Үндэсний аудитын газраас 2025 онд төрөөс улс төрийн намуудад олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын тайлагналд аудит хийж дүгнэлт хийжээ. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2025 оны тавдугаар сард тогтоол гаргаж улс төрийн намуудад олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон. Энэхүү тогтоолоор улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс 3.8 тэрбум төгрөг буюу 55.6 хувийг зориулалтын дагуу зарцуулж, 3.1 тэрбум төгрөг буюу 44.3 хувийг намууд үйл ажиллагаандаа зарцуулсан байна.
2025 онд МАН 2.8 тэрбум, АН 2.2 тэрбум, ХҮН нам нэг тэрбум, ИЗНН 500 сая, Монголын ногоон нам 200 сая, Шинэ нэгдсэн эвсэл 300 сая төгрөгийн санхүүжилтийг төрөөс авсан. Аудитаар намууд 191.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил илэрчээ. Төрийн санхүүжилтийг тайлагнах, хянах шалгуурыг нарийвчлан тодорхойлсон журам заавар хуультай нийцээгүй байна. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намд олгосон төрийн санхүүжилтийг хуульд заасны дагуу зарцуулсан эсэх хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Улс төрийн намуудад шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлүүлж, ил тод мэдээллэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэжээ.
Тиймээс төрийн санхүүжилтийн хэрхэн зарцуулах хувь хэмжээ, зардлын ангилал, шалгуур үзүүлэлт, бүртгэл тайлагналын журмыг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан холбогдох журам, маягтыг хуульд нийцүүлэх, төрөөс олгосон санхүүжилтийн анхан шатны болон цахим төлбөрийн баримтад үндэслэн зөвхөн хуульд заасан зориулалтаар зарцуулж, тайлагнах зөвлөмж хүргүүлжээ.
| Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |