Монголчуудын гар утас, дэлгэцийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, нийтээрээ нойргүйдэх өвчинд нэрвэгдэж байна. Томчууд нь шөнийн цагаар "Нойргүйдээд унтаж чадахгүй байна. Яаж хурдан унтах вэ. Унтах гэсээр байтал өглөө болчихлоо" хэмээх олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл байршуулж, бусдаас зөвлөгөө, мэдээлэл авдаг. Харин гар утас, тоглоомонд донтсон хүүхдүүд шөнөжин тоглож, утсаа үзэж байгаад нойргүй хонодог тохиолдол сүүлийн үед олширч байна. Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт муутай хүүхдүүд өглөөгүүр унтаад хичээлдээ ч явж чаддаггүй байна. Харин аав, ээжээрээ дуудуулж, арайхийж босдог хүүхдүүд ангидаа очоод багшийн заасан хичээлийг ойлгодоггүй, манарсан байдалтай байдаг нь өсвөр үеийнхэнд анхаарах гол асуудлын нэг болоод байгаа. Зарим нь хичээл дээрээ тэсэлгүй унтах тохиолдол ч бий. Иймэрхүү байдал нь дэлгэцэнд донтож, шөнөжин тоглоод нойргүй хоносон хүүхдүүдийн түгээмэл шинж тэмдэг болоод байгаа. Сүүлийн үед гар утсанд донтох, нойргүйдэх өвчин бүр залуужиж, ой хүрээгүй хүүхдүүд гар утас үзэх гэж уйлдаг, гар утаснаас хүүхэлдэйн кино, тоглоом үзүүлэхгүй бол хоолоо идэж чадахгүйд хүрээд байгаа. Өөрөөр хэлбэл, дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд утас үзэж тайвширдаг, утас өгчих юм бол хөдөлгөөнгүй олон цагаар суудаг тохиолдол элбэг байна. Эцэг, эхчүүд хүүхдээ нэг нас ч хүрээгүй байхад нь гар утасны хамааралтай болгож, энгийн үед хоол идэж чадахгүйд хүргэж байна. Хүүхдийг багаас нь гар утас, дэлгэцэнд донтуулах юм бол 80 гаруй төрлийн өвчний суурь болдог гэх мэдээлэл бий. Тухайлбал, гар утсанд донтсон хүүхдэд аутизмтай төстэй шинж тэмдэг илрэх, нүүрний гажиг, саа өвчинтэй болох нь наад захын асуудал гэдгийг мэргэлжийн эмч, сэтгэл зүйч нар онцолсон байдаг. Харин өсвөр насныхан буюу 11-15 насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг сүүлийн үед нэмэгдэж байгаа гэдгийг СЭМҮТ-өөс мэдээлсэн. Тухайлбал, хүүхэд өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн дунд хийсэн сүүлийн таван жилийн судалгаанаас 11-15 насны хүүхдүүдийн дунд дэлгэц хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг ихээхэн тохиолдсон бол түүний 99 хувь нь эрэгтэй хүүхдүүд байна. Дэлгэц хэтрүүлэн хэрэглэх нь нойргүйдэл, сэтгэл гутрал цаашлаад өсвөр үеийнхний амиа хорлолтод шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг гэх судалгаа байдаг аж.

Бага насны хүүхдүүд гар утсанд донтож, нойргүйдэлд өртөж байгаатай холбоотойгоор "Шөмбөөхэй" хүүхдийн засах эмнэлэгийн эмч Ц.Хонгорзул өөрийн цахим хуудастаа "Хүүхэд нь аав, ээжтэйгээ харьцдаг болонгуут аав, ээж нь хүүхэддээ гар утсаа өгчихдөг. Дөнгөж есөн сартай хүүхдийн өмнө гар утас тавьчихаар уйлахгүй, хөдөлгөөнгүй гар утсаа үзээд бүтэн цаг сууж чадаж байгаа юм. Уг нь цагийн дотор тухайн хүүхэд зөндөө хөдөлгөөн хийж, идэж, ууж, унтах байдал нь алдагдаж байгаа юм. Ингэснээр тухайн хүүхэд шөнө унтах цагтаа унтаж чаддаггүй уйлдаг. Утсаа өгөхөөр тайвширдаг байдал руу шилжиж байгаа юм. Мөн телевизээр дуртай хүүхэлдэйн кино, рекламыг нь тавиад орхичихдог. Тухайн хүүхэд хөдөлгөөнгүй хэдэн цагаар ч хамаагүй суудаг. Энэ бүхэн хүүхдийн нойргүйдэлд маш сөргөөр нөлөөлж байгаа. Нойргүйдэлд өртсөн хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарах вэ гэхээр нэгдүгээрт, зан ааш нь өөрчлөгдөнө. Хоёдугаарт, бүх төрлийн өвчлөлийн үндсэн суурь нь болдог. Хүүхэд зүгээр зогсож байснаа хашхирах, орилох, огцом хурдан хөдөлгөөнтэй болох нь нойргүйдэл, тайван бус байдал, дэлгэцийн донтолт нь ханиад томуунаас илүү халдварт өчвин болчихоод байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ анхаарлаа хандуулж, хэдэн цагт унтуулах уу, хэзээ хаашаа гарах вэ гэдэгт анхаарч, тодорхой хугацаанд хүүхдээ харж, хянаж байх нь чухал. Хүүхэд нь шөнө унтахгүй, орондоо бие засдаг зэрэг асуудал байвал мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй" хэмээх зөвлөгөөг эцэг, эхчүүдэд өгсөн байдаг.
Дэлгэцийн хэрэглээний цаг хэдий чинээ нэмэгдэнэ тэр хэрээрээ дэлгэцийн хамааралтай болж донтох эрсдэл өндөр байдаг аж. Судлаачдын дүгнэснээр хүний хамгийн эрч хүчтэй байх үе болон нойрноос сэрэх мөчлөг, нойрны чанар зэрэгт дэлгэцэд зарцуулж буй цаг ихээхэн нөлөөлдөг байна.Нойр муутай байгаа нь дэлгэцийн хэрэглээний цаг ихэссэнтэй холбоотой. Өдөрт долоон цагийг сошиал медиа эсвэл интернет орчинд зарцуулдаг өсвөр насны хүүхдүүд гуч хүрэхгүй минут сошиал медиа ашигладаг хүүхдүүдээс нэг цагаар бага нойр авдаг. Мөн бөх унтаж чадахгүй шөнө дунд шалтгаангүйгээр хэд хэд сэрэх нь чанартай нойр авах боломжоо алдахад хүргэдэг. Тэгэхээр утасныхаа “унтлагын горим”-ыг идэвхжүүлж өөрийгөө хянах нь хожим үүсч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах энгийн арга юм. Дэлгэцийн хамаарал зөвхөн биед чинь сөргөөр нөлөөлөөд зогсохгүй сэтгэцэд чинь хүртэл муугаар нөлөөлөх аюултай.
(9).jpg)
-Тодорхой нэг цагт унтах, нэг цагт босч байх, орой болгон биеийн булчингаа суллах дасгал хийж сурах, урд шөнө нь муу унтсан ч гэсэн унтдаг цагтаа унтаж хэвших, унтахад тааламжтай орчныг бүрдүүлэх, унтахын өмнө тааламжгүй мэдээлэл сонсохгүй, аймшгийн кино үзэхгүй байх хэрэгтэй.
-Мөн унтахын өмнө архи, кофе хэрэглэхгүй байх, унтахын өмнө биеийн тамирын хүнд дасгал хийхгүй байх, амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх, аль болох нойрсуулах, тайвшруулах эм хэрэглэхгүй байх, орондоо орж унтахаар хэвтээд 20 минутын дотор унтахгүй бол босч, нойр хүрэх хүртэл хийх дуртай зүйлээ хийж болно. Гэхдээ нойр сэргээх биш, тухайн зүйлээсээ тайвшрал авах зүйлд илүү анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.
-Амьдралын зөв дадал зуршлыг бий болгох хэрэгтэй. Ажил амралтаа сайн зохицуулж сурах, өөртөө амралт гаргаж сурах хэрэгтэй. Мөн хөдөлгөөн их чухал. Стрессээ даван туулах өөрийн гэсэн аргуудыг эзэмших, үүнийг даван туулах аргыг эзэмших хэрэгтэй. Стресс тайлах өөрт тохирох аргыг эзэмших нь чухал. Хэн нэгэнтээ ярилцаад сэтгэл нь онгойдог бол ярилцах, боломжгүй бол стресс тайлахад хэрэглэдэг дасгалуудыг хийх, тэмдэглэл бичиж болно. Ингээд өөрийн гэсэн арга хэмжээг аваад ч болохгүй бол мэргэжлийн эмчид хандаарай" хэмээн мэргэжлийн үүднээс зөвлөжээ.
| ӨСВӨР НАСНЫХАН НОЙРГҮЙДЭХ ӨВЧИНД НЭРВЭГДЭЖ БАЙНА |
|
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарчээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |