Энэ сарын 14–31-ний өдрүүдэд Монгол Улс, ОХУ-ын Зоонозын өвчин судлалын байгууллагуудын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зохион байгууллаа.
Хамтарсан багийн гишүүдийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр хүлээн авч уулзан, тандалт, судалгааны явц, үр дүн, тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2026 оны долдугаар сард хийсэн тарваган тахлын голомтын гүнзгийрүүлсэн тандалт, шинжилгээ болон энэ удаагийн Монгол, ОХУ-ын хамтарсан тандалт, судалгааны лабораторийн шинжилгээний дүнгээр тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илэрч, байгалийн голомт идэвхтэй байгаа нь тогтоогдлоо.
Иймд идэвхжсэн голомтыг эрүүлжүүлэх, хүн амын халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор шимэгчгүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.
Монгол Улс, ОХУ-ын дөрвөн байгууллагын хамтарсан энэхүү тандалт, судалгааг 2026–2029 онд тогтмол зохион байгуулах юм.
Ингэснээр хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын нөхцөл байдал, эрсдэлийг хамтран үнэлж, тандалт, судалгааг тогтмолжуулахын зэрэгцээ хүн амыг тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.


| Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |