Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын зургаа дахь Хөдөлмөрийн баатар Н.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа. Тэрбээр 47 жилийнхээ амьдарлыг газар тариаланд өнгөрүүлж, трактор, комбайн барьж, улсаа тариагаа таслаагүй гавьяатай нэгэн билээ.
-Та хэдэн оноос Цагааннуур суманд ажиллаж, амьдарч байна вэ?
-1973 онд цэрэгт мордож, Дарьбазар, Самдан гэх хоёр найзтайгаа 1977 онд Цагааннуур суманд ирж, атарын шинэ сангийн аж ахуй хэмээх нутагт ирж, 47 дахь жилээ ажиллаж, амьдарч байна. Ирсэн цагаасаа хойш трактор кобианч, бригадын дарга, компанийн орлогч, дэд захирлаар ажиллаж байсан. 2004 онд гавьяат махеникжуулагч, 2023 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх өндөр цолыг хүртсэн. Энэ сайхан хангай нутаг, үржил шимтэй хөрсний хүчинд өдий зэрэгтэй яваадаа баярладаг.
-Өнгөрсөн долдугаар сард Хөдөлмөрийн баатар хэмээх сайхан цолоор шагнуулжээ. Тухайн үед танд юу бодогдож, ямар мэдрэмж төрж байв?
-Агуу их сэтгэл, баяр төрж байлаа. Төр, ард түмэн минь надад хүндэтгэл үзүүлж, Хөдөлмөрийн баатар хэмээх шагнал хүртээсэнд туйлын их баяртай байгаа. Сэлэнгэчүүд болон Монголын нийт ард түмэндээ баярлаж байгаагаа энэ ярилцлагаар илэрхийлж байна. Дөрвөн удаа 50 мянган тонноос дээш ургац хурааж явсан түүхэн гавьяатай. 1983 онд 50 мянган тонн, 1985 онд 52.200 тонн, 1988 онд 71.500 тонн, 2009 онд 52.400 тонн ургац хурааж байсан. Манай сум 2016 онд улсын тэргүүний сум болсон. Сумын минь ард түмэн эвтэй найртай, бие биеийнхээ жаргал, зовлонг хуваалцаж чаддаг хамт олон.

-Та амьдралынхаа бүхий л цаг хугацааг тариан талбайд комбайн барьж өнгөрүүлжээ. Тариан талбайд өнгөрүүлсэн өдрүүдээ эргээд дурсвал?
-Тариан талбайд явахад юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж төрдөг. Тариагаа тарьж, ургуулчихаад халиуран найгаж байхыг нь харж зогсох үе хамгийн сайхан нь. Миний амьдралд тохиосон хамгийн сайхан мөч бол тариа хураах намар цаг. Комбайнаа барьж, тариагаа хураагаад хүн ардаа хүнсээр хангах, үйлдвэрээ түүхий эдээр, мал сүргээ тэжээлээр хангаж яваадаа баярлаж, бахархдаг.
Тариаланчид байгалийн эрхшээл дор амьдардаг. Түүнд тохируулж, зохицож ажиллана гэдэг амаргүй. Манай сумынхан Дэлгэрмөрөнгийн явсан газраар тариа дандаа ургадаг гэж ярьдаг. Би түүнийг хамт олноороо сэтгэл нэгтэй ажиллаж байхад байгаль дэлхий харж үздэг гэж боддог.

-Тариагаа өтгөн, элбэг ургуулахад хэрхэн анхаарах ёстой байдаг вэ. Таны гишгэж явсан газар бүрд тариа ургадаг гэж нутгийнхан нь үнэлдэг юм байна?
-Технологийн дагуу тариагаа тарьж, тариаланчид сэтгэлээсээ ажиллавал бүх зүйл сайхан бүтдэг. Тэр дундаа ургац боловсруулах, бордоогоор үржил, шимийг нь нэмэгдүүлэх чухал.
-Таныг Хөдөлмөрийн баатар болоход гэр бүлийнх нь хүний тусламж, хөдөлмөр, сэтгэл нөлөөлсөн болов уу гэж бодож байна?
-Манай гэр бүлийн хүнийг Дэлгэр гэдэг. Бид Хөвсгөлийнх. Миний гэр бүлийн хүн насаараа оёдолчин хийсэн. Бид 46 жил амьдарч байна. Дөрвөн хүүхэдтэй. Хань минь хэдий өөр мэргэжилтэй ч гэсэн миний тариаланд зориулсан ажил, амьдрал, хөдөлмөрийг нь минь ойлгож, тариан талбай дээр цай, хоол бариад ирдэг байсан.
-Танай сумаас зургаан Хөдөлмөрийн баатар, 18 гавьяат тариаланч, улсын аварга тариаланч 22 хүн болжээ. Тэдний нэг болж, хөдөлмөрөө үнэлүүлэхэд ямар санагдаж байна?
-Хөдөлмөрийн баатар ах нартайгаа зэрэгцээд хүндтэй сайхан шагналаар шагнуулаад явах нэр төрийн хэрэг байна. Хэдий хүндтэй сайхан шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлсэн ч гэлээ зарим үед санаа зовох юм.

-Өдөр бүр тариан талбайдаа санаа тавьж, сэтгэлээ чилээж, нойр, хоолгүй зүтгэж байсан байх. Ямар зарчмаар ажилладаг байсан тухайгаа ярьж өгөөч?
-Хамт олныхоо хүчээр Хөдөлмөрийн баатар болсон гэж боддог. Хамт олноороо бахархаж ярих, хүн хүнээ хайрлаж яваарай гэж ярих дурсах дуртай. Мөн ажил, амралтын цагаа зохицуулах нь чухал.
-Та залуудаа юу сонирхож, хичээллэж байв?
-Бөх, хурдан морь сонирхдог. Гар бөмбөг, теннис тоглодог байсан. Сумын заан цолтой.
-Та багадаа тариаланч болно гэж бодож байв уу. Тариаланч, тракторчин болох хүсэл, сонирхол нь юунаас эхлэлтэй вэ?
-Багадаа газар тариалангийн хүн болно гэж бодож байсангүй. Цэрэгт явж ирчихээд тракторчин болохоор Сэлэнгийн Шаамарт анх ирж байсан. Тэр цагаас би газар тариантай амьдралаа холбож, тасралтгүй чин сэтгэлээ зориулж зүтгэсэн байна. 17 жил трактор, комбайн барьсан. Газар шороо, нижигнэсэн хамт олны хүчээр өдий зэрэгт хүрсэн. Гэхдээ 47 жил тариа тарьж, трактор барьж явахдаа Хөдөлмөрийн баатар болно гэж бодож байсангүй. Хөдөлмөрөө үнэлүүлж, нэр төртэй ажиллаж, амьдрах сайхан байна.

-Хөдөлмөрч хүнийг улсаас шагнаж, Хөдөлмөрийн баатар болгодог шүү дээ. Тэгэхээр таны хувьд хөдөлмөр гэж юу вэ?
-Улс даяар дурсагдах хэмжээнд хөдөлмөрлөж, үр шимээ улсдаа хүртээж байж л энэ нэр алдарт хүрдэг учиртай юм байна. Би бол Цагааннуур сумынхаа шимт хөрс, газар шороо, хамт олныхоо буянаар энэ цолонд хүрсэн гэж боддог. Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэгт үргэлж итгэдэг байсан ч өөрийгөө баатар болно гэж бодож байсангүй. Хүүхдүүд минь намайг Хөдөлмөрийн баатар болсонд надаас илүүтэй баярлаж байгаа. Туулай жил минь үр өгөөжтэй, сайхан жил байлаа. Том хүү минь миний ажил мэргэжлийг үргэлжлүүлж, өвлөж, нутагтаа ажиллаж, амьдарч байна. "Нарийн шүрэн" ХХК-ийнхаа захиралаар ажилладаг. Би зөвлөхөөр нь буюу хүүдээ, тариаланчдад хэлэх, анхааруулах зүйл байвал хэлж өгөөд л явж байна.
-Тариаланчид хавар хөдөлмөр шаардсан, хэцүү цаг байдаг гэж ярьдаг. Таны хувьд?
-Ер нь тийм дээ. Тариагаа тарьж, үрээ суулгана. Янз бүрийн шуурга, салхи тавина. Цаг агаарын онцлог, нөхцөл нь хэцүү. Тариагаа чанартай суулгачих юм бол бүтэн жил тариа авна гэсэн үг шүү дээ. Тариаланчид жилийн дөрвөн улирал тасралтгүй хөдөлмөрлөж байж л үр дүнд хүрнэ. Тариа шаргалтаж, найгаж байгаа нь одоо ч нүдэнд харагдаж байна. Дунд нь явж байгаагаар зүүдэлнэ. Нэг жил тариагаа мөндөрт цохиулчихаад захирал, инженерүүдээ хүртэл загнаад уйлж байсан үе бий.
| Н.ДЭЛГЭРМӨРӨН: Цагааннуур сумынхаа шимт хөрсөнд 47 жил тариа тарьж, трактор барьж явахдаа Хөдөлмөрийн баатар болно гэж бодож байсангүй |
|
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |