ИХ ТАЙГЫН ЭЗЭН
2026-01-08 07:00:00
"Задлаагүй захиа" кино бүх театрын дэлгэцнээ энэ сарын 15-наас гарна
2026-01-07 17:30:04
НЭРТ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, ШҮҮМЖЛЭГЧ П.БАТХУЯГ АГСНЫ ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖЭЭС
2026-01-07 16:40:00
Э.Энхсайханд "Милан-Кортина 2026" өвлийн олимпын эрх авах боломж бий
2026-01-07 11:00:25
Олимпын аварга Машүү Бейкерын сургалт Увс аймагт эхэллээ
2026-01-07 09:59:39
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
2026-01-07 09:57:30
Чөлөөт бөхийн улсын аварга маргааш эхэлнэ
2026-01-07 09:46:08
Дасгалжуулагчийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-01-07 09:39:01
ЭСРЭГ ДҮРИЙН РИНГИН ДЭЭР ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ
2026-01-07 08:42:27
Э.ЭНХЖИН: Муайтай-гийн тулаан хийж сурна, болно, чадна гээд л их өөрийгөө зоригжуулдаг байсан
2026-01-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-01-07 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2026-01-07 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-01-07 07:00:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙСАН НОЦТОЙ БАРИМТ
2026-01-07 07:00:00
МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХАН: ААВ МИНЬ ЗОВЛОНГИЙН ӨМНӨ БӨХИЙГӨӨГҮЙ, ХАТУУЖИЛТАЙ, НОЁН НУРУУТАЙ, ХҮНИЙ ДЭЭД ХҮН БАЙЛАА
2026-01-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |