Нийгмийн даатгалын шимтгэл ирэх долдугаар сараас 36 хувь болно гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Монголын Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн ахлах судлаач С.Баттулгатай ярилцлаа.
-НДШ ирэх долдугаар сарын 1-нээс 36 хувь болно гэх мэдээлэл цахим сайтуудаар гарч байгаа. 36 хувь болж байгаа талаар тайлбар мэдээлэл өгөхгүй юү?
-Миний хувьд НДШ 26 хувь хэвээр байна ойлгож байгаа. Тодруулбал, ажил олгогч 13, ажилтан 13 хувь. НДШ 36 хувь гэж ташаа мэдээлэл болов уу. Манай улс ОУВС-тай хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийг үе шаттай нэмэгдүүлсээр 26 хувьд хүрч байгаа нь энэ.
Гэвч "Ковид-19" цар тахлын улмаас эдийн засаг хүнд байдалтай болсон энэ үед амаргүй гэж харж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ч ийм өндөр байдаггүй. Жишээлбэл, нийгмийн даатгалын тогтолцоо өндөр хөгжсөн Дани улсад нийгмийн даатгалын шимтгэл 10-18 хувь байдаг. Голландад 16 орчим хувь байх жишээтэй. Манай улс ийм өндөр шимтгэлтэй хэрнээ яагаад улам нэмээд байгаа вэ гэдэг нь тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоотой холбоотой. Бид тогтолцоогоо өөрчлөхгүйгээр уг асуудлаас гарахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Нийгмийн даатгалын тогтолцооны хувьд ямар асуудал байна вэ. Одоогийн тогтолцоогоор цааш явбал ямар сөрөг үр дагавартай вэ?
-Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд томоохон байр суурийг тэтгэврийн даатгалын тогтолцоо эзэлдэг. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцооны тухай ярих нь зүйтэй. Манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо цалинд жишсэн хуваарилалтын зарчим дээр суурилсан буюу өнөөдөр шимтгэл төлж буй хүнээс хураасан шимтгэлийн орлогоор өнөөдөр тэтгэвэр авах хүний тэтгэврийг олгодог. Ийм тогтолцооноос болж өндөр шимтгэл төлөөд тэрийгээ авч чадалгүй өнгөрдөг, төлөөд байгаа хэр нь тэтгэвэр бага байгаа гэх мэт олон хүндрэлтэй асуудлууд үүсдэг нь ганц манай оронд биш л дээ. Ийм хүндрэлд ордог учраас олон орон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжсэн байдаг юм. Энэ нь хувь хүн өөрийн авах тэтгэврээ хуримтлуулна гэсэн үг. Хэр ихийг хуримтлуулж чадна, өндөр настай болоод төдий чинээ ихийг хүртэнэ. Гэхдээ банкны хадгаламж шиг гэж ойлгож болохгүй. Тэтгэврийн даатгал бол даатгуулагчийн асуудал биш. Тухайн хүний хуримтлуулсан мөнгийг хэрхэн хадгалж байх вэ, яаж өсгөн арвижуулах вэ гэх мэт олон асуудлыг цогцоор нь буюу тогтолцоогоор нь шийдвэрлэх ёстой. Үүний тулд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гээд байгаа юм.
Манай улс одоогийн тогтолцоогоо өөрчлөхгүй хэвээр байвал тэтгэврийн даатгалын сан улам их алдагдалтай болно. Одоогоор улсын төсвөөс олгож буй татаас ДНБ-ий 3 хувьтай тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгө улсын төсвөөс нэмж авч байж өнөөдрийн тэтгэврийг олгож байгаа гэсэн. Цаашид уг хэмжээ 2055 он гэхэд ДНБ-ий зургаан хувьтай тэнцэнэ гэсэн Дэлхийн банкны тооцоолол бий.
-НДШ-ийн буруу тогтолцооноос үүдэлтэйгээр иргэд татвараа төлөхөөс зайлсхийх зэрэг сөрөг үр дагаварууд их гарч байна. Энэ нь юунд хүргэх эрсдэлтэй вэ?
-Иргэд төдийгүй ажил олгогч шимтгэлээ төлөхөөс цааргална. Үр дүнд нь албан бус эдийн засгийн хэмжээ л томорно. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн нэр дээр бүртгэлгүй, хоорондоо тохиролцоод цалин хөлсөө шимтгэлгүй авч өгдөг байхыг илүүд үзнэ гэсэн үг. Тэгэхээр НДШ төдийгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын хураалт буурна. Гэтэл эдгээр татварын орлогууд манай татварын орлогын чухал бүрэлдэхүүн хэсгүүд шүү дээ.
-Хуримтлалын тогтолцоо руу шилжих ёстой гэдгийг эдийн засагчид хэлсээр ирсэн. Хэрхэн реформ хийх вэ. Реформ хийх нөхцөл, суурь нь байгаа юу?
-Энэ бас тийм ч хялбархан биш л дээ. Нэг шөнийн дотор хийх реформ биш. Нэн тэргүүнд бид олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих ёстой. Энэ нь юу вэ гэхээр тэтгэвэрт гарах хүн зөвхөн улсын тэтгэвэр авдаг биш хэд хэдэн эх үүсвэрээс орлого хүртэх боломжтой тогтолцоо юм. Өндөр хөгжилтэй орнууд бүгд ийм тогтолцоотой байдаг. Нэгдүгээр давхаргыг улс хариуцдаг. Өндөр настны амьдралын наад захын хэрэгцээг хангах суурь тэтгэврийг улсаас олгодог гэсэн үг. Хоёр дахь давхаргад ажил хөдөлмөр хийдэг хүмүүсийн шимтгэлийг хуримтлуулдаг, арвижуулдаг бүтэц ажилладаг. Зарим оронд төр хариуцдаг бол ажил олгогчид нь хариуцуулсан улс ч байдаг. Харин гурав дахь давхаргад хувийн тэтгэврийн сан, даатгалын компаниуд үйл ажиллагаа явуулж иргэдэд төлсөн шимтгэлээ өсгөх боломжуудыг санал болгож байда. Цэвэр арилжааны бүтэц гэсэн үг.
Сүүлийн үед хувийн тэтгэврийн сан бий болгох тухай яригдах болсон. Судлаачийн хувьд энэ сан манайд одоогоор ажиллахад эрт гэж би хардаг.
Учир нь, нэг талаас хувийн тэтгэврийн санд хуримтлагдсан хөрөнгийг арвижуулах боломж хязгаарлагдмал байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн сул хөгжилтэй холбоотой. Нөгөө талаас эрсдэл өндөр юм. Сайхан амлалтууд хэлж иргэдийн мөнгийг хувийн тэтгэврийн сандаа төвлөрүүлчихээд алга болчиход гайхах юмгүй. Хадгаламж зээлийн хоршооны гашуун түүхийг давтах эрдсэл бий. Тиймээс энэ талын эрх зүйн зохицуулалтыг маш сайн хийсний дараа манайд эхлэх боломжтой.
-Сүүлд гаргасан судалгаагаар 10 хүн гурван хүний тэтгэврийг төлж байгаа гэсэн тооцоо гарсан. Энэ хэвээр үргэлжилбэл нийгмийн даатгалын шимтгэл нэмэх эсвэл тэтгэврийн насыг нэмэхээс өөр сонголтгүй болох байх?
-Яг үнэн. Өнөөдөр яг л ийм байгаа. Тэтгэврийн нас 65 болсон шүү дээ. Иргэн хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 настай тэтгэвэрт гарч болно. Гэтэл манайд дундаж наслалт хэд байгаа билээ. Эрэгтэй хүний дундаж нас 66. Тэтгэвэрт гараад жил болоод л өнгөрч байна. Миний аав жишээ нь 60 настай өнгөрсөн. Ийм тохиолдол их бий. Гэтэл дундаж наслалт 80 байдаг Австрали улсад тэтгэврийн нас 65, 2023 онд 67 болгох талаар яригдаж байна.
Дээр нь бид нийгмийн даатгалын шимтгэл өсөөд байгаа тухай гомдоллодог. Гэтэл энэ бүхэн тэтгэврийн тогтолцоогоо уг үндсээр нь өөрчлөхгүй л бол шийдэгдэхгүй асуудал гэдгийг иргэд сайн ойлгохгүй байна.
Өнөөдөр би бага тэтгэвэр аваад байна, их шимтгэл төлөөд байна гээд өөртөө тулгарч байгаа асуудлаа л яриад байдаг. Тогтолцооны шинэчлэл хийхгүй л бол бид 10 жилийн дараа ч яг ингээд яриад байж байна.
-“Нийгмийн даатгалын шимтгэлд хураалгаж байгаа мөнгө иргэдийн амьдралд дарамт болно уу гэхээс хэрэг болох нь ховор. Энэ бол нийгмийн даатгал нэртэй луйвар” гэх иргэд байдаг. Энэ асуудалд мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө мэдээлэл өгөх вэ?
-Яагаад ийм байдалд хүрэв гэхээр хуваарилалтын зарчим дээр суурилсан тогтолцооноос болж байгаа юм. Өөрөөр хэлбэл таны өнөөдөр шимтгэлд төлөөд байгаа мөнгийг та ирээдүйд авахгүй, өнөөдрийн өндөр настай хүмүүс хуваагаад авч байгаа. Таныг өндөр настай болохоор бас л тэр үеийн залуучуудын төлж байгаа шимтгэлээс танд тэтгэвэр бодож өгнө. Гэтэл иргэд болохоор өнөөдөр төлж байгаа шимтгэлээ ирээдүйд өөрөө авах юм шиг бодоод байдаг. Тогтолцоо өөрчлөгдөөгүй цагт тийм болохгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ манай хуваарилалтын зарчимд суурилсан тогтолцоо эв санааны шинжтэй л дээ. Та өнөөдөр өвөө, эмээгийнхээ авч байгаа тэтгэврийг өгч байгаа гээд бас сэтгэл ханамжтай байж болно шүү дээ. Гэхдээ ирээдүйд таны авах тэтгэврийг хэн өгөх бол доо л гэдэг асуудал байна.
-Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо аж ахуй нэгжид хэр тохиромжтой тогтолцоо гэж дүгнэдэг вэ?
-Өнөөгийн тогтолцоонд НДШ аж ахуйн нэгж буюу ажил олгогчид зардал болдог. Тиймээс НДШ өндөр үед ажил олгогч ажилтан нэмж авахдаа төдийлөн дуртай биш байна. Тэгэхээр их тохиромжтой тогтолцоо гэж хэлэхэд хэцүү.
Өндөр хөгжилтэй орнуудад ажил олгогч, ажилтан харилцан тохиролцоод тэтгэврийн даатгалын санд хуримтлагдаж буй хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагаар удирдуулан арвижуулдаг. Ингэснээр ажил олгогч илүү ур чадвартай сайн ажилтныг байгууллагаас санал болгох тэтгэврийн схемээрээ татаж ажилд авах боломж бүрддэг.
Тухайн ажилтан нь байгууллагын амжилтад хувь нэмэр оруулж илүү орлого, ашиг олох бололцоог бүрдүүлж ч болно. Тийм маягаар НДШ зөвхөн зардал биш мөн орлогыг нэмэгдүүлэх талтай. Манай тогтолцоо одоогоор ийм боломжийг огт олгохгүй байгаа гэдгийг эцэст нь хэлье.
| С.БАТТУЛГА: Нийгмийн даатгалын шимтгэл 36 хувьд хүрнэ гэдэг ташаа мэдээлэл |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |