Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангаас Монгол Улсын Консерваторын оюутнуудад тэтгэлэг олголоо. Тус тэтгэлгийг 2025 онд дөрвөн оюутан хүртэж байсан бол энэ жил таван оюутанд олгож байгаагаараа онцлог байна.
Энэ жилийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа наймдугаар сарын 12-нд Үндэсний их театрт болсон бөгөөд Ч.Батцэнгэл агсны ач, зээ нар болох Grace, Eleanor, Silverio, Sebastian and Theodore нар оюутнуудад гардуулсан юм. Түүнчлэн түүний гэр бүл болох Жон Грей, том охин Сарнай буюу Sarnai Tessitore, бага охин Aleona Sehcion нар оюутан залууст урмын үг хэлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж байлаа.

Тус сангийн гол зорилго нь ирээдүйд бүжигчин болохоор суралцаж буй оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн уран бүтээлч болон төлөвшихөд нь чиглэдэг байна. Түүнчлэн Ч.Батцэнгэл сангаас Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан мэргэжил нэгт эмэгтэйчүүд, Дэлхийн бүжгийн өдрөөр үе үеийн бүжигчдийг баярлуулах үйл ажиллагаа явуулдаг юм.
Бүжигчин Ч.Батцэнгэл агсан Хөвсгөл аймгийн Их Уул сумын уугуул бөгөөд 1964 онд Хо ши ми ни нэрэмжит 14 дүгээр сургуульд элсэж, 1974 онд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн байна. Дөнгөж сургуулиа төгссөн нэг ангийн залуухан бүжигчид Дархан хотын Залуучууд театрыг байгуулахаар очсоноор тус театрын анхдагчид болжээ. Харин Ч.Батцэнгэл агсны хувьд 1986 оноос Улсын Ардын Дуу бүжгийн чуулгад ажиллаж, тэр л үеэс өөрийн уран бүтээлийн замналыг эхлүүлсэн нь олон сайхан үйлс, бүтээл, амжилтын эхлэл байжээ.
Монголын бүжгийн урлагт авьяас билгээ зориулахаас гадна Монголын урлаг, соён гэгээрүүлэх үйлсэд ч хувь нэмрээ оруулж, ардын бүжгээ дэлхийд сурталчилж, олон арван шавь төрүүлсэн байдаг. Тэр дундаа гадаадад амьдарч буй элэг нэгтнүүдийнхээ үр хүүхдэд Монгол үндэстэн, ястны бүжгээ зааж байсан.

Цаашлаад, 1991 онд АНУ-д гэрээт тоглолтоор амжилттай ажиллаж эхэлснээс хойш зөвхөн бүжиглэхээс гадна олон сайхан тоглолт зохион байгуулсан байдаг. Ингэхдээ Монголынхоо уран бүтээлчдийг урьж оролцуулан эх орныхоо урлаг, соёлыг олон улсад таниулах үйлсэд ч үлгэрлэн түүчээлж байсныг өнөөдөр ч хамтран ажилласан уран бүтээлчид нь бахдан ярьж буй.
Үүгээр ч зогсохгүй өөрийн ажиллаж, амьдарч байсан АНУ-ын Чикаго хотод амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, тэдэнд нөмөр түшиг болж, боломж туслалцаа ч үзүүлж, дэмждэг байсан гэдэг.

Ерөөс Ч.Батцэнгэл агсны гол зан чанар нь бусдыг баярлуулах дуртай, тэр бүхнээсээ өөрөө аз жаргалыг мэдэрдэг хүн байсан гэдгийг найз нөхөд, ойр дотны хүмүүс нь онцлон дурсдаг. Тэгэхээр тэр ардын бүжигт ч, бусдын төлөө ч хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хайр энэрэл дүүрэн уран бүтээлч байжээ.
| Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |